x

Сербийн Ерөнхийлөгч анх удаа Украинд айлчилж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Украинд дайн эхэлснээс хойш анх удаа тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр “Украин-Зүүн Өмнөд Европ” дээд хэмжээний уулзалтад оролцохоор урьдчилан зарлаагүй айлчлал хийж, нэг өдөр саатсан байна гэж Сербийн Ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдээлжээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Вучич “украинчуудыг дэмжиж байгаагаа тодорхой харуулахын тулд” Серби улс Украины нэг эсвэл хоёр хот, бүс нутгийг сэргээн босгоход оролцоход бэлэн гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн нь тус улсын дайнтай холбоотой олон улсын байр сууринд тодорхой дохио болж байна.

Уг дээд хэмжээний уулзалт нь Одесса хотод зохиогдсон бөгөөд Хар тэнгисийн аюулгүй байдал зэрэг бүс нутгийн асуудлыг хэлэлцэх зорилготой байв. Уулзалтад Молдова улсын Ерөнхийлөгч Майя Санду, Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис, Хорватын Засгийн газрын тэргүүн Андрей Пленкович зэрэг улс орнуудын удирдагчид оролцжээ. Мөн Румыний Ерөнхийлөгч Никушор Дан сонгуульд ялснаасаа хойш анх удаа Украинд ирсэн байна.

А.Вучичийн айлчлал анхаарал татсан шалтгаан нь Серби улс дайны турш төвийг сахисан байр суурь баримталж ирсэнтэй холбоотой юм. Серби нь Европын Холбооны гишүүнээр элсэх нэр дэвшигч улсын хувьд Украины газар нутгийг өөртөө нэгтгэх ОХУ-ын үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй ч, Оросыг шүүмжлэх, хориг тавих алхмуудаас зайлсхийж ирсэн түүхтэй. Гэсэн ч энэ удаагийн уулзалтад оролцсон нь барууны орнуудтай харилцаагаа ойртуулах оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

А.Вучич энэ оны тавдугаар сард ОХУ-д айлчилж, Дэлхийн Хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан үйл ажиллагаанд оролцсон нь Европын Холбооны удирдлагуудын шүүмжлэл дагуулсан билээ.

Нөгөөтэйгүүр, “The Financial Times” сонинд дурдсанаар, 2024 оны зургадугаар сарын байдлаар Серби улс гуравдагч орны дамжуулалтаар Украинд 8 тэрбум еврогийн зэвсэг нийлүүлсэн гэж мэдээлжээ. Ерөнхийлөгч Вучич уг мэдээллийг “ерөнхийд нь үнэн” хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд зэвсгийн экспорт нь тус улсын эдийн засгийг сэргээх арга хэмжээний нэг хэсэг гэж тайлбарласан байна.

Гэсэн ч Оросын эрх баригчид Сербийг зэвсэг нийлүүлсээр байна гэж мэдэгдсэний дараа Вучич энэ төрлийн гэрээ хэлцлийг зогсооно гэж амласан ажээ.

Эх сурвалж: DW, The Financial Times.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 53 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 55 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 56 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 58 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 2 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 4 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 5 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 28 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 36 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 37 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 40 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 42 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 47 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 48 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 50 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 49 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 50 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 51 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 53 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top