x

Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ингэж түлхэж байна

Хуульч О.Батхүүтэй иргэний эрх, ашгийг зөрчиж байгаа эрх зүйн асуудлаар ярилцлаа.


-Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан. Хууль одоо хэрэгжиж байгаа. Юуны өмнө уг хууль зорилгоо хангаж чадах уу. Өөрөөр хэлбэл, түгжрэлийг бууруулж чадах уу. Нөгөөтэйгүүр энэхүү хуульд орсон заалтууд иргэдийн амьжиргаа, амьдралд ямар дарамт учруулж байна вэ?

-Энэ хуулийг 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын чуулганаар яаралтай журмаар оруулж батлуулсан. Ингэхдээ олон нийтэд танилцуулж санал авалгүй, тооцоо судалгаа хийлгүй, товчхон хэлэхэд олон юм яриулалгүй батлуулсан х у у л ь . Б и э н э х у у л и й г батлахад Байнгын хороо болон чуулганы хурлаар гишүүд ямар нэг асуулт асууж, хариулт хэлж байв уу гэдгийг харсан. Бараг л байхгүй байна лээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийг ногоон гэрлээр явуулж баталсан гэсэн үг. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулахад хуулийн саад тотгор үүсээд байна, тиймээс хотын захиргаа ажлаа яаравчлуулах хэрэгтэй гэж ойлгуулсан юм шиг байгаа юм. Ингээд ямар ч асуудалгүй ногоон гэрлээр батлагдсан хууль.

-Дээрх хуульд тусгагдсан хэд хэдэн заалт амьдрал дээр зөрчилдөж эхэлж байна. Тухайлбал, уг хуульд орсон өмч хөрөнгөө авсан үнээс нь бууруулж зарахыг хориглосон заалтыг УИХ дээр яагаад анзаарч хараагүй юм бол. Өмч гэдэг бол Ардчилсан нийгмийн амин сүнс. Энэ утгаараа өмчийн тухай ойлголт нь өөрөө Үндсэн хуулийн хэмжээнд яригдах эрх зүйн зохицуулалт баймаар…?

-Цэц дээр маргаан хянан шийдвэрлэх явцад Улсын бүртгэлийн албанаас энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар лавлагаа авсан юм билээ. Түүн дээр өдөр бүр зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй, улс орон даяар иргэд өөрийн өмч хөрөнгөө зарж чадахгүй хэрүүл маргаан үүсгэж байгаа талаар дурдсан байсан. Үл хөдлөх хөрөнгө тийм амархан зарагдахгүй, арайхийж нэг худалдан авагч олоод нэр шилжүүлэх гээд очихоор бүртгэлийн албаныхан өмнөх үнээс нь бууруулж зарж байгаа нөхцөлд нэр шилжихгүй гэж татгалздаг. Хүмүүс уурлаж бухимдах нь зүйн хэрэг. Хүн яагаад өөрийнхөө өмч хөрөнгийг зарж чадахгүй болсон юм. Төр яагаад хүний эрхэнд халдаж байгаа юм гээд асуудал хөвөрнө. Гэлээ гээд яахав, хууль бол хууль. Энэ хуулийн төслийг боловсруулсан хүмүүс дараа нь ямар үр дагавар гарч болох талаар огт бодолцоогүй гэдэг нь тодорхой байгаа юм. Уг нь гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахад гардаг асуудлыг зохицуулна гэж бодсон. Гэтэл хуулийн үйлчлэл зөвхөн Улаанбаатар хот биш, Монгол Улсын бүх аймаг сумдад үйлчлэхээр, зөвхөн дахин төлөвлөлт биш газар, гараж, байр орон сууц бүр тариалангийн талбайг хүртэл хамрагдахаар болсон. Энэ бол хуулийн гажуудал.

-Ардчилсан улсын иргэн хүн өөрийн өмчөө бусдад бэлэглэх, худалдах, борлуулах зэрэг нь чөлөөтэй байж зах зээлийн нийгэм хөгжинө гэж үздэг. Гэтэл манайд хувийн өмчийг хамгаалах Үндсэн хуулийн заалттай атлаа бусад баталсан хуулиудаараа энэхүү эрхийг хязгаарлаж байгаа нь хууль тогтоох байгууллагын алдаа юу. Үүнийг та хуульч хүнийхээ хувьд юу гэж харж байна вэ?

