x

Uber Лондонд жолоочгүй такси туршина

Uber компани ирэх хавар Лондон хотод жолоочгүй, бүрэн автономит таксиг туршиж эхлэхээр боллоо. Энэхүү туршилт нь Их Британийн хиймэл оюун ухааны Wayve компанитай хамтран хэрэгжих бөгөөд одоогоор хууль эрх зүйн хүрээнд хүний хяналттайгаар туршиж байгаа аж.

Засгийн газраас анх 2026 онд жолоочгүй тээврийн хэрэгслийг ашиглах төлөвлөгөөтэй байсан ч дараа нь хугацааг 2027 он руу хойшлуулсан. Гэвч хамгийн сүүлд энэ төрлийн жижиг оврын "автобус, такси" хэлбэрийн үйлчилгээний хууль эрх зүйн орчныг түргэвчилсэн журмаар бий болгохоо зарласан нь замын хөдөлгөөнд ийм машин эрт гаргах нөхцөлийг бүрдүүлжээ.

Uber-ийн туршилтын машин үйлчлүүлэгчдэд нээлттэй эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч хууль эрх зүйн нөхцөл бүрдвэл Uber аппликейшнд жолоочгүй такси нь жирийн сонголт болж нэмэгдэхээ өмнө нь мэдэгдэж байсан. Британийн Тээврийн яамны тооцоолсноор энэ салбар 2035 он гэхэд 38 мянган ажлын байр бий болгож, улсын эдийн засагт 42 тэрбум фунт стерлингийн нэмэр оруулах боломжтой гэжээ. Гэсэн ч GMB холбооны төлөөлөгч Энди Прендергастын хэлснээр жолоочгүй тээвэр нь ажилгүйдэл зэрэг нийгмийн олон талт нөлөөг авчрах тул энэ талаар бүрэн дүгнэлт хийх хэрэгтэйг анхааруулсан байна.

Uber энэ оны гуравдугаар сард АНУ-ын Остин хотод жолоочгүй таксигийн үйлчилгээг эхлүүлж, долоо хоногийн долоон өдөр, өдөрт хорин цаг тасралтгүй ажиллуулж байна. Үйлчлүүлэгчид тухайн машин боломжтой бол сонгож суух боломжтой бөгөөд тийзний үнэ нь энгийн такситай ижил юм. Тесла ч мөн энэ хотод ирэх сараас адил төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Бүрэн жолоочгүй автомашинууд Хятад, АНЭУ, Сингапур зэрэг улсад сая сая километр замыг туулсан бөгөөд зарим судалгаагаар хүний жолоодлоготой харьцуулахад ослын магадлал бага гэжээ. Гэсэн ч зарим тохиолдолд зам тээврийн осол, зорчигчийг дотроос нь гаргахгүй түгжих зэрэг асуудал гарч байсныг ч дурджээ. Сан Францискод үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдол ч бий.

Сурвалжлагч Лондоны төвд Wayve-ийн системтэй жолоочгүй машинд сууж, хажууд нь зөвхөн хяналтын үүрэгтэй хүн суусан байхад 30 минутын турш түгжрэл, гэрэл дохио, дугуйтай зорчигч, зам дээрх таягтай явган зорчигч гээд бүх нөхцөлд машиныг ямар ч алдаа гаргалгүй явсныг онцолсон байна. Ford Mach-e загварын энэхүү машин нь радар, мэдрэгчүүдтэй бөгөөд бодит цагийн хиймэл оюун ухаанд суурилсан хариу үйлдлээр бүрэн хянагдаж байсан аж.

Эх сурвалж: BBC, Variety, The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 56 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 33 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 59 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 14 цаг 10 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 14 цаг 16 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 21 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 26 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 31 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 2 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 6 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 7 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 18 цаг 12 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 18 цаг 15 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 18 цаг 18 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 29 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 23 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top