x

Хоёр Засгийн зааг дээр дуншсан төсвийн тодотгол

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай хэмнэлтийн тодотгол хийнэ”. “Төрийн өмчит компаниудын тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлнэ” гэж мэдэгдэн, бүсээ чангалах үндсэн зарчмаа зарласан. “Нэн яаралтай” гэсэн учраас Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Сангийн яамныхан ч ажиллаж эхэлсэн бололтой. Гэхдээ эцсийн байдлаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд ямар өөрчлөлт орохоос шалтгаалж уг төсөлд өөрчлөлт орох магадлалтай.

Өнгөрсөн хугацаанд гадаад нөхцлөөс үүсэн хүндрэлүүдээс харахад төсвийн тодотгол хийх шаардлагатай болсон нь үнэн боловч Төсвийн тухай хуулийн 34.4.1-т заасан үндэслэлүүд бүрдээгүй, товчхондоо төсөвт тодотгол хийх хуулийн шалгууруудыг давж чадахгүй байсан.

Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий гурван хувь гэдэг босго нь гурван их наяд төгрөг. Түүний гурван хувь буюу дээрх босгод хүрэхгүй байгаа юм. Тодотголоор 2.3 их наядыг хасах гэж байна. Нөгөөтэйгүүр, Хэмнэлтийн хуулийн хугацаа 2025 оны тавдугаар сарын 31-нд дуусгавар болохыг хүлээж, нэгэнт уг хуулийг хэрэгжүүлж дуусах гэж байхад тодотгох шаардлагагүй гэж үзээд байсан билээ. Харин Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилснөөр Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу төсөвт тодотгол хийх үндэслэл бүрдэж байна.

Хуулиараа, нэг яамны нэрэнд цэг, таслал нэмэгдэхэд л төсвийн хуульд өөрчлөлт хийдэг. Тиймээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж буйтай холбоотойгоор 2025 оны төсвийн тухай хуульд тодотгол хийх нь гарцаагүй. Мөн үүнийг дагуулаад “хэмнэлтийн тодотгол” өргөн барихаар болжээ.

Яамдыг цөөлөхгүйгээр яаж цомхотгох вэ

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар “Хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчмыг баримтална. Төрийн зарим үйлчилгээний чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлж эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ” гэж мэдэгдсэн. Үүний дагуу төрийн албаны бүтэц, орон тооны шинэчлэлийг хийх нь. Зөвхөн энэ шинэчлэл л гэхэд төсвийн үрэлгэн зардлыг есөн хувиар бууруулахаар байна. Төсвийн зардлыг нэмээд байдаг салбар, салбарын олон хуулийг шинэчилж цэглэх эхлэлийг тавина. Ингэхдээ зээлжих зэрэглэлээ хамгаална.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд орох өөрчлөлтийн тухайд, юуны өмнө 126 гишүүнтэй парламенттай нөхцөлд яамны тоог цөөлөх боломжгүй гэдэгт санал нэгджээ. Одоогоор үндэсний хороодыг гурваар цөөлөх, төрийн өмчит нэлээд хэдэн компанийг нэгтгэх, хувьчлах бүдүүвч зураг гарчхаад байгаа аж. 

 2.3 их наядын алдагдлыг яаж хэмнэх вэ

Нэгэнт алдагдалгүй төсөв баталсан учраас 2.3 их наядаар орлогоо нэмүүлж, тэр хэмжээгээр зардлаа багасган тэнцвэржүүлэх ёстой. Гэтэл гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх Эрдэнэбүрэнгийн УЦС, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг ажлаа хэдийнэ эхлүүлээд, нэлээд эрчимтэй явчихсан, мөнгө шаардаад байгаа төслүүдээс зардал хасах боломжгүй. Тиймээс гадаадын зээл, тусламжаас танахгүй нь. Төсвийн хөрөнгө оруулалтаас “…тавдугаар сарын 31-нээс өмнө гэрээ байгуулаагүй хөрөнгө оруулалтыг хэмнэлтэд тооцно” гэсэн Хэмнэлтийн тухай хуулийн заалтын дагуу хасна. Бусад гэрээний дагуу хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын зардлыг хасахгүй. Тэгэхээр 2.3 их наяд төгрөгөөс үлдсэн хоёр их наяд төгрөгийг нь урсгал зардлаасаа хасахад хүрч байна.

