x

Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр авто машины импортод ногдуулж буй гаалийн татварыг ойрын хугацаанд нэмэгдүүлж болзошгүй талаар мэдэгдлээ. Түүний үзэж буйгаар, татвар нэмэгдүүлэх нь авто машин үйлдвэрлэгчдийг АНУ-д илүү их хөрөнгө оруулах, үйлдвэрүүдээ дотоодод байгуулахад түлхэц өгнө гэж үзэж буй аж.

Тэрбээр үгэндээ “Татвар өндөр байх тусам, тэд үйлдвэрээ Америкт барих магадлал ихсэх болно. Бид татвар тогтоогоогүй бол тэд нэг ч центийн хөрөнгө оруулалт хийхгүй байсан” хэмээн онцлон дурдав. Үүний зэрэгцээ тэрээр “General Motors” компани гуравдугаар улиралд АНУ дахь гурван үйлдвэртээ 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр, мөн “Hyundai” компани Америкт гангийн үйлдвэр барих төлөвлөгөө багтсан 21 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйг эш татан дурдсан байна.

Гэвч авто машины салбарын үйлдвэрлэгчид энэ алхмыг шүүмжилж буй. Тэд 25 хувийн гаалийн татварыг бууруулахыг удаа дараа Цагаан ордноос хүсч байгаа бол, Детройтын автомашины “гурвал” буюу Ford, General Motors, Stellantis зэрэг компаниудын зүгээс Их Британиас авто машин импортлоход ногдуулах татварыг бууруулж, харин Канад, Мексикийнхийг хэвээр үлдээж буйг шүүмжилжээ.

Тарифаас үүдэн үнийн дарамтад орж буй авто үйлдвэрлэгчид дунд “Ford Motor”, “Subaru” компаниуд автомашиныхаа зарим загварын үнийг нэмжээ. “Ford” тавдугаар сард мэдэгдэхдээ, тарифын нэмэгдэл нь компанийн нийт орлогод 1.5 тэрбум ам.долларын сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг онцолж байв.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 3 цаг 7 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 12 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 3 цаг 17 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 3 цаг 29 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 3 цаг 30 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 3 цаг 33 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 3 цаг 34 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 3 цаг 36 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 3 цаг 49 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 3 цаг 57 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 4 цаг 3 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 5 цаг 10 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 5 цаг 55 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 5 цаг 55 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 5 цаг 56 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 6 цаг 1 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 6 цаг 14 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 7 цаг 44 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 7 цаг 47 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 8 цаг 20 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... "Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top