x

“Лабубу” хүүхэлдэй 1.08 сая юаниар зарагдаж, дэлхийн дээд амжилт тогтоов

Хятадын “Yongle International Auction” төвөөс энэ долоо хоногт зохион байгуулсан дуудлага худалдаагаар 131 см хэмжээтэй хүн шиг том “Лабубу” хүүхэлдэй 1.08 сая юаниар буюу 150,324 ам.доллараар зарагдсан талаар мэдээлжээ. Энэ нь ийм төрлийн тоглоомын хувьд дэлхийд тогтоогдсон хамгийн өндөр үнэ болохыг зохион байгуулагчид онцолсон байна.

Уг тоглоомыг арван жилийн өмнө Хонконгийн уран бүтээлч Касинг Лун бүтээсэн бөгөөд “мангасын төрхтэй” өвөрмөц дүрээрээ танигджээ. Хожим нь Хятадын “Pop Mart” компани тус хүүхэлдэйг худалдаанд гаргасан бөгөөд анхны үнэ нь ердөө 50 орчим юань байсан аж. Гэвч сүүлийн жилүүдэд энэ хүүхэлдэй олны танил хүмүүсийн сонирхлыг татаж, дэлхий дахинд хурдацтай алдаршсан юм.

Уг дуудлага худалдаа бүхэлдээ “Лабубу” тоглоомд зориулагдсан бөгөөд 48 төрлийн барааг үнэ хаялцуулан нийт 200 орчим хүн оролцсон байна. Дуудлага худалдааны эцэст 3.37 сая юань цугларчээ.

“Лабубу”-гийн алдарт хүрсэн нэг шалтгаан нь олон улсын оддын анхаарлыг татсан явдал байв. Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлагийн гишүүн Лиза уг хүүхэлдэйтэй зургаа нийтэлж, түүнийг даган Рианна, Дуа Липа зэрэг дуучид, Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм хүртэл “Instagram”-т цүнхэндээ зүүсэн “Лабубу”-гийн зураг тавьсан байна. Улмаар “TikTok”-т трэнд болж, олон улсын зах зээлд борлуулалт нь огцом нэмэгджээ.

Энэхүү амжилт нь “Pop Mart” компанийн орлогод ч хүчтэй нөлөөлсөн бөгөөд 2024 онд тэдний орлого 13 сая юаньд хүрч, өмнөх оныхоос хоёр дахин өссөн байна. Мөн тус компани өнгөрсөн онд Итали, Испани зэрэг таван улсад шинэ дэлгүүр нээжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 болгов 40 мин Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлэх чадамжийг сайжруулна 2 цаг 29 мин “Khangarid Cup” олон улсын тулааны тэмцээн “Аса арена”-д болно 2 цаг 30 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 8 дүүргийн 37 байршилд үргэлжилж байна 2 цаг 31 мин “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна 2 цаг 32 мин "ТЭЦ III"-ын уулзвараас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ 2 цаг 34 мин Шинэ хичээлийн жилээс өмнө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 2 цаг 35 мин Зургаадугаар сарын 14-нд зүүн нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цаг 37 мин Ус ба цөлжилтийн асуудлаар Парист олон улсын арга хэмжээ болов 2 цаг 39 мин Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр 5 цаг 1 мин Израил Ираны эсрэг цохилт өгч, бүс нутгийн хямрал гүнзгийрлээ 7 цаг 11 мин Энэтхэгийн зорчигч тээврийн онгоц осолдож, 241 хүн амь үрэгдэв 7 цаг 12 мин “Switch 2” дөрөвхөн өдрийн дотор 3.5 сая хувь борлогдож, Nintendo-ийн түүхэн дэх хамгийн хурдан борлуулалттай консоль боллоо 7 цаг 12 мин Израил Иранд цохилт өгснөөр газрын тосны үнэ огцом өсөв 7 цаг 13 мин “Морин хуур” жүжиг Оросын олон улсын наадмаас шагнал хүртлээ 7 цаг 14 мин Авлигын шалтгаан нөхцөлийг бууруулах чиглэлээр зөвлөмж хүргүүлэв 7 цаг 15 мин Нийгмийн даатгалын шинэчлэлийн талаар Унгарт амьдарч буй монголчуудад мэдээлэл өгчээ 7 цаг 16 мин Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? 7 цаг 17 мин Б.Анхзаяа: Богино наслахаас айгаад эвслийн Засгийн газар байгуулбал олон нийтийн сонголтыг дахин үгүйсгэсэн хэрэг болно 7 цаг 29 мин Морьт харвааны 18 морийг алж, махалсан харамсалтай хэрэг гарчээ 8 цаг 16 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай... Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын... Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнз... Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж... Uber Лондонд жолоочгүй такси туршина Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнги... ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайша...
Top