Товчхондоо, Ерөнхий сайд Г.Занданшатар “цомхон бүтэц, хэмнэлтийг хийхдээ механикаар бус, бүтээмжийг нэмэгдүүлэх зарчмыг баримталж, төсвийг тодотгох нь. Төсвийн шинэ бодлогыг зарлахдаа “хасах” биш “хэмнэх” гэсэн үг.
Төрийн  хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлснээс хойш, сүүлийн 12 жилийн дотор УИХ-ын 16 тогтоол баталчихсан байх юм. Үүнээс гадна Засгийн газрын 7-8 тогтоол, нийт 150 гаруй заалтаар төсвийг хэмнэх гэж үзжээ. Бод л доо, төсвийн зарцуулалттай холбоотойгоор нийт 208 хуулийн 1028 заалтаар, улс төрийн зорилгоор төрийн чиг үүргийг өөртөө авсан гэх судалгаа байна. Гэтэл яагаад хэмнэж чадаагүй вэ? 

Шинэ Ерөнхий сайдын хэлснээр хэмнэнэ, хэмнэсэн учраас бүтээмж буурах ёсгүй, төсөв цаашид данхайх ёсгүй шүү гэдэгт цэг тавьж байгаа юм. Төрийн алба данхайгаад, албан хаагчдын тоог нэмээд л байвал тэдний гадаад, дотоод томилолт, цалин хангамж, бичиг цааснаас эхлүүлээд бүх зардал өсөх нь ойлгомжтой.

Тиймээс төрийн албан хаагчдыг есөн хувиар цомхотгох болж байна. Үүнд багш, эмчээс бусад төрийн албаны орон тоог гэж онцолж заасан бөгөөд нийт 14 мянга орчим хүн хамрагдаж, 280-аад тэрбум төгрөгийг хэмнэхээр тооцон тодотголд тусгажээ. Ингэхдээ гурван зарчмыг баримтална. Юуны өмнө Засгийн газарт хамтарсан намууд тэдний оронд хүнээ шахах боломжийг хаасан. Мөн дээрх цомхотголыг хийснээр төрийн үйлчилгээний чанар муудаж, ажил цалгардаж болохгүй. Түүнчлэн тэд дараагийн ээлжид заавал ажлын байртай байх, төрийн албаны цомхотголыг дагаж, эдийн засаг муудаж болохгүй бөгөөд энэ талаар хувийн хэвшлийнхнийг оролцуулж хамтран шийдэх зарчмыг санал болгож буй юм.

Төсвийн байгууллагуудын ном хэвлэл, урсгал засвар, багаж, техник хэрэгслийн зардал болох 480 орчим тэрбум төгрөгийг хэмнэнэ. Салбаруудын  хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний ирэх сараас арванхоёрдугаар сарыг дуусталх зардлыг, харин эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бүрэн хэмнэнэ гээд 821 тэрбум төгрөгийг тусгасан нь оновчтой болов уу гэж үзэхээр байна. Үндэсний хөтөлбөрүүдийн энэ хугацааны зардлыг 50 хувиар хэмнэснээр 51, нийслэлийн бондоор хэрэгжүүлэх төслийг 10 хувиар хэмнэснээр 150 тэрбум төгрөг гээд нийт хоёр их наяд орчим төгрөгийн урсгал зардлыг бууруулах юм байна.

Тоо харцгаая

Манай улсын ДНБ 95 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.4 их наяд, нийт орлогынхоо гуравны нэгийг төр зарцуулж байна. Энэ харьцаа тун чухал, төрийн зохицуулалт аль болох бага байж хувийн хэвшлийнхний оролцоо нэмэгдэх ёстой. Мөн дээрх 33.4 их наяд төгрөгийн дийлэнх нь урсгал зардал болчхоод, өнөөх л бидний шүүмжилдэг соёлын төвүүд, данхар бүтцийнхний цалин, зардал зэргийг багтаачихсан байдаг. Үүнийг багасгаж, хөрөнгийн зардлын хэмжээг нэмж хувийн хэвшлийнхнээ дэмжих, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаж авах, мөнгөн хөрөнгийг бүтээн байгуулалт болгон хувиргах, хөрвөх чиглэл рүү явах учиртай.  

