x

“Khangarid Cup” олон улсын тулааны тэмцээн “Аса арена”-д болно

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг “MGL-1 Fighting Championship 22” буюу “Khangarid Cup” аваргын бүсийн төлөөх томоохон тэмцээн зургадугаар сарын 14-нд “Аса арена”-д зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд Монголын шилдэг тулаанчид Япон, БНСУ, Бразил, Казахстан, Нигер зэрэг улс орнуудын өндөр түвшний тамирчидтай өрсөлдөж, нийт долоон тулаан явагдах юм.

Тулаануудыг АНУ, Канад, Сингапур, Монгол Улсын мэргэжлийн шүүгчид хамтран дэнслэх бөгөөд “One Championship”-ын шүүгчдийг анх удаа Монголд урьж ирүүлсэн нь онцлогтой. Энэ нь Монголын шүүгчдэд олон улсын хэмжээнд ур чадвараа дээшлүүлэх ховор боломж болж байгааг тэмцээний зохион байгуулагчид онцлов.

Хэвлэлийн хурлын үеэр гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг тэмцээнийг “Манай холбооны түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй, олон улсын жинтэй тэмцээн” хэмээн тодорхойлж, “61 кг-ын жинд өрсөлдөх Ш.Одсүрэн, Б.Шинэбаатар нар хоёулаа ялагдалгүй яваа шилдэг тулаанчид юм. Ш.Одсүрэн нь Оросын “Иппон Примори” холбооны аварга болсон Монголын цор ганц тулаанч. Харин Б.Шинэбаатар Японы ‘Гладиатор’ холбооны бүсний төлөө тулаанд ялалт байгуулсан ч жиндээ орж чадаагүй учраас бүсээ авч чадаагүй” хэмээн онцолсон. Тулаанд ялалт байгуулсан тамирчид гэрээний дагуу шагналаа хоёр дахин нэмэгдүүлэн авах нөхцөлтэй гэв.

Мөн энэ тэмцээн Монголын тулаанчдын ур чадварыг ахиулах, олон улсын тавцанд илүү хүчтэй байр суурь эзлэх боломжийг бүрдүүлж байгааг дурдсан юм. 2011 оноос эхлэн гадаад тамирчдыг урьж оролцуулж ирсэн тус холбоо энэ удаад аваргын бүсээ шинэчилсэн бөгөөд тэмцээн бүр илүү чанартай, олон улсын түвшинд ойртож байгааг харуулж байна.

Өдгөө “MGL-1”-ээс төрөн гарсан шилдэг тулаанчид АНУ-ын UFC, Японы Deep, Gladiator, БНХАУ-ын JCK, Азийн One Championship зэрэг нэр хүндтэй холбоонд эх орныхоо далбааг мандуулан тулалдаж буйг тэмдэглэжээ.

Эх сурвалж: MGL-1 Fighting Championship

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелийн шагналаа гардуулжээ 1 цаг 12 мин Австралид 16-гаас доош насны хүүхдийн 5 сая орчим сошиал хаягийг устгажээ 1 цаг 13 мин Ерөнхийлөгч уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 1 цаг 15 мин Замын түгжрэлийг бууруулах "Олон түвшний уулзвар" төслийг хэрэгжүүлнэ 1 цаг 20 мин Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа 2 цаг 27 мин Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ 3 цаг 6 мин Онцгой байдлын байгууллага "what3words" программыг ашиглаж байна 3 цаг 15 мин АНУ Монгол зэрэг хэд хэдэн орны иргэдэд цагаачлалын виз олгохоо зогсоолоо 3 цаг 17 мин БНХАУ-ын гадаад худалдааны ашиг түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 20 мин “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулна 3 цаг 21 мин Битүүний ажлын өдрийг шилжүүлэх эсэх талаар иргэдээс санал авч байна 3 цаг 22 мин Аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдаан Сэлэнгэ аймагт болно 3 цаг 22 мин Томуу, томуу төст өвчний үеийн сургалтад 750 гаруй эмч хамрагджээ 3 цаг 23 мин “Сүүн дархлаа” хөтөлбөр энэ сарын 26-наас эхэлнэ 5 цаг 9 мин Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна 5 цаг 11 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайдтай уулзав 5 цаг 12 мин Германы эдийн засаг хоёр жилийн дараа өсөлтөд шилжив 5 цаг 24 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 24 мин Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд хамгааллын "Асуудал-шийдэл" аян хэрэгжиж байна 5 цаг 25 мин АНУ-ын шахалтаар Иран 800 хүнийг цаазлахаа больсон гэж Д.Трамп мэдэгдэв 5 цаг 26 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Оюутолгойн хэлэлцээн дээр С.Баярцогтыг томилчих Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Ираны ард түмэн тэмцэж байна Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ Ховд аймаг амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшууллаа Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөт... Дундговь аймагт "Тэмээн дээрээс наран ойрхон" өвлийн их наад...
Top