
Улаанбаатар хотын гэр хорооллыг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбох ажил эхэлнэ
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батзориг нар БНХАУ-ын Чиндао хотын эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй уулзаж, шатдаг хийн түлшний төслийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэхүү уулзалт нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг цэвэр түлшээр хангах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байна.
2025-06-17

Амарбаясгалант хийд орчимд байгальд ээлтэй хог шатаах зуух байрлууллаа
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших түүхэн, шашны үнэт өв болох Амарбаясгалант хийд орчимд агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор байгаль орчинд ээлтэй технологийн шийдэл бүхий хог шатаах зуухыг суурилуулжээ. Уг ажилд нийт 33 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна.
2025-06-17

Төв Ази-Хятадын дээд хэмжээний уулзалт Астанад эхэллээ
Казахстаны нийслэл Астана хотноо өнөөдөр Төв Ази-Хятадын хоёр дахь дээд хэмжээний уулзалт эхэлсэн талаар Казинформ агентлаг мэдээллээ. Уг уулзалтад Төв Азийн таван орны төрийн тэргүүнүүд болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцож байна. Уулзалтын хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтууд тавигдаж байгаа юм.
2025-06-17

Я.Содбаатар: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй
Парламентэд суудалтай улс төрийн гурван намд хүсэлт хүргүүлсэн. УИХ-аар баталсан 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт өөрчлөлт оруулахгүй.
2025-06-17

Эрх мэдлийг шилжүүлсэн шиг шилжүүлж сурмаар байна
Ерөнхий сайд танхимаа дангаараа бүрдүүлэх эрхтэй, парламентаас ч, Ерөнхийлөгчөөс ч асуух ёсгүй. Танхимд хэн хэн багтахыг Г.Занданшатар өөрөө бие дааж шийдэх ёстой. Түүний тулд 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан.
2025-06-17

Гадаадын иргэдийн эрх зүйн зөрчил буурахгүй байна
Тээврийн прокурорын газраас 2025 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн байдлаар Гадаадын иргэн, харьяатын газрын агаарын замын боомт хариуцсан газраас шалгаж шийдвэрлэсэн “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих” зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл, шийдвэрлэлт, хэргийн гаралтын судалгааг танилцууллаа.
2025-06-17

Монгол, Узбекистан хөдөлмөр эрхлэлт, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах яамны Дэд сайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хяналт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон байна.
2025-06-17

Япон, АНУ татварын асуудлаар тохиролцоонд хүрэлгүй үлдлээ
Канад улсад зохион байгуулагдаж буй “Долоогийн бүлэг” (G7)-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан ч татварын асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй талаар Японы тал мэдээллээ.
2025-06-17

Канад, АНУ эдийн засаг, аюулгүй байдлын шинэ хэлэлцээр байгуулах чиглэлд тохиролцлоо
Канадын Ерөнхий сайд Марк Карни болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын хооронд эдийн засаг, аюулгүй байдлын шинэ хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг ирэх 30 хоногийн дотор идэвхтэй үргэлжлүүлэхээр тохиролцсон талаар даваа гарагт албан ёсоор мэдэгдлээ.
2025-06-17

Украин, Орос цэргүүдийн цогцсыг солилцох ажиллагааг дуусгалаа
Украин, Оросын талууд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг харилцан шилжүүлэх ажиллагааг сүүлийн өдрүүдэд идэвхтэй явуулж, даваа гарагт эцэслэсэн талаар хоёр талаас мэдээллээ. Украин талын мэдээлснээр, Оросын тал сүүлийн ээлжид 1245 хүний цогцсыг хүлээлгэн өгсөнөөр нийт 6057 хүний цогцсыг шилжүүлж дуусгасан байна. Харин Оросын албаныхан Украин нийт 6060 цогцос шилжүүлсэн хэмээн мэдэгджээ.
2025-06-17

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох шинэ авто зам есдүгээр сард ашиглалтад орно
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй авто замын нэгэн томоохон бүтээн байгуулалт болох Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох шинэ замын ажил энэ оны есдүгээр сард дуусч, хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна.
2025-06-17

Өмгөөлөгчийн шалгалтад ороход тавигдах хязгаарлалтыг цуцаллаа
Улсын Их Хурал 2025 оны дөрөвдүгээр сарын 11-нд “Өмгөөллийн тухай хууль”-ийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг баталж, хуульч мэргэжилтэй иргэдийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх эрхийг баталгаажуулах чухал өөрчлөлтийг хийлээ.
2025-06-17

Мотоциклтой осол гарч, жолооч гэмтсэн хэргийг шалгаж байна
Өчигдөр буюу 2025 оны зургадугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас ослын газарт шалгалт хийсэн байна.
2025-06-17

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ногоон санхүүжилт, стандартчиллын шинэчлэлийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2025 оны зургадугаар сарын 17-ны хуралдаанаа гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхлүүлж, зургаан асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн А.Ундраа даргалсан бөгөөд эхний асуудлаар “Хот байгуулалтын тухай хууль”-д нэмэлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, гишүүн Г.Лувсанжамц ахлагчаар ажиллахаар болов.
2025-06-17

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хэлэлцүүлэг эхэллээ
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс санаачлан зохион байгуулж буй “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Хэлэлцүүлгийн зорилго нь эрүүл мэндийн тогтолцооны оновчтой зохион байгуулалт, чанар хүртээмжийн асуудлыг судлан, бодит шийдэлд хүрэхэд оршиж байна.
2025-06-17

Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн гадна фасадыг шинэчилжээ
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 34 дүгээр сургуулийн барилгын гадна фасадыг шинэчлэх ажил амжилттай хийгдлээ. Уг засвар, шинэчлэлийн хүрээнд нийт 2764.0 мкв талбайд дулаалгын ажлыг хийж, фасадын угсралт болон гонхны барилга угсралт, дотор гэрэлтүүлгийг иж бүрэн шинэчилсэн байна.
2025-06-17

Парламентын шударга байдал, ёс зүйн дүрмийн талаар хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ), Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хамтарсан “Парламентын шударга байдал ба Ёс зүйн дүрэм” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулагдлаа.
2025-06-17

Орон сууцны үнэ нэг жилийн дотор 14.3 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2025 оны тавдугаар сарын орон сууцны үнийн индексийн тайланд дурдсанаар, орон сууцны нийт үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар, харин өмнөх сараас 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд орон сууцны үнэ тогтвортой өсөлттэй байсныг илтгэж байна.
2025-06-17

Засгийн газрын бүтэц тодорхойгүй хэвээр байна
Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоноос хойш хэд хоног өнгөрч буй ч өнөөдрийг хүртэл Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн бариагүй байна. Түүний удирдах шинэ Засгийн газар хэрхэн бүрдэж, ямар бүтэцтэй байх вэ гэдэг олон нийтийн анхаарлыг татаж, улс төрийн орчинд хүлээлт бий болгожээ.
2025-06-17

ИЗНН зөвшилцөх саналыг хүлээн авахаар шийдвэрлэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ Засгийн газраа бүрдүүлэх хүрээнд улс төрийн намуудтай зөвшилцөх санал хүргүүлсэн. Тэрбээр УИХ-д суудалтай Иргэний зориг ногоон нам (ИЗНН), Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах урилгыг албан ёсоор илгээжээ.
2025-06-17
