Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар өнөөдөр Засгийн газрын тамга гардан авснаар албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо. Энэ үеэр Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Засгийн газрын тамгыг хүлээлгэн өгөхдөө улс орны хөгжил дэвшлийн их үйл хэргийг залгамжлан авч явахад нь түүний багт амжилт хүсээд, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тууштай үргэлжлүүлэхийг онцлон хүслээ.
Харин шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар өмнөх Засгийн газрын гүйцэтгэсэн ажлыг өндрөөр үнэлж, “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Л.Оюун-Эрдэнийг онцлон талархал илэрхийлээд, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба