
Хоёр Засгийн зааг дээр дуншсан төсвийн тодотгол
Энэ оны батлагдсан дүнгээр 18 тонн алтыг, 1850 ам.доллароор экспортолж, нийт 342 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байдаг. Тэгвэл тодотголоор экспортын хэмжээг 17 тонн болгож, ханшийг 2900 ам.доллароор, нийт 507 тэрбум төгрөгийн орлого оруулахаар тооцжээ.
2025-06-18

Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч гишүүн болох нь мөнгө тараахаас ч ноцтой үр дагавартай
Компанийг шалгаад үзэхэд Сүхбаатар дүүрэгт байрлаж байгаа юм. Тухайн компани Сүхбаатар дүүрэгт байрлах оффисоосоо мөнгийг шилжүүлсэн бол тэнд шалгана биз дээ. Ховдын банкнаас 30 сая төгрөг шилжүүлнэ гэж бараг байхгүй.
2025-06-18

Г.Занданшатарын танхимын сайд нарын хөрөнгө, орлого
Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн Засгийн газартаа МАН, ИЗНН, ХҮН намын төлөөллөөс бүрдсэн нийт 19 сайдын томилгоог хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах сайд нарын 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
2025-06-18

Элсэлтийн шалгалт зохион байгуулах байршлууд
2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ. Шалгалт зургаадугаар сарын 21-нийг дуустал үргэлжлэх юм.
2025-06-18

Европын физикийн IX олимпиадаас Монгол Улсын баг бүрэлдэхүүн мөнгөн медаль хүртжээ
Зуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд Болгар улсын Софи хотод зохион байгуулагдсан Европын физикийн IX олимпиадад 40 орны 200 орчим сурагчид, 100 орчим багш, дасгалжуулагч нар оролцон, мэдлэг чадвараа уралдуулжээ.
2025-06-18

Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал Орос улсад ямар нөлөө үзүүлэх вэ?
Израиль "Босоо арслан" ажиллагааг эхлүүлэх үед Оросын албаны хүмүүс Ойрхи Дорнод дахь одоогийн хурцадмал байдлыг "сэтгэл түгшээсэн" бөгөөд "аюултай" хэмээн тодорхойлсон.
2025-06-18

Энэтхэгийн агаарын тээврийн ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалт үргэлжилж байна
Энэтхэгийн хамгийн ховор тохиолддог агаарын тээврийн ослын нэг болох Air India-гийн 171-р нислэг Ахмедабад хотын хүн ам шигүү суурьшсан хороололд унахаас өмнө 40 секунд хүрэхгүй хугацаанд л агаарт байсан нь тогтоогджээ.
2025-06-18

Хэт халалт, аадар бороо хүлээгдэж байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст, харин 20-ноос эхлэн ихэнх нутгаар агаарын температур 30 хэмийг давж халах төлөвтэй байгаа тул наршилтаас сэргийлж, эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас онцгойлон анхааруулж байна.
2025-06-18

2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн цахилгаан тасалдалтын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 18-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын ажлын хуваарийг "Улаанбаатар Цахилгаан Шугам Сүлжээ" ТӨХК танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг хүсье.
2025-06-18

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов
Өнөөдөр буюу 2025 оны 6-р сарын 18-ны Лхагва гарагт Монгол Улсын Их Хурал дахь хэд хэдэн ажлын хэсэг хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцэнэ. Хуралдаанууд “Их засаг” танхим болон 334 тоот өрөөнд болно.
2025-06-18

УИХ-ын Байнгын болон Дэд хороодын өнөөдрийн хуралдааны тов
Өнөөдөр буюу 2025 оны 6-р сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороод хуралдаж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр товложээ. Хуралдаанууд бүгд “Их Эзэн Чингис хаан” танхимд болох юм.
2025-06-18

Өнөөдрийн онцлох үйл явдлууд
Өнөөдөр буюу 2025 оны 6-р сарын 18-ны Лхагва гарагт Монгол Улсад болох үйл явдлуудын тоймыг хүргэж байна.
2025-06-18

“Формула-1” авто уралдаан Бангкокт зохион байгуулагдах боломж ойртлоо
Тайландын Сайд нарын танхим мягмар гарагт “Формула-1” авто уралдааныг Бангкок хотын гудамжнуудад зохион байгуулах тухай засгийн газрын хүсэлтийг албан ёсоор баталлаа. Энэхүү шийдвэр нь ирээдүйд уг уралдааныг Тайландад зохион байгуулах боломжийг нэмэгдүүлсэн чухал алхам болж байна.
2025-06-18

Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг танилцуулж, шинэ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэгт ажилдаа орлоо.
2025-06-18

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулсны дараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарыг томиллоо.
2025-06-18

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо стандартын эрх зүйн шинэчлэл болон зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хоёр чухал асуудлыг хэлэлцлээ. Үүнд, Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт болон "Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай" Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх ажлын хэсгийн мэдээлэл багтсан юм.
2025-06-17

Завхан аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч амарч явахдаа голын усанд живж байсан хоёр хүүхдийг аварлаа
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Доржбаяр амарч явахдаа голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг аварч, жинхэнэ баатарлаг үйлс бүтээжээ. Энэхүү үйл явдал нь түүний ажил мэргэжлийн үүргээс гадуур, хувийн амьдралдаа ч хүний амь насыг аврах ариун үйлсэд үнэнч хэвээр байгааг харуулсан юм.
2025-06-17

Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авалт хуульд нийцсэн гэж хотын дарга мэдэгдэв
Сэлбэ хотын төсөлтэй холбоотой тендер, худалдан авах ажиллагаанд дотоодын барилгын компаниудын оролцоог хязгаарласан эсэх асуудалд Монгол Улсын Хотын дарга Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Монополын эсрэг газраас Сэлбэ хотын техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон худалдан авах ажиллагааг хууль, журмын хүрээнд нийцэлтэй хэмээн дүгнэсэн. Иймд өрсөлдөөн хязгаарласан асуудал байгаагүй нь тогтоогдсон” гэж мэдэгдлээ.
2025-06-17

Ухань хот хил дамнасан цахим худалдааны төв болон хөгжиж байна
Хятад улсын төв хэсэгт байрлах, 20 гаруй сая хүн амтай Ухань хот нь өнөөдөр тус улсын бизнес, эдийн засаг, аялал жуулчлалын голлох төвүүдийн нэг болон хөгжиж байна. Жилээс жилд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон аялагчдын тоо нэмэгдэж буй нь Уханийн эдийн засагт томоохон түлхэц өгчээ. Үүний зэрэгцээ Хятадын төрийн өмчит байгууллагууд Уханьд “Хил дамнасан цахим худалдаа, аж үйлдвэрийн парк” байгуулж, олон улсын ачаа тээврийн зориулалттай онгоцны буудал болон цахим худалдааны цогц бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2025-06-17

Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын жагсаалтад 65 дугаар байрт эрэмбэлэгдлээ
Улаанбаатар хотод энэ сарын 17-нд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдээлснээр, Монгол Улс 2025 оны дэлхийн өрсөлдөх чадварын тайланд хамрагдсан 69 улсын дунд 65 дугаар байрт жагсжээ. Манай улс нийт 100 онооноос 40 оноо авч, өмнөх оныхоос таван оноогоор буурсан нь дөрвөн байр ухрах шалтгаан болжээ.
2025-06-17
