x

Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна

Одоогоос 20 жилийн өмнө АНУ-д яг л өнөөдрийн манай нийгэмд болж буй ёс суртахууны уналт шиг эсэн бусын зүйлс болж байв. Катрина хар салхины дараахь үеийн хэвлэлүүдээр нь дүүрэн луйвар, хүнд суртлын давлагаа нөмөрсөн тухай бичдэг байсныг санаж байгаа биз дээ.

Африкт янханчлал, хар тамхины гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн аймшигт явдлууд газар авч байгаа тухай мөн л шуугьж байлаа. Энэтхэгт мөн л нийгэм нь ёс зүйн үндсэн баримтлал нь болж ирсэн соёлын уламжлалаа алдаж байгаа тухай халаглан бичицгээж байсныг санаж байна. Ерөөс бүх дэлхий даяар ёс суртахууны шинэ уналт тийнхүү эхэлж байлаа. Үүнээс өмнө ч хорвоо ариухан байгаагүйг мэднэ л дээ.

Дайн тулааны хөлд айдас зовлон нүүрлэж, хүмүүсийн сэтгэлд гүн гүнзгий ул мөрөө үлдээснээс үүдэж яс суртахууны гажуудлууд ХХ зуунд нүүрлэж байв. Тийм үед ариун сайхан дэлхийн тухай ярих боломжгүй. Хэдийгээр жараад он гэхэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл дэлгэрч, нийгмийн хувьсгал нь шинэ ёс зүйгээ тунхаглацгааж байсан ч нөгөө талд нь мөнөөх уналт үргэлжилсээр л байсан.

Өнөөдөр Монголд ёс суртахууны уналт доройтол уланд очиж, бид бие биенээ хайр найргүй барьж идэцгээж байна. Монголчуудыг монголчууд л зулгааж байна. Гаднаасаа дэлхийн жишгээр гангалж гоёсон, иж бүрэн брэндээр хулдсан гялгар хүмүүс нийгмийн дээд давхаргаар холхин нүд гялбуулж, гоё үгсийг өдөр шөнөгүй амаараа урсган цэцэрхэцгээж байвч тэндхийн ялзмаг зад тавин хальж, ард иргэдээ жигшээж, үзэн ядалтын халуун тогоонд чанахад бэлэн болтол улайсгаж байна.

Монголд нэр цэвэр хүн үлдсэнгүй. Өнгөтэй өөдтэй яваа салбар ч гэж алга. Нэг нэгнээ татаж унагах харгис дайнд улсаараа мордоцгоожээ. Угаас ёс суртахууны дархлаа султай улс үндэстэн муу муухайд амархан жингүйдэж, хялбархан ч адаптацид ордог юм байна. Эрүүл ухаанаа хянах чадвараа бүрмөсөн алдсан галзуучууд гүрээнийхээ судсыг гүрдэлзүүлэн “шударга ёс” хэмээн чарлалдах нь хувь заяаны шоглоом гэлтэй. Эрчүүд нь охин шигээ, ээж шигээ, эгч шигээ эмэгтэйчүүдийг байж боломгүй зэрлэг бүдүүлгээр доромжлон бах таваа хангана. Зарим эрүүл саруулаа гээсэн эмэгтэйчүүд нь ч даган мансуурч, атаа хорслын жигшим тачааллаа тайлна. Тэдний амнаас ойд багтамгүй бохир үгс торох юмгүй урсана. Тэр чинээгээрээ цахим ертөнц нь бохирын хоолой мэт үзэгдэнэ.

Өөрөөсөө илүү амжилтад хүрсэн болгоныг цахим загалмайд тэлж хадаад, цусыг нь урсган тал талаас нь чулуу нүүлгэж тамлах мэт зэрлэг цэнгэлд бид автацгаасан. Бид нэг нэгнээ хүндэтгэхээ больсон. Ийм байхад биднийг хэн хүндэтгэх билээ.

Сэхээтнүүд нь галзуучууддаа барьж идүүлэхээс айгаад нэг нь ч дуугарч чадахгүй нуувчинд нугдайн сууцгаасан. Ганц нэгхэн найруулагч энэ бурангуйг сөрөн бүтээлээ тавьж буй ч тэднийг хэн ч дэмждэггүй. Баячууд нь ёс суртахууны энэ уналтын эсрэг нэг төгрөг ч зарахгүй амиа хичээн, улс төр бизнес хоршсон бүлэглэлээрээ нэгдэн улсаа тонон дээрэмдэх ажлаа л эрчимжүүлэн сууна.

Хөрөнгөтнүүд нь нийгмээ баян ядуугийн хоёр туйл руу улам хагалан шидсээр…Тэд хүүхдүүдээ гадаадын өндөр өртөгтэй том сургуулиудад сургана. Монголын боловсролын тогтолцоог шоолон ичиглэж, хууль дүрмийг нь үл тоон дархан цаазат бүсэд тусгаар тогтноцгооно. Ингэж хорсон тачаагчдаа улам өдөөсөөр.

Үр дүнд нь энэ байдалд нь хорссон блок л улам томорсоор. Түнэр харанхуй, ухаан сэхээгүй хар масс улам чинэрсээр…

Үр дүнд нь өөрсдөө сонгосон төрөө маргаашнаас нь эхлэн харааж эхэлдэг, ажил хийх боломж олгохгүйгээр эргэж тэдэнтэйгээ тэмцдэг утга учиргүй нийгэм бий болсон. Ул суурьгүй, уншдаггүй, зөвхөн нэг нэгнээ үзэн ядах аймшигт хилэнд баригдсан ийм улс хэзээ дээшээ сэхэхийг таашгүй. Бид нэн удахгүй гоё машин унасан нэгнээ эвдэн сүйтгэж, сайхан байшинд суусан хэсгээ галдан шатаахад гайхах юмгүй болтол мунхарчээ. Шашныхан нь, соёл гэгээрлийн салбарынхан нь нэгэнт цохилтод орчихоод байна. Одоо энэ байдлаас яаж гарах ухаанаа олохгүй бүгд манарч сууна. Улсаа яаж ёс суртахууны энэ их уналтаас аврах вэ? Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисэх болов…

Өшөө хорслоосоо болон ухаанаа алдаж, төрийн сүлдэндээ залдаг эрдэнэт хүлгээ хядан хороож байна. Эцгээ төрсөн хүү нь “гай болоод байна” гээд хээв нэг зодоод алчихаж байна. Нялх үрээ хүчиндэж байна. Эхнэрээ өндрөөс шидээд алчихаж байна. Эрх мэдэлтэй гэмт хэрэгтнүүд ял завшиж байна. Садар самуун, ужиг цэнгэлд живж байна. Хоёр эхнэртэй эрчүүд ил цагаан моодорхож, үр хүүхдээ өнчрүүлсэн адгийн заваан амьдралаа гайхуулан дээдсийн цэнгүүн дээр сигар зууцгаан мансуурцгаах болж. Хууль завхруулагчид хууль шүүхийн удирдлагаас бууж ирэхгүй байна. Буулгаж чаддаг тэнхээтэй Төр нь байхгүй байна.

Одоо яах вэ?

Б.Ганчимэг, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 35 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 37 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 39 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 40 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 42 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 43 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 47 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 59 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 59 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 3 цаг 0 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 2 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 3 цаг 4 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 20 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 22 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 23 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 30 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 32 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 5 цаг 0 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 5 цаг 0 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top