x

Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 айлын орон сууц сүндэрлэнэ

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га газрыг хамрах анхны жишиг “20 минутын хот” буюу Сэлбэ хотын бүтээн байгуулалтын эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч тодорч, 4400 айлын орон сууц барих ажил албан ёсоор эхэллээ. Уг төсөл нь нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд Улаанбаатар хотод ийм хэмжээний газар чөлөөлж, иж бүрэн хот төлөвлөх анхны тохиолдол болж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллаж, иргэдтэй харилцаж буй байдлыг шалгасан байна. Газрын маргаантай болон бүртгэлийн зөрчилтэй 200 гаруй айлын асуудал үлдээд байгаа ч нийт газар чөлөөлөлт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. Эдгээр зөрчлүүд нь ихэвчлэн өмчлөлийн маргаан, улсын бүртгэлийн баримт бичиг дутмаг зэрэгтэй холбоотой байна.

Төсөл хэрэгжих хугацаанд иргэдтэй тогтвортой холбоо тогтоож, мэдээллээр хангах зорилгоор “Иргэдийг сонсох төв”-ийг НЕБ-ын 35 дугаар сургуулийн дэргэд байгуулжээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төсөлд хамрагдаж буй нийт 158 га талбайг зургаан хэсэгт хуваан, тус бүрт нэг албан хаагч томилж, иргэдтэй шууд харилцах хэлбэрээр зохион байгуулалтаа хийж байна.

Хотын эрх баригчид “газрын 70 хувиас дээш хувь нь чөлөөлөгдвөл бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжтой” гэсэн хууль эрх зүйн үндэслэлд тулгуурлан ажиллаж байгаа ч, 100 хувийн дэмжлэгийг иргэдээс авахын төлөө нийгмийн оролцоог дэмжин ажиллаж буйгаа онцолжээ. НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Сэлбэ хот” нь нийтийн эрх ашгийг дээдэлсэн, төр хувийн хэвшлийн түншлэлд суурилсан загвар хот болохыг тэмдэглэж, иргэд, ААН-үүдийг санал, оролцоогоо илэрхийлэхийг уриалсан байна.

Сэлбэ хотын бүтээн байгуулалт 26 багц ажилд хуваагдаж, одоогоор геодезийн суурь цэгүүдийг тогтоох, мэдээлэл харилцааны сүлжээг бүрдүүлэх зэрэг ажлууд эхэлсэн бөгөөд эхний хоёр багц нь газар чөлөөлөлтийн хувьд хамгийн бага асуудалтай хэмээн “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн төслийн менежер Г.Ууганбаяр мэдэгдлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 21 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 21 цаг 30 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 22 цаг 8 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 22 цаг 10 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 22 цаг 11 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 22 цаг 19 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 22 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 22 цаг 28 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 22 цаг 31 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 22 цаг 32 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 22 цаг 33 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Өчигдөр 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Өчигдөр 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Өчигдөр 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Өчигдөр 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н...
Top