x

Орос, Украин цэргийн цогцсыг Истанбул дахь хэлэлцээний үр дүнд солилцов

Туркийн Истанбул хотноо зохион байгуулагдсан хэлэлцээний үеэр тохиролцсоны дагуу Орос болон Украины талууд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг харилцан солилцлоо. Энэ нь сүүлийн хэдэн сарын турш үргэлжилж буй хурцадмал байдал дунд болсон ховор тохиолдол бөгөөд талуудын хоорондын харилцаанд нэг алхмын ахиц гарсныг илтгэнэ.

Украины эрх баригчид Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Оросын талаас нийт 1212 хүний цогцсыг шилжүүлэн авсан гэж мэдээлэв. Эдгээр нь Курск муж, Оросын мэдэлд орсон Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон зэрэг бүс нутгуудад амь үрэгдсэн цэргүүдийн цогцос байсан бөгөөд одоо хэн болохыг нь тодорхойлох ажил үргэлжилж байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединскийн мэдээлснээр Оросын тал 27 цэргийн цогцсыг хүлээн авсан байна. Эдгээр солилцоо нь энэ сарын хоёрны өдөр Истанбулд болсон өндөр түвшний уулзалтаар тохиролцсон 6000 хүний цогцос солилцох хэлэлцээрийн хүрээнд хийгдэж байгаа анхны алхмуудын нэг юм.

Түүнчлэн талууд олзлогдсон цэргүүдийг харилцан солилцох ажиллагааг аль хэдийн эхлүүлсэн байна. Энэ долоо хоногийн Даваа, Мягмар гарагуудад болсон солилцоонд хүнд шархадсан байдалтай хүмүүс болон 25 нас хүрээгүй залуу цэргүүд оролцжээ.

Гэсэн хэдий ч гал зогсоох асуудал одоогоор тодорхойгүй хэвээр байна. Үүний зэрэгцээ байлдааны ажиллагаа үргэлжилж, Украины Харьков мужид мягмар гаргаас лхагва гаргийн өглөө хүртэл Оросын нисгэгчгүй онгоцнуудын дайралтад өртөж, гурван хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн шархадсан талаар Украины тал мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 14 цаг 1 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 14 цаг 4 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 14 цаг 8 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 14 цаг 9 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 14 цаг 13 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 14 цаг 15 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 15 цаг 5 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 16 цаг 26 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 17 цаг 20 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 17 цаг 26 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 17 цаг 29 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 17 цаг 31 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 20 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 20 цаг 34 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 20 цаг 41 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 21 цаг 13 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 21 цаг 15 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 21 цаг 17 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 21 цаг 20 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 21 цаг 23 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top