x

Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч гишүүн болох нь мөнгө тараахаас ч ноцтой үр дагавартай

Хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.

-“Нийслэл” аудитын газар УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн хууль зөрчиж гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсныг нууж дүгнэлт гаргасан. Тэгвэл энэ хувийн аудитын газрын эрх цуцлагдсан уу?

-Энэ асуудал одоогоор хариуцлага тооцох шатандаа явж байгаа. Санхүүгийн зохицуулах хороо эцсийн шийдвэрийг гаргана. Мэдээж, тухайн аудитын газрын эрх нь цуцлагдах байх гэж бодож байна. Харин Болормаа гишүүний хувьд асуудлыг эхнээс нь аваад үзье. Сонгуулийн тухай үе үеийн хууль гэж бий. Энэ бүх хуулиуд дээр хандив зардалтай холбоотой заалт байгаа. Сонгуульд нэр дэвшигч хандив авахыг хориглосон этгээдийн жагсаалт хүртэл бий. Энэ жагсаалтын хамгийн эхэнд гадаадын хөрөнгө оруулалттай, эсвэл гадаадын компаниас хандив авахыг хориглоно гэсэн байдаг. Мөн цааш нь уншвал нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хэдхэн тохиолдолд хасах зохицуулалт байгаа. Ихэнх зөрчилд торгоно гэж заасан байдаг. Харин дөрвөөс таван зөрчилд тухайн нэр дэвшигчийг сонгуульд оролцох эрхийг нь хасах зохицуулалттай. Мэдээж хамгийн хүнд зөрчлүүдэд нэр дэвшэгчийн жагсаалтаас хасдаг. Энэ нь өөрөө хамгийн том хариуцлагын нэг хэлбэр юм. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалттай этгээдээс хандив авсан тохиолдолд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасахаар заасан.

-Тэгвэл яаж тухайн нэр дэвшигч гадаадын хөрөнгө оруулалттай, эсвэл гадаад компаниас хандив авсан зөрчлийг мэдэх боломжтой вэ?

-Сонгуулийн санал хураалтаас гурав хоногийн өмнө явцын тайлангаа бүх нэр дэвшигчид гаргадаг. Үүний дараа сонгууль дууссанаас хойш зардлын тайлангаа дэлгэрэнгүй гаргаж өгдөг. Сонгуулийн сурталчилгаа явуулж байх үед ирсэн бүх хандив ямар эх сурвалжтай гэдгийг тухайн нэр дэвшигч шүүнэ. Мөн зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай бус насанд хүрээгүй гэх мэт эх сурвалжаас хандив ирсэн тохиолдолд тухай бүрд нь буцаах үүрэгтэй.

Э.Болормаа гишүүний сонгуулийн явцын тайланг харахад зуун хувь гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд эксплорэйшн” ХХК-иас хандив авсан байсан. Энэ компанийг хятадууд эзэмшдэг. Цаад үндсэн эзэн нь Их Британид байдаг компаниас 30 сая төгрөг буюу хуулийн этгээдийн авч болох хамгийн өндөр хэмжээний хандив авсан байгаа. Явцын тайлан дээрээс энэ нь тодорхой харагддаг. Сонгуулийн үеэр явцын тайланг гаргахад Э.Болормаа гишүүн үүнийг мэдэж байсан гэсэн үг. Тухайн үед Үндэсний аудитын газар ажлаа бүрэн гүйцэд хийгээд маш сайн хяналт тавьсан бол үүнийг Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж, нэрсийн жагсаалтаас хасах ёстой байсан. Энэ чинь санал хураалт эхлэхээс өмнө гэсэн үг. Тухайн үед нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гарвал саналын хуудас хэвлэхдээ тухайн хүний нэрийг оруулж болохгүй. Хэрвээ саналын хуудсыг хэвлэх боломжгүй хугацаатай байвал тухайн хүнд өгсөн саналыг хүчингүйд тооцож дүнгээ гаргана. Гэвч тухайн үед УИХ-ын гишүүн Э.Болормаа ч тайлан дээрээ энэ тухай бичээгүй. Үндэсний аудитын газар үүнийг хянан шалгаагүй. Магадгүй санаатайгаар будилаад өнгөрөөсөн байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ.

