x

Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав

Райнэр Цитэлманн: Элон Маск болон Дональд Трампын хамтын ажиллагаа эхэлснээс хойш тэдний хооронд хагарал гарахыг би таамаглаж байсан. Өнөөдөр энэхүү хагарал бодит болсон тул Францын өдөр тутмын сонин L’Express сонинд дахин ярилцлага өглөө. Ярилцлагыг Тома Малертэй хийв.

Асуулт: “Би Элон Маск болон Дональд Трампын нягт холбоо удаан үргэлжилнэ гэдэгт би итгэхгүй байна” гэж та дөрөвдүгээр сард L’Express-д хэлсэн. Яагаад та энэ хоёр хүний холбоо ийм түргэн хагарна гэдэгт ийм итгэлтэй байсан бэ?

Цитэлманн: Би энэ хоёр хүний бүх намтрыг уншсан бөгөөд олон жилийн турш тэдний үйл хэргийг анхааралтай ажиглаж ирсэн. Трамп зөвхөн өөрт нь бүрэн захирагддаг хүмүүсийг л тэвчдэг бол Маск хэнд ч бөхийдэггүй. Ялангуяа өөрөөсөө оюун ухаан болон бизнес чадвараар дутууг мэдсэн нэгний өмнө бөхийхийг хэзээс зөвшөөрөхгүй хүн. Энэ талаар би олон удаа хэлж байсан, тэр дундаа дөрөвдүгээр сард танай L’Express сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан.Үүнээс илүү, Трамп эдийн засгийн эрх чөлөөний төлөө биш бус, түүний туйлын хоёр хүсэл, итгэл үнэмшил нь: Өөрийгөө хамгийн агуу бүхнийг хянагч байх ёстой, мөн гаалийн татварыг шүтээн болгосон үзэл. Трамп “тариф” гэдэг үг толь бичигт хамгийн гоё үг гэж боддог (энэ нь татварыг толь бичигт хамгийн гайхалтай үг гэж хэлэхтэй адил утгагүй). Харин Маск бол олон талаараа либертари–тэр өндөр татвар, тариф, АНУ-ын өрийг нэмэгдүүлдэг төсвийн хэт их зардлыг нэг нүдээр үзэхгүй үзэн яддаг.

Асуулт: Маскын Трампын татварын хуулийн талаарх шүүмжлэлийн дараа Теслагийн хувьцаа дахин унасан бөгөөд Трамп SpaceX-д зориулсан улсын санхүүжилтийг таслахаар сүрдүүлсэн. Бизнесмений хувьд Маск улс төрийн орооцолдоондоо их зүйл алдаж байна уу?

Цитэлманн: Магадгүй тийм байж болох ч одоогоор хэн ч баттай хэлж чадахгүй. Би Маскыг биширдэг, тэр гүн гүнзгий хувийн итгэл үнэмшлээр хөтлөгддөг бөгөөд карьерийнхаа туршид асар их эрсдэл хүлээсээр ирсэн. Одоогоор тэр эрсдэлүүд үргэлж үр дүнгээ өгч ирсэн. Маск Трампын эсрэг ялж чадах эсэх нь маргаантай, учир нь Маск илүү гарамгай бизнесмен боловч Трамп улс төрийн харилцааны талбарт Маскыг давж гардаг. Хэрвээ Маск Трамп шиг улс төрд хэт их хөтлөгдчих байсан бол Хятад руу явчих байсан бөгөөд Хятад хурдан хугацаанд сансрын судалгааны хамгийн амжилттай улс болчих байсан. Хэрвээ Европын Холбоо ийм тэнэг биш байсан бол Маскт SpaceX-ийг Европ руу гайхалтай нөхцөлөөр авчирчих байсан.

Асуулт: Хэрвээ АНУ SpaceX-ийг алдвал ямар үр дагавар гарах вэ?

Цитэлманн: SpaceX бол АНУ-д одоогоор өгч яадах зүйл багатай байж болох юм. SpaceX-ээс өмнө тэд өөрсдийн сансрын нисгэгчдийг Олон Улсын Сансрын Станц руу зөөж чадахгүй байсан бөгөөд хуучин Оросын пуужингуудад найдаж, асар их үнэ төлдөг байсан. 2024 онд дэлхийгаас гарсан 261 сансрын нислэгээс 134 нь SpaceX-ийнх байсан. Хэрвээ SpaceX улс байсан бол хоёр дахь том улс болох Хятадын 68 нислэгийг амархан давчих байсан. Онцлоход, SpaceX нь АНУ-ын нийт нислэгийн 86%-ийг, дэлхийн нийт ачааны жингийн 80 гаруй хувийг тойрог зам болон түүнээс цааш зөөсөн. Нэмж хэлэхэд, Европт ердөө гурван нислэг л болсон.

