x

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо стандартын эрх зүйн шинэчлэл болон зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хоёр чухал асуудлыг хэлэлцлээ. Үүнд, Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт болон "Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай" Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх ажлын хэсгийн мэдээлэл багтсан юм.

Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх нь

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалсан ажлын хэсэг стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэгтэйгээр есөн сар ажилласан байна. Энэ хугацаанд тэд албан ёсоор долоо, албан бусаар найм буюу нийт 15 удаагийн хурал, уулзалт зохион байгуулж, холбогдох яамд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллөөс мэдээлэл сонссон байна. Мөн 2025 оны 2 дугаар сард барилга, эрүүл мэнд, хүнс, хүрээлэн буй орчин зэрэг голлох дөрвөн салбарын 700 орчим төлөөлөгчийг хамруулсан салбар хэлэлцүүлэг, 1000 орчим төлөөлөгчийг хамруулсан нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж, зөвлөмж, дүгнэлт гаргажээ.

Ажлын хэсгийн танилцуулсан санал, дүгнэлтэд дараах асуудлуудыг онцолсон байна:

  • Стандартыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл явцыг тодорхой, ойлгомжтой, шуурхай, ил тод болгож, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай.
  • Салбарын стандарт, норматив баримт бичгийг боловсруулах, батлахад мэргэжлийн холбоодоор дамжуулан санхүүжүүлэх тогтолцоог оновчтой болгох, хөрөнгийн ашиглалтын ил тод байдал, хяналтыг сайжруулах.
  • Хүн, малын эрүүл мэнд, хүнс, эм, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд эрсдэл учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийн өмнө хяналт тавих тогтолцоог оновчтой болгох, цахимжуулах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах.
  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд нөлөөлөх хүнс, эмийн хяналтыг зохицуулах чиг үүргийн нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох.
  • Одоогийн мөрдөгдөж буй стандартуудад үзлэг, дүн шинжилгээ хийж, шаардлагагүй стандартын баримт бичгийг хүчингүй болгох, салбаруудын стандартын норматив баримт бичгийн уялдааг ханган нэгтгэх, олон нийтэд ил тод болгох, олон улсын жишигт нийцүүлэх.
  • Олон улсын стандартын байгууллагын гишүүн орнуудын баталсан дэвшилтэт стандартын баримт бичгийг бүртгэх, нутагшуулах тогтолцоог хялбаршуулах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх.
  • Стандартчилал, тохирлын үнэлгээний салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах, гүйцэтгэлд хяналт тавих тогтолцоог мэргэжлийн холбоо, хувийн хэвшилтэй хамтран бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах.
  • Сорилт шинжилгээ хийх лабораториудын тоног төхөөрөмжийг шинэчлэх, тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Эмчилгээ, оношилгооны стандартын баримт бичгийг олон улсын нийтлэг жишиг, арга зүйн заавар, зөвлөмжүүдэд нийцүүлэх, боловсронгуй болгох, үндэсний фармакопейн өгүүллийг олон улсын фармакопейн өгүүлэлтэй нийцүүлж өөрчлөх, эрх зүйн зохицуулалтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд тусгах.

УИХ-ын гишүүн П.Батчимэг, Н.Батсүмбэрэл нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал гишүүнээс хариулт авлаа. О.Батнайрамдал гишүүн нийт стандартын 60-70 хувийг шинэчлэх шаардлагатай байгааг дурдаад, үүний тулд эрх зүйн орчныг сайжруулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэлсэн тул ажлын хэсэг үйл ажиллагаагаа дуусгавар болгож, "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн" шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэх ажлын хэсэгт орж ажиллах нь зүйтэй гэж үзсэнээ мэдэгдлээ.

Зээлийн хүүг бууруулах стратеги

Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ахалсан уг ажлын хэсэг таван удаа хуралдаж, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох талаарх судлаач, мэргэжилтнүүдийн саналыг хэлэлцсэн байна.

Л.Соронзонболд гишүүний мэдээлснээр, УИХ сүүлийн 10 жилийн хугацаанд зээлийн хүүг бууруулах стратегийг гурван удаа баталсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа нь гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг дурджээ. Тиймээс зээлийн хүүг бууруулахтай холбоотой эрх зүйн орчны өөрчлөлт нэн чухал гэж ажлын хэсэг дүгнэсэн байна.

Ажлын хэсэг зээлийн хүүгийн зардлын бүтцийн судалгааг хийжээ. Үүнд:

  • Эх үүсвэрийн зардал: 60%
  • Эрсдэлийн зардал: ~13%
  • Үйл ажиллагааны зардал: 14%
  • Ашгийн марж: 5%
  • Зохицуулалттай холбоотой зардал: 8%

Эрх зүйн орчныг шинэчилж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагууд тодорхой ажлуудыг зохион байгуулж чадвал, мөн гадаад, дотоод орчны огцом өөрчлөлт байхгүй нөхцөлд дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүүг бууруулах боломжтой гэж тооцоолсон байна. Иймд ажлын хэсгийн үйл ажиллагааны хугацааг ирэх намрын чуулган хүртэл сунгах шаардлагатай байгааг Л.Соронзонболд гишүүн танилцууллаа.

Гишүүдээс П.Сайнзориг, М.Мандхай нар асуулт асууж, арилжааны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн мэдээллийн санг өргөжүүлэх зэрэг асуудлуудыг хөндлөө. Л.Соронзонболд гишүүн арилжааны зээлийн барьцаа хөрөнгийн шаардлага хэт өндөр байгааг онцлоод, үл хөдлөхөөс бусад хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, борлуулалттай холбоотой гэрээ зэргийг барьцаалах боломжийг нээх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэнээ тайлбарлав. Мөн зээлийн мэдээллийн санг сайжруулж, харилцах хугацаагүй хадгаламж дээр хүү тооцдогийг зогсоох нь зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах боломжтойг дурдсан байна.

М.Мандхай гишүүн макро эдийн засгийн нөхцөл, инфляц, валютын ханшийн тогтворгүй байдал зэрэг нь зээлийн хүүг бууруулахад хэрхэн нөлөөлөх талаар тодруулахад, Л.Соронзонболд гишүүн Төв банкны бодлогын хүүг өсгөсөн нь макро эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бөгөөд Монгол Улс эдийн засгийн бүтцээ өөрчилж, уул уурхайгаас бусад салбарын хөгжлийг дэмжих, экспортыг төрөлжүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж дууссан байна. Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар "Сэлбэ дэд төв"-ийн нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх мэдээллийг сонсож эхэлсэн тухай Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Уржигдар 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Уржигдар 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Уржигдар 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Уржигдар 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 2025-12-12 Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 2025-12-12 Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 2025-12-12 Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 2025-12-12 “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 2025-12-12 “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 2025-12-12 ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 2025-12-12 Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 2025-12-12 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-12-12 Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 2025-12-12 Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 2025-12-12 Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025-12-12 Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 2025-12-12 Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 2025-12-12 Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 2025-12-12
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top