x

Умард Солонгос суртал ухуулгын нэвтрүүлгээ түр зогсоосон бололтой

/Yonhap/ агентлагийн мэдээлснээр, Умард Солонгос пүрэв гарагт хилийн дагуу байрлуулсан чанга яригчаар Өмнөд Солонгосын эсрэг суртал ухуулгын нэвтрүүлэг дамжуулах үйл ажиллагаагаа түр зогсоосон бололтой гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ.

Энэ нь Өмнөд Солонгосын Засгийн газар бүтэн жилийн турш үргэлжилсэн Пёньяныг эсэргүүцсэн суртал ухуулгын нэвтрүүлгээ зогсоосны дараахан бүртгэгдсэн анхны өөрчлөлт боллоо. Тодруулбал, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён лхагва гарагт хурцадмал байдлыг намжаах, итгэлцлийг сэргээх зорилгоор чанга яригчаар нэвтрүүлэг дамжуулахаа зогсоох тушаал өгсөн юм.

Умард Солонгосын талаас явуулж буй чанга яригчийн сүүлчийн дамжуулалтыг лхагва гаргийн орой сонссон тухай нэрээ нууцалсан Өмнөд Солонгосын цэргийн алба хаагч мэдэгдсэн байна. Харин пүрэв гарагт ийм дамжуулалт бүртгэгдээгүй гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдээлж, Умардын үйл ажиллагааг цаашид анхааралтай ажиглах болно гэж мэдэгдсэн байна.

Хоёр Солонгосын харилцаа сүүлийн үед дахин хурцдаж, харилцан чанга яригчаар нэвтрүүлэг явуулах, суртал ухуулгын материалыг агаарын бөмбөлгөөр хаях зэрэг үйлдлүүд эргэн идэвхжиж байсан юм. Харин энэ удаагийн хоёр талын зэрэгцээ ухралт нь цаашид харилцан итгэлцэл, яриа хэлэлцээг сэргээх эхлэл байж болзошгүй нөхцөлийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Yonhap News Agency

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 54 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 56 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 57 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 59 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 3 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 5 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 6 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 29 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 37 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 38 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 41 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 43 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 49 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 50 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 51 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 50 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 51 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 52 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 54 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top