Асуулт: Таны бодлоор Маск Трампын санхүүжилтийн хуулийг “муухай үйлдэл” гэж нэрлэсэн нь зөв байсан уу?

Цитэлманн: Мэдээж. Татварын бууралт биш ч тэдгээр нь зөв зүйл! Харин Трамп улсын өрийг эрс нэмэгдүүлэх төсвийг дэмжсэн. Трампын төсвийн санхүүжилтийн хууль нь Обама, Байден болоод Трампын анхны бүрэн эрхийн хугацааны тэнэг өрөөр санхүүжүүлэгдсэн бодлогын үргэлжлэл юм. Үүний үр дүнд АНУ хүүгийн төлбөрт улам ихийг зарлагадах хэрэгтэй болж байна. Үүнд Маск ихээр хямрах нь мэдээж. Тэрбээр хэдэн сарын турш компаниудаа хайхралгүй АНУ-ын засгийн газарт DOGE санаачилгаар улсын өрийг бага ч болов бууруулахад ажилласан. Гэтэл Трамп эргээд аль хэдийнэ асар их болсон өрийн уул овоо босгож, улам өсгөх хууль тогтоомжийг дэмжчихлээ. 

Асуулт: Энэ нь Трамп хамгаалалтын бодлого болон цагаачлалын талаарх хэт туйлшрал улам гүнзгийрнэ гэсэн үг үү? MAGA хөдөлгөөн болон Стив Бэннон Бүгд Найрамдахчуудын доторх тэмцэлд ялсан уу?

Цитэлманн: Хэлэхэд, хэтэрхий эрт байна. Гэхдээ хэрвээ Бэннон ялсан бол энэ нь АНУ-д гамшиг болно. Маск улс төр, эдийн засгийн эрх чөлөөнд итгэдэг. Бэннон бол зүрхэндээ барууны хэт капитализмын эсрэг хүн.

Асуулт: Та АНУ-ын эдийн засгийн талаар санаа зовж байна уу?

Цитэлманн: Мэдээж. Трамп Америкийн ард түмэнд хамгаалалтын бодлогоороо шинэ “Алтан Үе” авчирна гэж амласан. Энэ бол бүрэн утгагүй зүйл. Хамгаалалтын бодлогоор хэзээ ч ямар ч улс баян болж байгаагүй – харин олон улс үүнээс болж ядуурсан. Нэг зуун жилийн өмнө Аргентин АНУ-тай адил баян байсан бөгөөд дараа нь Перонистуудын хамгаалалтын бодлогоор хэдэн арван жил ядуурал руу хөтөлсөн. Миний цорын ганц найдвар хөрөнгийн зах зээлдбуюу хувьцаа болон бондын зах зээлд байна. Хэрвээ хэн нэгэн Трампыг чиглэлээ өөрчлөхөд хүргэж чадна гэвэл тэр нь санхүүгийн зах зээл байх болно. Би зах зээл Трампаас илүү хүчтэй гэдгээ харуулна гэдэгт найдаж байна.

L’Express /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дональд Трампын БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө 22 цаг 9 мин Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суулгац олгож эхэллээ 22 цаг 9 мин Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна 22 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа 22 цаг 18 мин Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 30.4 хувиар өсжээ 22 цаг 20 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ 22 цаг 21 мин Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн мэдүүлэв 22 цаг 21 мин Иргэдэд 2026 ширхэг модны суулгац бэлэглэлээ 22 цаг 26 мин АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусламжийг гадаад бодлогодоо нийцүүлэн зарцуулна Өчигдөр 14 цаг 25 мин Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон санхүүжилт, ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэв Өчигдөр 14 цаг 23 мин Хотын дарга Х.Нямбаатар Яармагийн иргэдтэй уулзаж, дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцлээ Өчигдөр 14 цаг 20 мин Ойрын 10 хоногт цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 19 мин НИТХ: Энэ онд нийслэлд 78 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана Өчигдөр 14 цаг 17 мин Д.Цогтбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр 14 цаг 16 мин Гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр 14 цаг 16 мин Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулна Өчигдөр 12 цаг 00 мин Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно Өчигдөр 11 цаг 56 мин Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 11 цаг 52 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр 11 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салбарын асуудлаар санал солилцлоо Өчигдөр 11 цаг 42 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул...
Top