Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ Засгийн газраа бүрдүүлэх хүрээнд улс төрийн намуудтай зөвшилцөх санал хүргүүлсэн. Тэрбээр УИХ-д суудалтай Иргэний зориг ногоон нам (ИЗНН), Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах урилгыг албан ёсоор илгээжээ.
Энэ хүрээнд өнөөдөр ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын зөвшилцөх саналыг хүлээн авахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь тус нам Засгийн газарт оролцох, хамтарсан бодлого хэрэгжүүлэх боломжийг нээж буй алхам юм.
ИЗНН-ын шийдвэр нь шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд улс төрийн өргөн оролцоо хангах, олон талын түншлэлд суурилсан бодлого хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.