Шинэ Ерөнхий сайд ам.долларын нөөцөө, төгрөгийн ханшаа хамгаалах талаар УИХ-ын чуулганы үеэр анхааруулсан. Төр өөрөө зарлагаа хумьж, Төвбанк мөнгөний бодлогоо эргэн харж байж түүнд уялдсан төсвийн бодлого явах учиртай болов уу. Инфляц, эдийн засгийн өсөлт зэрэг гол үзүүлэлттэй холбоотой асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яамнаас танилцуулах байх. Татвар нэмэх, эсэх тухайд судалгааны шатанд яваа гэдэг нь ялимгүй түгшүүр төрүүлээд буйг нуух юун. Ямартай ч нэрлэсэн ДНБ-ий хувьд одоо байгаа 95 их наяд төгрөгөөс 2.3 их наядаар багасна, инфляц буурна, эдийн засгийн өсөлт найман хувь байсныг зургаан хувь болгоно гэх мэдээллүүд байна.

Нүүрсний үнийн хувьд, энэ оны эхээр 900 юаньд хүрч, дундаж түвшнээс уруудсан. Улмаар тавдугаар сарын дунд үе хүртэл хэлбэлзэн, аажмаар буурсаар 825 юаньд хүрсэн. Тавдугаар сарын сүүлчээс одоо хүртэл коксжих нүүрсний үнэ огцом буюу 120 юаниар буурч,  705 юаньд хүрч өмнөх оныхоос 38 хувиар доошлоод байгаа юм. Шалтгаан нь зах зээлд илүүдэл үүссэн, нүүрсний нөөц өссөнтэй холбоотой бөгөөд цаашид БНХАУ-ын коксжих нүүрсний импорт энэ онд 105 сая тонн болж, өмнөх оныхоос 16 сая тонноор буюу 13 хувиар буух хүлээлттэй байна.

Бусад ашигт малтмалын хувьд, энэ оны эхний таван сарын байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого нэг тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 55 хувиар буурсан. Зэс, төмрийн хүдэр, баяжмалын экспорт  өссөн нь АМНАТ-ын орлогод сайнаар нөлөөлж буй ч нүүрсний дундаж үнэ тавдугаар сард тонн тутамд 71.9 ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 39 хувиар буурсан нь АМНАТ-ын орлого буурахад нөлөөлж байна.

Ташрамд хэлэхэд, өмнөх Засгийн газар алтны салбарт тодорхой бодлого баримталж байсан. ЭЗХЯ-ны энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд өгсөн тооцооллоос харахад сүүлийн саруудад тушаасан алтны хэмжээ буураад байгаа нь ерөнхийдөө “Алт-3” хөтөлбөрийг хүлээгээд буйтай холбоотой болов уу. Ямартай ч энэ оны  батлагдсан дүнгээр 18 тонн алтыг, 1850 ам.доллароор экспортолж, нийт 342 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байдаг. Тэгвэл тодотголоор экспортын хэмжээг 17 тонн болгож, ханшийг 2900 ам.доллароор, нийт 507 тэрбум төгрөгийн орлого оруулахаар тооцжээ. Төсвийн тодотголыг хэлэлцэх явцад хөтөлбөрийг эрчимжүүлж, олборлолтын болон экспортын хэмжээгээ нэмээсэй гэсэн хүлээлт бий болоод байгааг анхаарна гэдэгт найдаж байна.

У.Оргилмаа, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 37 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 39 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 40 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 42 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 44 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 45 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 49 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 3 цаг 1 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 3 цаг 1 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 3 цаг 2 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 4 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 3 цаг 6 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 22 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 24 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 25 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 32 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 34 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 5 цаг 2 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 5 цаг 2 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top