x

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов

Өнөөдөр буюу 2025 оны 6-р сарын 18-ны Лхагва гарагт Монгол Улсын Их Хурал дахь хэд хэдэн ажлын хэсэг хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцэнэ. Хуралдаанууд “Их засаг” танхим болон 334 тоот өрөөнд болно.

"Их засаг" танхимд болох хуралдаанууд

  • 10:00 цагт: Хууль зүйн байнгын хороо

    • Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
  • 12:00 цагт: Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

    • Хил орчмын худалдаа, бүс нутгийн аж үйлдвэржилтийн өсөлт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан хуралдана.
  • 14:00 цагт: Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

    • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан болно.

334 тоот өрөөнд болох хуралдаанууд

  • 12:00 цагт: УИХ-ын даргын 2024 оны 79 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг

    • Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
  • 14:00 цагт: УИХ-ын даргын 2024 оны 156 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг

    • Хиймэл оюун ухааныг ашиглан хууль, хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан хуралдана.
  • 16:00 цагт: УИХ-ын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг

    • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Уржигдар 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Уржигдар 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Уржигдар 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Уржигдар 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 2025-12-12 Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 2025-12-12 Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 2025-12-12 Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 2025-12-12 “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 2025-12-12 “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 2025-12-12 ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 2025-12-12 Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 2025-12-12 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-12-12 Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 2025-12-12 Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 2025-12-12 Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025-12-12 Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 2025-12-12 Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 2025-12-12 Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 2025-12-12
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top