x

Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар чуулганы индэр дээрээс өөрийн бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулахдаа хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ, үр дүнд хүргэнэ гэж амлав. Хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх ажил нь төсвийн хэмнэлт, эдийн засгийн тэлэлт хэмээн тодорхойлов. Ингэхдээ “төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийг дэмжих замаар эдийн засгийн бүтцийг өөрчилнө” гэжээ.

Энэ далимд сануулахад, өнгөрөгч дөрөвдүгээр сард /2025.04.30/ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар алтны олборлолт, валютын нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр “Алт III” хөтөлбөрийг эхлүүлснээ зарласан. Шалтгаан нь мэдээж манай экспортын гол түүхий эд болсон коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасантай холбоотой.

Ер нь бол дэлхий нийтийн болон дотоодын эдийн засаг хямарсан бүхий л тохиолдолд манайхны авдрынхаа мухрыг уудалдаг ганц зүйл нь алт. Эдийн засаг хямрах тусам үнэ өсдөг ганц металл. Улс орон зах зээлд шилжсэний дараа дэлгүүрийн лангуун дээр гоймон, давс хоёроос өөр зүйлгүй байхад анх удаа “Алт" хөтөлбөрийг /1992-2000 он/ зарлаж байлаа. Экспортын ганц үйлдвэр болох “Эрдэнэт” үйлдвэр нь элгээрээ хэвтээд “эмчилгээ тэжээлийн цэгт” оччихсон байх үед манай хувийн хэвшлийнхэн, алт олборлогчид улсын төсөв, валютын нөөцийг бүрдүүлж байв.

2016 онд дэлхий нийтээр эдийн засгийн хямрал нүүрлэхэд мөн л “Алт II” хөтөлбөрийг зарлаж байв. Энэ удаа хамтарсан Засгийн газрын зарласан хамгийн “отгон” хөтөлбөр “Алт III” хөтөлбөр болж байна. Уул уурхайтай дайн зарласан өнгөрсөн жилүүдэд алтны салбар агшиж, Монголбанкны худалдан авалт жил бүр буурч ирснийг Засгийн газар хожуу ч гэсэн олж харсан хэрэг. Нүүрсний экспорт нэмэгдэж, дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний үнийн өсөлтөөс үүссэн бялуурал хэсэгхэн хугацаанд манай төсөв баригчдын нүдийг хааж ирснийг нуух аргагүй.

Нүүрсний үнийн уналтаас төсвийн орлого 2,5 их наядаар тасарсны дараа агшиж байгаа эдийн засгаа тэлэх, валютын нөөцөө бүрдүүлэх, цаашлаад эдийн засгийн тогтвортой байдлаа хангахын тулд Засгийн газар “Алт III” хөтөлбөрийг зарлаад сар гаруйхны хугацаа өнгөрч байна. Бэх нь хатаж амжаагүй шинэ хөтөлбөр.

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан авсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг тухайн үед Засгийн газар мэдээлсэн байдаг. Ганцхан жилийн дотор 35 хувийн бууралт гэдэг бол шуудхан хэлэхэд “аюулын харанга” мөн. Учир нь алт гэдэг энэ шар металл нь төлбөрийн тэнцэл, валютын урсгалыг тогтвортой байлгах, эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хэрэгсэл. Гэвч үүнийг манай төр баригчид нүүрсний экспортоос орж ирдэг орлогоо алдсаны дараа л ухаарсан байдаг юм. Оройтсон ч гэсэн оргүйгээс дээр гэдэг. Тиймээс хамтарсан Засгийн газрын эдийн засгаа тогтворжуулах сүүлийн төлөвлөгөө "Алт-III" хөтөлбөр байсныг томилогдсон Ерөнхий сайдад сануулах нь илүүц биз.

2022 оны байдлаар Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс алтны нөөц 1.619 тонн гэж бүртгэгджээ. Гэтэл Монголбанк сүүлийн таван жилд дунджаар 20 орчим тонн үнэт металлыг дотооодын зах зээлээс худалдан авч, жилд 900 орчим сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн тухай Монголбанкны газрын захирал ярьсан байна.

Дэлхийн Төв банкуудын хадгалагдаж байгаа алтны нөөцөөр манай улс 101 оноос 94-т жагссан байна. 2,2 тоннын нөөцтэй, энэ нь нийт мөнгөн тэмдэгтийнхээ 4,9 хувь гэж мэдээлжээ. Энэ бол 2016 онд гаргасан судалгаа. Үүнээс хойш хэдэн байр урагшилсан тухай мэдээлэл алга. Олборлолт бол жил ирэх тутам буурч байгаа гэдгийг өмнө хэлсэн.

2024 онд ОУВС-гаас мэдээлнээс манай Төв банкны алтны нөөц 6,03 тонн байгаа нь бүс нутагтаа Хонконгийн өмнө орсон байна. Манай өмнө орсон Өмнөд Солонгосын Төв банк 104,45 тонн алтны нөөцтэй гэж мэдээлэгджээ. Тэгэхээр бид энэ салбарт дэлхийн зах зээл дээр хаахна явааг таамаглахад хэцүү биш.

Он гарснаас хойш алтны ханш тасралтгүй өсөж байна. Дэлхийн Төв банкууд алт худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа нь алтны эрэлтийг улам өдөөж, унци тутамдаа 3100 ам.доллар давж, түүхэн дээд түвшинд хүрсэн. Унц алтны үнэ 3000 ам доллараас буухгүй гэдэг төлөв гаргаад байгаа.

Гэтэл манай улс дотооддоо уул уурхайтай дайн зарлаж, хувийн хөрөнгө оруулалтыг хавчиж, төрийн нэрээр дээрэмдэж эхэлсний хар гайгаар энэ салбарт хөрөнгө оруулалт зогссон, Олборлолт нь жил ирэх тутам буурч байна. Тиймээс шинээр томилогдсон Ерөнхий сайдын эдийн засгаа тэтгэхийн тулд хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь хамтарсан Засгийн газраас зарласан “Алт III” хөтөлбөрийг хөдөлгөх болов уу.

Өнөөдөр манай улс алтны экспортныхоо 98 орчим хувийг Швейцар гэдэг ганц улс руу нийлүүлж байгаа. Олборлолтоо нэмэгдүүлж, гадаад зах зээлээ тэлж чадвал эдийн засагт ямар боломжууд бий болох вэ, үүний төлөө Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээ нээлттэй зарлах хэрэгтэй байх. Тэгж байж энэ салбарт хөрөнгө оруулалт орж ирнэ.

Ерөнхий сайд ирэх 7 хоногт УИХ-д төсвийн тодотголыг оруулж ирэхээр амласан. Энэ тодотгол дотор "Алт III" хөтөлбөр багтсан байгаасай. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг үгтэй.

Б.СЭМҮҮН

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • sonisvbmnm (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 36 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 38 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 40 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 41 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 43 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 44 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 48 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 3 цаг 0 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 3 цаг 0 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 3 цаг 1 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 3 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 3 цаг 5 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 21 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 23 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 24 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 31 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 33 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 5 цаг 1 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 5 цаг 1 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top