x

Израиль, Ираны хооронд эхэлсэн сөргөлдөөн дэлхий дахинд аюул учруулж мэдэхээр байна

Израиль зургаадугаар сарын 13-ны шөнө Иран дахь цөмийн болон пуужингийн чухал байгууламжуудад цохилт өгснөөр хоёр улсын хооронд удаан үргэлжилсэн сөргөлдөөн бүрэн хэмжээний дайнд хүрэх эрсдэлтэй болсон. “Боссож буй арслан” нэртэй энэ ажиллагаанд Израилийн 200 гаруй сөнөөгч онгоц оролцож, Ираны 100 гаруй цэгт 330 пуужингийн цохилт өгсөн байна. Цохилтын бай болсон байгууламжуудын дотор Натанз, Исфахан зэрэг цөмийн гол төвүүд, агаарын довтолгооноос хамгаалах систем, цэргийн удирдлагууд, мэргэжилтнүүд байсан бөгөөд Ираны мэдээлснээр найман мужийн 60 объект устаж, 224 хүний амь нас хохирсон аж.

Хариуд нь Иран улаан өшөөний тугаа Жамкаран сүм дээр мандуулж, Израилийн Тель-Авив, Иерусалим зэрэг хотуудад олон давалгаат пуужингийн цохилт хийсэн. Тэд F-35 болон F-16 онгоц байрладаг цэргийн баазууд, зэвсгийн үйлдвэрүүд, удирдлагын төвүүдэд цохилт өгч, анх удаа шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан нь цэргийн шинэ түвшинд гарсныг харуулж байна.

Энэ зэвсэгт мөргөлдөөн нь зөвхөн хоёр улсын асуудал биш, бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байгаа нь тодорхой. Шинжээчдийн таамаглалаар хэрэв дайны явц удаан үргэлжилбэл Иран ашигтай байр суурь эзлэх боломжтой бөгөөд Израиль хурдан ялалт байгуулж чадвал л өөртөө ашигтай байх болно. Хэрэв сөргөлдөөн бүрэн хэмжээний дайн болон хувирвал Египет, Ливан, Сири, Йемен, Пакистан, Афганистан зэрэг улс татагдан орж болзошгүй. Тэр үед Ойрхи Дорнодын байдал олон жилээр тогтворгүйжиж, олон улсын эдийн засагт хүчтэй доргилт өгөх магадлалтай.

Оросын хувьд нөхцөл байдал ээдрээтэй. Нэг талаар Иран бол Оросын стратегийн холбоотон, нөгөө талаас Израильтай дипломат харилцаатай. Москвагийн хувьд цохилтыг буруушаан зохицуулалт хийхийг оролдсон ч сөргөлдөөний хурц хэлбэр нь дипломат хүчин чармайлтыг тасалдуулж байна. Гэсэн ч геополитикийн энэхүү сүүдэр дор Орос эдийн засгийн ашиг олж эхэлжээ. Нефтийн үнэ өсөж, алтны үнэ нэмэгдэж байгаа нь Орост богино хугацаанд ашигтай. Хэрэв Иран Ормузийн хоолойг хаавал энэ ашиг улам нэмэгдэнэ. Мөн АНУ Израилийг дэмжихэд илүү анхаарах болсон нь Украиныг дэмжих байр суурийг нь суларч, энэ нь Оросын хувьд бас нэг давуу тал болжээ.

Цаашид нөхцөл байдлыг зөөлрүүлэх боломж бий ч эцсийн шийдвэр Тегеран болон Тель-Авивын удирдагчдын улс төрийн үнэлгээ, хариу үйлдлийн ухаалаг тооцооллоос ихээхэн шалтгаална. Израилийн цохилт нь Ираныг цөмийн зэвсгээ бүтээх үйл явцыг бүр мөсөн зогсоохын оронд улам хурдасгах эрсдэл дагуулж байна. Иран цаашид "бохир" цөмийн бөмбөг үйлдвэрлэх хүчин чадалд хүрч магадгүй.

Эцэст нь, Израиль-Ираны хурц сөргөлдөөн нь бүс нутгийн дайнд шилжих эрсдэлтэй бөгөөд дэлхийн геополитикт хүчтэй цохилт өгөх нөхцөл бүрдэж байна. Иймээс олон улсын хамтын нийгэмлэг аль болох эрт, ухаалаг, үр дүнтэй дипломат зохицуулалтыг эрэлхийлэхгүй бол Ойрхи Дорнод дахь энэхүү галыг намжаахад хэтэрхий оройтсон байж болзошгүй.

Эх сурвалж: Iz.ru, Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 58 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цаг 0 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 9 цаг 1 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 9 цаг 3 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 7 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 9 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 11 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 34 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 42 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 43 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 45 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 48 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 53 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 54 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 56 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 55 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 56 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 56 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 58 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top