-Үндэсний аудитын газраас есдүгээр сарын 28-ны өдөр эцсийн тайлангаа цахим хуудсандаа буюу олон нийтэд ил тавьдаг. Энэ үед дэлгэрэнгүй мэдээлэл тавьсан уу?

-Тэр үед зөрчлөө засаад хассан болоод л Сонгуулийн ерөнхий хороо үүнд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байх гэсэн хүлээлттэй байсан. Тухайн тайланг харахад дэлгэрэнгүй бус ерөнхий тайлан тавьсан байлаа. Ийм тайлангаас тодорхой зүйл харагдахгүй. Уг нь Үндэсний аудитын газар маш дэлгэрэнгүй тавих ёстой байсан ч бас л дутуу тавьсан. Үндэсний аудитын газрыг үүнд тайлбар өгөөч хэмээн албан бичиг явуулахад бид нийтэд ил тавьсан байгаа. Түүнээс харж болно гэсэн хариу ирсэн. Нийтэд ил тавьсан тайланг нь харахаар нарийн зүйл огт харагдахгүй. Тэгээд дэлгэрэнгүй тайланг олж аваад харахад зөрчил хэвээрээ байсан. Хуулираа эцсийн дэлгэрэнгүй тайланг тухайн нэр дэвшигч өөрөө хувийн аудитын газрыг сонгоод гаргуулдаг юм. Э.Болормаагийн хувьд “Нийслэл” гэх хувийн аудитын газрыг сонгосон байсан. Угтаа бол тухайн аудитын газар энэ зөрчлийг илрүүлээд Үндэсний аудитын газарт мэдэгдэх ёстой байсан. Гэтэл ямар ч зөрчилгүй гэх байдлаар тайлан гаргаж өгсөн. Үндэсний аудитын газраас давхар хяналт, шалгалт хийх ёстой байсан ч хийгээгүй. Мөн санаатай юу, санаандгүй юу гэдэг нь өөрөө асуудалтай.

-Тэгвэл үүнд үндэсний аудитын газраас тайлбар шаардсан уу?

-Үндэсний аудитын газраас тавьсан тайлбар нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд бичлэгээрээ хүртэл байгаа. Э.Болормаа 17 компаниас хандив авсан байсан. Бид түүврийн аргаар есийг нь шалгаж үзэхэд зөрчил байгаагүй гэсэн. Тийм учраас бид мэдээгүй гэх утгагүй тайлбар өгсөн. Үндэсний аудитын газрын тайлбараар бол аз нь таараад хууль зөрчөөд явж болно. Аз нь таарахгүй бол шалгагдах ёстой юм уу. Улсын бүртгэлээс лавлагаа аваад 17 компани шалгах хэцүү ажил уу. Одоо ингээд бүх зүйл тодорхой болчихлоо шүү дээ гэдэг хандлагатай байсан. Тэгвэл Үндэсний аудитын газраас дахин зөв дүгнэлт гарга гэхээр хуулиараа бид нэг удаа гаргах ёстой гэнэ. Тиймээс дахин дүгнэлт гаргаж болохгүй гэдэг утгагүй тайлбар өгдөг. Алдаа гаргасан бол түүнийгээ засаад тайлбар гаргаж болно. Гэтэл зөрчил байгааг мэдсэн ч бид хоёр дахь дүгнэлт гаргах боломжгүй гээд суудаг. Нийслэл аудитын газар хуурамч дүгнэлт гаргаад хариуцлага хүлээхээс зайлсхийсэн үү. Үндэсний аудитын газарт албан бичгээр Э.Болормаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан нь үнэн. Энэ зөрчлөө залруулаагүй байна гэдэг бичиг явуулсан. Өөрөөр хэлбэл, хувийн хуулийн этгээдийн компани хууль зөрчсөнөө нотлоод өмнөх дүгнэлтээсээ өөр дүгнэлт өгсөн байгаа. Ийм байхад Үндэсний аудитын газар үнэн зөв дүгнэлт гаргахгүй байна.

-Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо, үндэсний аудитын газар энэ зөрчлийн талаар мэдлээ. Одоо яах вэ гэдэг асуудал гарч байна уу?

-Тийм. Зөрчлийн тухай хуульд зааснаар Цагдаагийн байгуулга, Эрүүгийн шүүх хоёр шалган шийдвэрлэх зөрчилд хамаарна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиараа төрийн байгууллага, албан тушаалтан хяналт тавьж, ажил үүргээ гүйцэтгэж байх тохиолдолд гэмт хэрэг зөрчлийн шинжтэй баримт гарч ирвэл цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх ёстой. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгана. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар бол цагдаагийн байгууллага шалгах ёстой гэдэг тайлбар хийдэг. Өөрсдөө зөрчлийг мэдсээр байж ямар нэгэн байдлаар Цагдаагийн байгууллагад албан бичиг явуулдаггүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг давхар зөрчиж байна.

Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад энэ талаар тодорхой иргэд гомдол гаргасан. Эхний байдлаар мэдүүлэг өгсөн гэсэн. Гэвч Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн харьяалал нь манайх биш байна гэх мэдэгдэл хийсэн. Тэгээд Ховд руу шилжүүлсэн. Хуулиараа бол гэмт хэрэг зөрчил хаана гарна. Тус дүүргийн цагдаагийн байгууллага шалгах ёстой. Миний ойлголтоор тухайн компанийг шалгаад үзэхэд Сүхбаатар дүүрэгт байрлаж байгаа юм. Тухайн компани Сүхбаатар дүүрэгт байрлах оффисоосоо мөнгийг шилжүүлсэн бол тэнд шалгана биз дээ. Ховдын банкнаас 30 сая төгрөг шилжүүлнэ гэж бараг байхгүй. Мэдээж үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнд үнэхээр итгэл үнэмшил муутай байна. Тэгэхээр энэ хэргийг яагаад Ховд руу шилжүүлж байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Энэ хүн өөрөө Ховдын Засаг дарга байсан. Ховдоос нэр дэвшиж гишүүн болсон. Тэгэхээр энэ хүний хамаарал бүхий хүмүүс шалгах боломжтой харьяалал руу шилжүүлээд байгаа юм биш үү гэдэг хардлага төрж байна.

-Ер нь иймэрхүү сонгуулийн асуудлууд юунаас үүдэн гардаг вэ?

-Үе үеийн Сонгуулийн тухай хуульд шийдвэрлээгүй нэг асуудал байдаг. Энэ нь сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө зөрчил илрэх юм бол хасна гэдэг. Энэ нь хэт өрөөсгөл ойлголт юм. Харин санал хураалт дуусаад сонгогдсоных нь дараа зөрчил илэрвэл ямар арга хэмжээ авах вэ гэдэг зохицуулалт байдаггүй. Энэ асуудал үе үеийн сонгуулийн хуулиудад байсаар ирсэн. Үе үеийн сонгуулийн дараа гардаг асуудал боллоо. Санаатайгаар энэ асуудлыг зохицуулахыг хүсдэггүй юм уу. Өдий болтол энэ талаар ямар ч зохицуулалт хийгээгүй.

Сонгууль бүрийн дараа маш олон зөрчлийн хэргээр нэр дэвшигчдийг торгодог. Иргэд анзаардаггүй болохоос маш олон нам оролцдог. Ялангуяа жижиг намуудын нэр дэвшигчдийг бол хайр найргүй торгодог. Дор бүр нь хэргийг илрүүлээд тайлангаа цагтаа өгсөнгүй, буруу байна гээд 10, 20 саяар торгох жишээтэй. Би 2020 онд жижиг намын хэдэн нэр дэвшигчдийг захиргааны шүүх дээр өмгөөлж байсан. Гишүүн болсон, болоогүй нь хамаагүй. Нэр дэвшигч гэдэг утгаараа тайлан өгөөгүй гээд хэдэн саяар торгуулдаг. Сая бас жижиг намуудын нэр дэвшигчдийг хайр найргүй торгож байна. Гэтэл том намуудын гишүүн болсон хүмүүсийг торгохгүй, шалгахгүй. Ингээд хууль бас л ялгаатай үйлчилж байна шүү дээ.

