x

Парламентын шударга байдал, ёс зүйн дүрмийн талаар хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ), Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хамтарсан “Парламентын шударга байдал ба Ёс зүйн дүрэм” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар тэргүүтэй гишүүд, Тамгын газрын болон нам, эвслийн бүлгийн ажилтнууд, төрийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцов. Чиглүүлэгчээр Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Судалгааны хэлтсийн дарга Г.Гэсэр ажилласан юм.

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Гурван төгөлдөршил” буюу хүн төвтэй, ойлгомжтой, цаг үеийн шаардлагад нийцсэн хуулийг эрх зүйн орчинд хэрэгжүүлэх тухай УИХ-ын даргын санаачилгын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ санаачилга хэрэгжсэнээр авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил багасаж, төрийн албанд ёс зүйг бэхжүүлнэ хэмээн онцлов. Түүнчлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад буйг дурдсан юм.

Хэлэлцүүлгийн хүрээнд ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны төлөөлөгчид илтгэл танилцуулсан. Тус байгууллагын Ардчилсан засаглал, жендерийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Юлия Нетесова илтгэлдээ ардчиллын үндэс болох шударга байдал, олон нийтээс ирэх итгэл, оролцоо, хяналтын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн. Мөн ёс зүйн дүрэм нь зөвхөн баримт бичиг бус, засаглалын тогтолцоог бэхжүүлэх чухал хэрэгсэл гэдгийг дурдав.

Шударга байдлын хүрээнд олон улсын сайн туршлага, ашиг сонирхлын зөрчлийн талаарх хяналтын механизмууд, ёс суртахууны зарчим, төрийн албаны нийтлэг үнэт зүйлсийн тухай дэлгэрэнгүй судалгааг ЕАБХАБ-ын мэргэжилтэн Нина Чантурия танилцуулсан байна. Илтгэлд парламентын гишүүдийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэг, бие даасан хяналтын байгууллагуудын үүргийн талаар дэлхийн туршлагыг жишээ болгон танилцуулжээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Парламентын ёс зүйн дүрэм, ашиг сонирхлын зөрчил, тогтолцооны талаар” илтгэл тавьж, Монголын парламентын ёс зүйн үнэлгээ, хөгжлийн чиг хандлагыг танилцуулсан. Тэрбээр парламентын үйл ажиллагааны тулгын гурван чулуу нь шударга байдал, ёс зүй, итгэлцэл хэмээн онцолж, ёс зүй нь ардчиллын үнэт зүйл, иргэдийн итгэлийг хамгаалах үндсэн хүчин зүйл болохыг дахин дахин дурдсан байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид асуулт хариулт өрнүүлж, байр сууриа илэрхийлэн санал солилцсон бөгөөд ёс зүйн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгоход хамтран ажиллахаар санал нэгдэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Уржигдар 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Уржигдар 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Уржигдар 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Уржигдар 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 2025-12-12 Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 2025-12-12 Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 2025-12-12 Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 2025-12-12 “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 2025-12-12 “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 2025-12-12 ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 2025-12-12 Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 2025-12-12 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-12-12 Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 2025-12-12 Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 2025-12-12 Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025-12-12 Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 2025-12-12 Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 2025-12-12 Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 2025-12-12
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top