x

Монгол, Узбекистан хөдөлмөр эрхлэлт, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах яамны Дэд сайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хяналт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон байна.

Монгол Улсад 2020–2024 оны хооронд Узбекистаны нийт 32 иргэн хөдөлмөр эрхэлж байсан бол 2025 оны тавдугаар сарын 31-ний байдлаар 9 иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа нь тус улсын иргэд манай улсын хөдөлмөрийн зах зээлд оролцож байгааг харуулж байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн эрэлтийн талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулжээ. Тодруулбал, “Алсын хараа-2050” бодлогын хүрээнд 2035 он хүртэл Монгол Улсад нийт 478.1 мянган нэмэлт ажиллах хүч шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байна. Энэ нь дунд хугацаанд хөдөлмөрийн нөөцөө гадаад эх сурвалжаас нөхөх бодит шаардлага байгааг илтгэж байна.

Хоёр улс хоёулаа далайд гарцгүй, хөгжиж буй орны нийтлэг нөхцөлтэй тул ижил сорилттой тулгарч, ижил төстэй бодлогын шийдэл эрэлхийлж буйг уулзалтын үеэр онцолжээ. Узбекистаны Засгийн газар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах тодорхой зорилтууд тавин хэрэгжүүлж байгаа нь хоёр улсын туршлага солилцох боломжийг улам нэмэгдүүлж байна.

Цаашид хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хамтран судалгаа, зөвлөх үйлчилгээ, хөдөлмөрийн ур чадварын үнэлгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд илэрхийлсэн юм.

Эх сурвалж: ГБХЗХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 20 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 32 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 11 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 20 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 29 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 35 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 53 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 13 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 19 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 24 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 29 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 49 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 36 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 20 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top