-Та яагаад энэ асуудал дээр анхаарал хандуулаад байгаа вэ?

-Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд таван жил ажиллаж байсан. Тэгэхээр үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг анхааралтай авч үздэг. Энэ талаар тодорхой хэмжээний ойлголттой. Энэ хэрэг нь Үндэсний аюулгүй байдалтай маш том холбоотой асуудал юм. Зүгээр л гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан хэрэг биш. Зарим нь юун сүртэй юм бэ гэж бодож магадгүй. Яагаад үүнийг үндэсний хэмжээний том асуудал гэж яриад байгаа вэ гэвэл гадаадын хөрөнгө оруулалттай компаниас мөнгө авч байна гэдэг чинь өөрөө тухайн эх сурвалжийнхаа нөлөөнд орно, орсон гэсэн үг. Бид энгийн логикоор л МСS ХХК-иас хандив авсан гишүүдийг энэ компани хүмүүс гэж ярьдаг. Тэгвэл энэ хүмүүс МСS-ийн хүмүүс болж байгаа юм бол гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан хүн тэдний эрх ашгийн төлөөлөгч болно биз дээ.

Монголын төрийн алба хүртэл гадаад хүн авдаггүй. Гадаад хүнээр дамжаад манайд гадаадын бодлого хэрэгжвэл яах юм вэ. УИХ-ын гишүүн нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Гэтэл гадаадын компаниас хамааралтай болсон гишүүн гадаадын бодлогыг оруулж ирээд дэмжээд байвал яах вэ. Өнөөдөр нэг хүн байсан бол нэг л мэдэхэд олонх болж мэднэ шүү дээ. Үүнийг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр энэ бол Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой хамааралтай асуудал болж байгаа юм. Мэдээж, зөрчлийг эрэмбэлж болохгүй. Гэхдээ заавал эрэмбэлэх шаардлагатай болох юм бол гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч гишүүн болох нь мөнгө тарааж гишүүн болсноос илүү ноцтой үр дагавартай асуудал юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаадын иргэн, харьяатын газар энэ онд 716 гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэхээс татгалзаж, 5700 зөрчил илрүүлжээ 14 мин УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Чехийн Менделийн их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 16 мин НЗДТГ-аас “Зөвлөн чиглүүлэх менторшип” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэв 18 мин Гадаадын иргэн, харьяатын газраас энэ оны эхний таван сарын статистик мэдээллийг танилцууллаа 20 мин ЭЕШ орон даяар эхэллээ: Шалгалтын онцлог, шаардлагатай бичиг баримтууд 2 цаг 18 мин СХД-ийн 3 дугаар хороонд задгай спорт цогцолбор барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна 2 цаг 18 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны хуралдаан эхэллээ 2 цаг 19 мин Шалгагдсан гаалийн байцаагч нарын асуудлаар мэдээлэл хийлээ 2 цаг 20 мин Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор нэг хүн амиа алдаж, 17 хүн гэмтжээ 2 цаг 22 мин Наран дээр X зэрэглэлийн хүчтэй дэлбэрэлт болов 2 цаг 22 мин Нийслэл: Хонины мах 17080, үхрийн мах 21548 төгрөг байна 2 цаг 25 мин Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц хэрэгтэй 3 цаг 18 мин Гадаад худалдаа оны эхний 5 сард: 10 тэрбум ам.долларт хүрч, 142 улстай худалдаа хийжээ 5 цаг 22 мин Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ 5 цаг 22 мин Төв Ази-Хятадын дээд хэмжээний хоёр дах удаагийн уулзалт Астана хотод болов 5 цаг 23 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Засгийн газрын гишүүдэд хэлсэн үг 5 цаг 25 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяныг эхлүүлжээ 5 цаг 27 мин Нийслэлийн иргэдийн баярыг Хүй долоон худагт зохион байгуулна 5 цаг 28 мин Лабубу тоглоомын цорын ганц хувь нь 150 мянган доллараар арилжаалагдлаа 5 цаг 32 мин Босфор ба Дарданеллын хоолойгоор өнгөрөх төлбөрийг Турк 15%-иар нэмжээ 5 цаг 35 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Uber Лондонд жолоочгүй такси туршина Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ...
Top