x

Украин, Орос цэргүүдийн цогцсыг солилцох ажиллагааг дуусгалаа

Украин, Оросын талууд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг харилцан шилжүүлэх ажиллагааг сүүлийн өдрүүдэд идэвхтэй явуулж, даваа гарагт эцэслэсэн талаар хоёр талаас мэдээллээ. Украин талын мэдээлснээр, Оросын тал сүүлийн ээлжид 1245 хүний цогцсыг хүлээлгэн өгсөнөөр нийт 6057 хүний цогцсыг шилжүүлж дуусгасан байна. Харин Оросын албаныхан Украин нийт 6060 цогцос шилжүүлсэн хэмээн мэдэгджээ.

Одоо эдгээр цогцоснуудын дунд Украин цэргүүдийн цогцос байгаа эсэхийг тодруулах шинжилгээ, таних ажиллагаа үргэлжилж байна. Украин Улсын Дотоод хэргийн сайд Игорь Клыменко энэ ажиллагааны явцад хүндрэл үүсэж байгааг мэдэгдэж, Оросын тал цогцсыг зориудаар эрэмдэглэсэн, зарим тохиолдолд нэг хүний цогцосны хэсгүүдийг өөр өөр уутанд хийж өгсөн гэж буруутгасан байна.

Хамгийн сүүлчийн солилцоог Улаан загалмайн нийгэмлэгийн хяналтан дор даваа гарагт хэрэгжүүлсэн. Энэ ажиллагаа нь сүүлийн өдрүүдэд Туркийн Истанбул хотноо болсон хоёр улсын энхийн хэлэлцээний хүрээнд олзлогдогсдыг солилцох болон амь үрэгдэгсдийн цогцсыг эх оронд нь буцаах тохиролцооны үр дүн байсан юм.

Хоёр талын солилцсон цогцсын тоо харьцангуй зөрүүтэй байгаа нь Орос улс сүүлийн үед зарим газар нутгийг хяналтдаа оруулсантай холбоотой байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Оросын талаас амь үрэгдсэн цэргүүдээ эрт олж авах боломж өндөр байсан бол Украин талын хувьд цогцсыг дайсны хяналтад байгаа бүсээс эргэн авах нь илүү хүндрэлтэй байжээ.

Эх сурвалж: BBC, Reuters, Al Jazeera.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 13 цаг 56 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 13 цаг 59 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 14 цаг 3 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 14 цаг 4 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 14 цаг 8 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 14 цаг 10 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 15 цаг 0 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 16 цаг 21 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 17 цаг 15 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 17 цаг 21 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 17 цаг 24 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 17 цаг 26 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 20 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 20 цаг 29 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 20 цаг 36 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 21 цаг 8 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 21 цаг 10 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 21 цаг 12 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 21 цаг 15 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 21 цаг 18 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top