-Энэ бол цэвэр алдаа. Тэр тусмаа тооцоо судалгаа хийлгүй хуулийн төсөл боловсруулдаг хүмүүсийн том алдаа. Мөн хууль батлахаас өмнө олон нийтэд танилцуулж санал аваагүйн ч бас алдаа. Хамгийн гол нь УИХ-ын гишүүд ажлаа туйлын хариуцлагагүй хийснээс үүдсэн алдаа гэж харж байгаа. Намын дарга, Хотын дарга ч гэдэг юм уу улс төрд эрх мэдэл, нөлөөтэй хүмүүсийн өөдөөс үг хэлж чаддаггүй, оруулсан хуулийг нь нүдээ аньж байгаад баталдгийн алдаа ийнхүү 1.6 жилийн дараа засагдах шатандаа орлоо гэж харж байна.

-Ер нь иргэнийхээ эрхийг ноцтой хөндсөн ямар ямар хуулийн төслүүд, заалтууд байдаг вэ?

-Бид ардчилсан нийгэмд шилжээд хувийн өмчтэй болсон. Энэ бол чиний хөлс хүчээ урсган байж авсан зүйл. Үүнийгээ чи хэнээс ч асуухгүй захиран зарцуулах эрхтэй байх ёстой. Гэтэл энэ хууль үнэ бууруулж болохгүй, зөвхөн өсгөж зар гэдэг нь маш ойлгомжгүй, маш бүдүүлэг хууль. Би өөрийнхөө хөрөнгийг хэнд зарах, хэдээр зарахаа тэнд суугаа хэдэн хулгайчаас асуумааргүй байгаа юм. Цаашдаа татвар авах зорилгоор хулгайн замаар баталдаг хуулийг нарийн нягт хянаж байх ёстой юм байна гэж ойлгосон. Саяхан гэхэд Татварын багц хуулийн хүрээнд НӨАТ-ын хуулийн төсөл хийгдсэн. Энэ дотор сургалтын төлбөр, эмчилгээний зардал, оршуулгын үйлчилгээнээс НӨАТ-ын 10 хувь авах санал орчихсон л явна лээ. Хэл ам хийж, Сангийн яамныхантай уулзаж, өөрийн сошиал хуудсаар удаа дараа бичсэн. Олон нийтэд анхааруулсан. Үүний үр дүнд энэ саналаа өөрчилсөн байна. Хууль гэдэг бол иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж байж батлагдах ёстой зүйл. Түүнээс биш хэн нэгэн өндөр албан тушаалтан, эсвэл намын дарга, хотын дарга боловсруулсан бол шууд баталдаг зүйл огт биш шүү.

-Нийслэл хотын хувьд улс дотор улс байгуулчихсан юм шиг дангаараа шийдвэр гаргаж иргэдийн амьдралд дарамт учруулж байгаа талаар шүүмжлэл их байна. Цаашид ер нь нийслэлийн иргэдийн эрх, ашиг сонирхлыг хуулиар хэрхэн хамгаалж өгөх ёстой вэ?

-Хотын дарга эрх баригч намын Нийслэлийн намын хорооны дарга учраас түүний үгнээс гарах хүнгүй болсон юм шиг санагдсан. Хамгийн харамсалтай нь өмч хөрөнгөө зарахын тулд хүмүүс хуурамч гэрээ хийх болсон. Жишээ нь, гаражаа 50 сая төгрөгөөр зарна гэж зар тавиад 45 саяд өгөхөөр боллоо гэж бодъё. Үл хөдлөх дээр нэр шилжихгүй учир хуурамчаар 50 саяын гэрээ хийнэ. Энэ бол эрүүгийн хуульд заасан бичиг баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг. Дээр нь орсон орлогоо цаашаа зарцуулах юм бол мөнгө угаах гэмт хэрэгт зүйлчлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, төр нь өөрөө иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу түлхэж байна. Эцэст нь хэлэхэд, Цэцээс дүгнэлт гарснаар энэ хуулийн үйлчлэл түдгэлзсэн байгаа. Цэц 15 хоногийн дотор УИХ-д гаргасан дүгнэлтээ хүргүүлэх ба УИХ хүлээж авбал энэ хууль хүчингүй болох юм. Тиймээс санаа амрахад арай эрт байна. Миний хувьд энэ асуудлыг эцэслэх хүртэл явна гэсэн бодолтой байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 13 цаг 24 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 13 цаг 25 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 13 цаг 26 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 13 цаг 27 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 13 цаг 28 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 13 цаг 28 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 13 цаг 31 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 13 цаг 32 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 13 цаг 34 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 16 цаг 44 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 16 цаг 47 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 16 цаг 48 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 16 цаг 50 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 16 цаг 52 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 16 цаг 55 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 16 цаг 56 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 20 цаг 23 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 20 цаг 24 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 20 цаг 25 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 20 цаг 26 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм
Top