x

Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв

МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ. Мөн УИХ дахь намын бүлэг нь УИХ дахь холбогдох байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд нэр дэвшигчээ дэмжих үүрэг хүлээв. 

Л.Оюун-Эрдэнийн араас унагасан "нулимс" хаттаж амжаагүй байхад дараачийн Ерөнхий сайдын нэр тодров. Хаа очиж ар өврөөсөө татлаагүй, хар пиарт оногдоогүй, нийтийн дунд нүүрээ барчихаагүй нэр цэвэр улстөрч, туршлагатай парламентчийг нэр дэвшүүлэхээр болсон нь энэ удаад МАН-ын олз болов. Дөрвөн ч удаа парламентад сонгогдож, хоёр сонгууль дамжин УИХ-ын даргаар ажилласан, гүйцэтгэх засаглалд мөн гурван удаа томилогдож, салбар хариуцсан сайд, ЗГХЭГ-ын даргаар ажилласан. Мэргэжил, боловсролын хувьд өмнөх Ерөнхий сайдтай харьцуулахын аргагүй, ядаж л диплом нь үнэн.

Хувь хүний зан төлөвийн хувьд аливаа асуудалд голч ханддаг, нийгэмд гал ноцоосон элдэв дуулианд оролцоод, өрдөөд байхааргүй, төвийг сахисан байр суурьтай. Энэ утгаараа парламент дахь цөөнх буюу сөрөг хүчинтэйгээ хэл амаа ололцоод явах боломжтой. Парламентад ажилласан туршлага, улс төрийн замналын хувьд ч одоогийн УИХ дотор хамгийн өндөр байр суурьтай, хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч. 

Товчхондоо, "Л.Оюун-Эрдэнийг огцруулчихвал төр хямарна, засаг тогтворгүйтнэ, ордны хуйвалдаан улсаа хөмөрлөө" гэх мэт айдас хүйдэст автуулсан сурталчилгаа, хар пиарт хариу өгөхөөр хэмжээний улстөрч Ерөнхий сайдад нэр дэвшлээ. Өмнөх парламентын үед Л.Оюун-Эрдэнэтэй ҮАБЗ-д багтаж, нам талаасаа нэг баг болж ажиллаж байсан. Энэ талаас нь харсан ч хамтарсан Засгийн газрын дэвшүүлсэн зөв зүйтэй бодлогуудыг нураачих, тараачих хэмжээний муйхар хүн биш. Хамтарсан Засгийн газар унаж, гурван намын байгуулсан гэрээ цуцлагдсан ч гэлээ дөрвөн жилийн хугацаанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь үргэлжлэх баталгааг шинэ Ерөнхий сайд хувьдаа гаргах болов уу.

Гэхдээ энэ нь АН, эсвэл ХҮН Засгийн газарт багтана гэсэн үг биш юм. АН-ын даргын хувьд "МАН-тай засгийн газарт хамтрахгүй" гэдгээ эрт хэлсэн. Учир нь АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийг Л.Оюун-Эрдэнэ биш, намын эрх барих дээд байгууллага буюу МАН-ын Бага хурал гаргасан. Тийм болохоор энэ асуудлыг Бага хурлаар дахин хэлэлцэх боломжгүй гэсэн үг. Гэсэн хэдий ч хамтарсан Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, эдийн засгийн том бодлогуудыг хэрэгжүүлэх, эхлүүлсэн ажлаа дуусгахад парламент дотроос дэмжиж ажиллана гэдгээ Л.Гантөмөр дарга товч бөгөөд тодорхой хэлсэн. Учир нь энэ хэмжээний том бодлогыг дахин дэвшүүлэх нам, Засгийн газар гарахгүй биз. Энэ бол улс төрийн намууд богино хугацаанд боловч хамтарч, улс орны  нийтлэг эрх ашиг гэдэг нэг зүйл дээр төвлөрч чадсаны хүч юм. Улс төрд, парламентад дахиад ийм хэмжээний хүчний төвлөрөл үүсэх нь юу л бол. Ялангуяа МАН-ын Бага хурлын сүүлд гаргасан шийдвэрийн дараа. Тиймээс шинэ Ерөнхий сайдын хувьд хамтарсан Засгийн газрын боловсруулсан бодлого, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс нэг их хазайхгүй байх. 

Харин ХҮН, ИЗНН, "Үндэсний эвсэл"-ийн дарга Н.Номтойбаяр нарын хувьд асуудал арай өөрөөр яригдаж магадгүй. Жижиг намуудын хувьд эрх барих хэмжээний суудал парламентад авч чадахгүй гэдгээ нэгэнт ухамсарлаж байгаа учраас АН-ын үлдээсэн орон зай дээр тоглолт хийх, тамга атгаж, төсөв захирах хэмжээнд нэг удаа ч болов хүрэх, ядаж л CV-гээ ахиулах хүсэл, ашиг сонирхол байх нь зайлшгүй. Харин үүн дээр парламентын олонхи шийдвэрээ гаргана. МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд бол "дангаараа засаглана" гэдэг дээрээ зогсох болов уу. Л.Оюун-Эрдэнийг огцруулах шийдвэрт хүрсэн нь ч гэсэн /нууц санал хураалтаар МАН-ын бүлгийн 68 гишүүний 24 нь Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн/ ямар нэг хэмжээгээр үүн дээр үндэслэсэн байж таарна. 

Ямартай ч наадмын өмнө шинэ Засгийн газар бүрдэж, монголчууд уужуу тайван наадаж болохоор боллоо. Улс гэр гэдэг айл зөвхөн нэг хүний /жишээ нь МАН-ын даргын/ нуруун дээр тогтдоггүй, нэг хүн явснаар төр хөмөрчихдөггүй гэдгийг харуулах шинэ томилгоо эхэллээ.  

Б.СЭМҮҮН

   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 6 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 13 цаг 59 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 14 цаг 0 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 14 цаг 2 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 14 цаг 3 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 14 цаг 3 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 14 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 14 цаг 6 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 14 цаг 6 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 14 цаг 7 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 14 цаг 8 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 14 цаг 9 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 14 цаг 12 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 17 цаг 19 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 17 цаг 36 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 17 цаг 38 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 17 цаг 39 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 17 цаг 42 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 18 цаг 3 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 19 цаг 21 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top