x

Япон, АНУ татварын асуудлаар тохиролцоонд хүрэлгүй үлдлээ

Канад улсад зохион байгуулагдаж буй “Долоогийн бүлэг” (G7)-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан ч татварын асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй талаар Японы тал мэдээллээ.

Ерөнхий сайд Ишиба хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Бид Японы үндэсний ашиг сонирхолд нийцсэн татварын зохицуулалтыг бий болгох боломжийг судалж байна. Ерөнхийлөгч Трамптай илэн далангүй ярилцсан бөгөөд хэлэлцээг цаашид үргэлжлүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо” гэж мэдэгдэв.

Тэрбээр хэлэлцээний явцад зарим санал зөрөлдөөн хэвээр байгааг дурдсан бөгөөд худалдааны хэлэлцээгээр бүх асуудлыг бүрэн тохиролцож чадаагүйг онцолсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны дөрөвдүгээр сарын 2-нд гадаадын бараанд 10 хувийн импортын татвар ногдуулж эхэлсэн нь олон улсын түншүүдтэй сөргөлдөөн үүсгэх шалтгаан болсон юм. Улмаар дөрөвдүгээр сарын 9-нд тэрбээр зарим оронд ногдуулах татварын хэрэгжих хугацааг 90 хоногоор хойшлуулсан билээ.

Япон улс татварын асуудлыг дахин нягтлахыг АНУ-д удаа дараа уриалж, хоёр орны худалдааны яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлээд байгаа юм. Японы талын төлөөлөгчөөр тус улсын Эдийн засгийн сэргэлтийн сайд Рёсэй Аказава оролцож байна.

Хоёр орны хооронд үргэлжилж буй татварын асуудал нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй гэж ажиглагчид үзэж байгаа бөгөөд ойрын хугацаанд нэмэлт уулзалт, хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Эх сурвалж: TASS.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 47 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 49 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 50 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 52 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 56 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 58 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 0 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 23 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 30 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 31 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 34 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 37 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 42 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 43 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 45 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 44 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 45 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 45 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 47 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top