x

Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт онц байдал зарлав

Израил улс өнөө өглөөнөөс эхлэн Иран дахь цөмийн байгууламжууд, баллистик пуужингийн үйлдвэрүүд, цэргийн удирдлагын байруудыг чиглэсэн агаарын цохилт өгөх ажиллагаа эхлүүлсэн нь олон улсын анхаарлыг татаад байна. Тус ажиллагаа нь Тегераныг цөмийн зэвсэг бүтээхээс урьдчилан сэргийлэх зорилготой урт хугацааны төлөвлөгөөний нэг хэсэг байж магадгүйг Израилын албаныхан мэдэгдэв.

Ираны уран баяжуулах гол төвүүдийн нэг болох Натанзын байгууламж болон нийслэл Тегераны зарим дүүрэгт хүчтэй дэлбэрэлт болсон тухай Ираны хэвлэлүүд болон газар дээрх гэрчүүд мэдээлжээ. Израилын талаас болзошгүй хариу цохилт, дрон болон пуужингийн дайралтуудыг таслан зогсоох зорилгоор улс даяар онц байдал зарласан байна.

Ираны төрийн телевиз мэдээлснээр, тус улсын хувьсгалт гвардийн командлагч Хоссейн Салами, мөн цэргийн төв байр, энгийн иргэд амьдардаг орон сууцны хорооллууд халдлагад өртөж, хэд хэдэн хүүхэд амиа алдсан байна. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдэлдээ “Энэхүү ажиллагаа бол Ираны зүгээс манай аюулгүй байдалд учруулсаар ирсэн аюулд цэг тавих алхам юм. Бид зорилгоо биелүүлэх хүртэл тасралтгүй үргэлжлүүлнэ” хэмээв.

Энэхүү цэргийн ажиллагаа хэдэн өдөр үргэлжилж магадгүй бөгөөд Израилын талаас уран баяжуулах, баллистик пуужин бүтээх ажилд оролцож байгаа Ираны эрдэмтдийг гол бай болгон цохилт өгч байгааг мөн дурдсан байна. Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Эбрахим Азизи “Израилын явуулсан довтолгоог бид хүлээн зөвшөөрч байгаа. Гэсэн ч Иран улс хариу арга хэмжээ авах болно. Иргэдээ тайван байхыг уриалж байна” гэж мэдэгджээ.

Иран улсад 15 хоногийн дотор цөмийн бөмбөг бүтээхэд шаардлагатай хэмжээний материал хуримтлагдсан талаар өмнө нь Израилын тагнуулын байгууллага мэдээлж байсан.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Израил улс энэ ажиллагааг дангаараа явуулж байгаа. АНУ оролцоогүй. Бид зөвхөн бүс нутаг дахь Америкийн иргэд болон цэргийн албаныхнаа хамгаалахад төвлөрч байна” хэмээн мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Израилын зүгээс Иранд цохилт өгөх магадлалтайг хүлээн зөвшөөрсөн ч, “асуудлыг энхийн замаар шийдэх хүсэлтэй байна” гэдгээ онцолжээ.

АНУ зэрэг орнууд Иран болон бүс нутгийн улс орнуудаас өөрсдийн иргэд, дипломат ажилтнуудаа татах мэдэгдлийг аль хэдийн гаргасан байна.

Эх сурвалж: Reuters, The Times of Israel, Shahrak News, CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.181.191)
    израйл гэж гайтай юмнууд бнаа 40 өөд онд гитлер бүгдийг нь устгачихдаг байж дээ
    2025 оны 06 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top