x

Г.Занданшатар: Яамны статустай 59 үндэсний хороо, үндэсний зөвлөл байна

Өнөөдөр 14.00 цагт эхэлсэн чуулганы нэгдсэн хурарлдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох эсэхээр хуралдаж байна. Орой 19.15 цагт завсарласан чуулганы хуралдаан 19.50 цагаас үргэлжлэв.

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийн зүгээс нэр дэвшигчид тавьсан асуулт, хариулт, хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.

Бизнесүүдтэйгээ өстэй юм шиг ажилладгаа болих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-PR-аа бодолтой хийгээрэй. Та бас хэвлэлд их цочимтгой шүү. Цочимтгой хүн огцом үйлдэл хийдэг. Огцом үйлдэл нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, нийгмийг харанхуй болгож байдаг. Хар бараан PR,  худал хуурмагаас тэс эсрэгээр нээлттэй ажиллаарай. Төр сэтгүүлзүй хоёрын хооронд байгаа мөнгөн холбоосыг тас цохиорой. Төсвийн мөнгөөр хэвлэлийнхнийг "угждаг" байдлыг болиулж, манлайлж ажиллаарай.

Хэвлэлийн эрх чөлөөний нэртэй, өмнөх Засгийн газраас өргөн барьсан хэвлэлийн эрх чөлөөний төлөө нэртэй Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг заалттай хуулийг буцаан татаарай. Бизнесүүдтэйгээ өстэй юм шиг ажилладгаа болих хэрэгтэй. Үндэсний үйлдвэрүүдээ хайрлаж ажиллаарай.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Чөлөөтэй хариуцлагатай, ёс зүйтэй хэвлэл мэдээлэл бол ардчиллын дархлаа засаглалын нэг багана мөн. Тийм учраас би хэвлэл мэдээлэлд ямагт нээлттэй байж, хаалтын гэрээ байгуулж ажиллаж ирээгүй. Алдаа оноо маань нээлттэй байж ирсэн. Цаашдаа ч нээлттэй байдлыг эрхэмлэнэ. Харин бусдыг харлуулах, үнэнийг гуйвуулах, иргэдийг талцуулах замаар ашиг хонжоо олох зорилготой үйлдлийг ард түмний татварын мөнгөөр угждаг үйлдэл байж таарахгүй.

Хэвлэл мэдээллийн салбарынхан,  Ч.Лодойсамбуу гишүүн та бүхэн хэвлэлийн эрх чөлөөн дээр манлайлж, санаачилж, хараат бус чөлөөт хэвлэл мэдээллээ, ардчиллын нэг дархлаагаа хөгжүүлэх талд хуулин дээрээ санаачлагатай ажиллаарай гэж хүсэх байна.

УИХ -ын гишүүний хувьд хуулин дээр санаачлагатай ажиллаж, хэвлэл мэдээллийг төрийн мөнгөөр угждаг, хаалтын гэрээ байгуулдаг, харлуулдаг, гуйвуулдаг, талцуулдаг асуудал байвал таслан зогсоох заалтыг оруулах шаардлагатай.

Ази тивээс анх удаа манай парламент Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийг баталсан. Хүний эрхийг хамгаалах тухай хууль хэвлэл мэдээлэлтэй ч холбогдоно. Ийм учраас Хэвлэл мэдэллийн тухай хууль УИХ-ын ширээн дээр байгаа учраас та бүхэн шийднэ, Засгийн газрын оролцох асуудал биш ээ.

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга:

-Стратегийн дөрвөн орд дээр УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Дөрвөн орд дээр таны байр суурь ямар байдаг вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Стратегийн ордын талаар олон удаа хэлсэн. Баялагтаа эзэн Монгол үзэл санааг УИХ-ын даргаар ажиллаж байхдаа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд 6.2-ийн заалтаар тов тодорохой зааж өгсөн. Үүнтэй уялдуулж баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь,  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, сангууд, миний менежемент. Үндэсний баялгийн санг яаж бүрдүүлэхийг тов тодорхой зааж өгсөн. Хуулийг хэрэгжүүлэхийн төлөө бүхий л чадлаараа ажиллана.

2024 оны гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг Баялгийн санд төвлөрсөн санагдаж байна. Үүнийгээ улам нэмэгдүүлэх, менежментийг нь оновчтой болгох, ард түмэнд өгөжтэй байлгах бодлого бол Баялагтаа эзэн Монгол хөтөлбөрийн үзэл санаа юм. Бусдад таалагдах гэж богино настай шийдвэр гаргадгаа болих хэрэгтэй. Эцсийн зорилго нь ард түмний амьжиргаа сайжирсан байх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:  

-Иргэдийн асуудлыг шийдэх ёстой төр өөрөө асуудал болсон гэдэгтэй та санал нийлэх үү. Хариуцлагын асуудал. Гэмт хэргийн шинжтэй зүйлийг мухарладаггүй. Нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сан, ЖДҮ -ийн сангийн зээлд нэр холбогдсон хүмүүст ёс зүйн хариуцлага хүлээлгэж, та кабинетдээ авахгүй байж чадах уу.

Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр орон сууцны ямар бодлого барьж ажиллах вэ. Газрын эзэн тэрбумтан байх ёстой. Нийт иргэдийн 20 хувь л газартай болсон.  Гэр хороололд, аймаг, суманд амьдарч байгаа иргэдийн гол өмч нь газар. Газрын харилцаа, газрын реформ дээр ямар байр суурьтай байх вэ. Эрх мэдэлтнүүд нь тусгай хамгаалалтын бүсэд отог нэрээр ам, амаар нь газар аваад хаус хороолол барьчихсан, жирийн иргэн 0.07 га газраа авч чаддаггүй. Эрх мдээлтэй хүн хууль зөрчөөд өмч хөрөнгөтэй болдог., жирийн иргэн нь газар авч чаддаггүй. Улаанбаатарчуудын асуудалд ямар бодлогоор хандах вэ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Иргэдийн зовлон  бол хариуцлагагүйн зуд болсон.  Түүнээс төрөөс болоогүй. Монголын төр ард түмнийхээ талд байдаг, ард түмний төлөө байх ёстой.Ээнэ зарчмаа алдсан бол тэнд ажиллаж байгаа сайд, төрийн түшмэл  үүнд анхаарах шаардлагатай. Гэр хорооллыг орон сууцжуулахад газрын реформ чухал. Газрын өмчлөлийг НИТХ -ын тогтоолоор баталгаажуулж нэгмөр өмчийн гэрчилгээ олгох.

Өмчийн тухай хуулийг баталж, өмчийг хамгаалах, өмчийн эрхийн асуудлыг нэгмөр шийдэх.  Газрын тухай хууль,  Иргэний хуульд тулгуурлах цогц шаардлага бий.  Бүсчилсэн төлөвлөлт, нийслэлийн зарим дүүргийг хот болгох ёстой. Төвлөрлийг сааруулах цогц бодлого үүнтэй уялдах ёстой.  Энэ чиглэлээр Сангийн яамны баталгаа гаргахгүйн тулд орон сууцжуулалтын банк гэж яриад байгаа. Ээнэ зарчим нь өөрөө бонд гаргаад, өөрөө санхүүжүүлээд, өөрөө орон сууцаа барьцаалчих учраас энэ тогтолцоог нэлээд сайн судалсан. Монголд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Гэр хорооллыг орон суужуулах бололцоотой.  Орон нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ОУВС, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр санхүүжүүлэхээр ярьж байсан, явчих байх. Шинэ суурьшлын бүсийг орон сууцжуулах замаар бодит үр дүн гарна.

2024 оны байдлаар 733,394 иргэн газар өмчилж, эзэмшиж байгаа гэдэг мэдээлэл Газар зохион байгуулалтын газраас гарсан.  Иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулж байж, эдийн засгийн эргэлтэд орно. Орон сууцжуулалт хэрэгжинэ. Улаанбаатар хот төлөвлөлтгүй байсны алдаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан 19.15 цаг завсарлаж, 19:50 цагт үргэлжлэв. Ерөнхий сайдын томилгоог УИХ өнөөдөр шийдвэрлэхээр хуралдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Өвөл болохоор дулаан, цахилгааны асуудал гарч ирэх гээд байна. ДЦС- III-т турбин генератор шатсан асуудлыг одоо байгаа хүмүүст нь чиглэл өгөөд хурдан шийдэхгүй бол хугацаа байхгүй шүү. Тэр турбин нь Хятадад ч байгаа, Орост ч байгаа. Энийг яаралтай хийхгүй бол Улаанбаатарын амьдрал хэцүүднэ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Санал нэг байна. ДЦС-III -т гарсан гэмтлийг яаралтай шийдэх асуудал мөн. Дулаан хангамжийн дутагдалд орно. Хамгийн тулгамдсан асуудал. Хөлдөх үү, үгүй юу гэдэг асуудалтай тулж мэднэ. 2014 онд 40 сая ам.доллараар хийгдсэн ажил юм билээ. Улсын онц чухал обьектын аюулгүй байдал, тэнд болсон аваар осол эрчим хүчний салбарт урьд өмнө гарч байгаагүй. Турба генератор III  станцад нэг ширхэг, Дорнодын цахилгаан станцад нэг ширхэг байдаг.

ДЦС- III нь зургадугаар сарын 7-ноос 0 зогсолтоо зогсоогоод сүлжээнд залгаж өнөөдрийн байдлаар хоёр турбин, хоёр  зуухтайгаар 40 мВт-ын хүчин чадал нийлүүлж байна. Аваарын уршгаар нэг турбин ашиглалтаас гарсан ч зуухнуудад гэмтэл учраагүй. Зууханд үйлдвэрлэх дулаан хэдий эдийн засгийн үр багатай ч хэрэглээнд нэвтрүүлэхэд технологийн хувьд боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ гэмтлийн хэм хэмжээг технологийн үнэлгээгээр тогтоож байж, юуг засах вэ, юуг өөрчлөх вэ гэдэг асуудал тодорхой болно.

УИХ-ын гишүүн С.Замира:

-Яамдын тоог цөөлөх үү?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Яамдын тоог цөөлөөд, нэр усыг нь солихоор дагаад баахан зардал гардаг. Тэрнээсээ илүүтэй зардал гаргадаг 59 яамны статустай хороо, үндэсний зөвлөл байна. Чиг үүргийн шинжилгээ хийж, чиг үүргийн давхардалтай хороодыг цомхотгох нь  зардал, үр ашиггүй байдлыг хэмнэх  бололцоо гэж бодож байна. Энэ талаар судалгаа хийж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай танилцуулахдаа  тодорхой мэдээлэл өгөх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв Өчигдөр 17 цаг 49 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 17 цаг 48 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ Өчигдөр 17 цаг 47 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ Өчигдөр 17 цаг 38 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав Өчигдөр 17 цаг 37 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа Өчигдөр 17 цаг 34 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна Өчигдөр 17 цаг 33 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв Өчигдөр 17 цаг 32 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв Өчигдөр 15 цаг 19 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна Өчигдөр 15 цаг 17 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна Өчигдөр 15 цаг 15 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна Өчигдөр 15 цаг 13 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 15 цаг 08 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна Өчигдөр 15 цаг 07 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 08 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ Өчигдөр 13 цаг 07 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ Өчигдөр 13 цаг 06 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно Өчигдөр 13 цаг 05 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно Өчигдөр 13 цаг 03 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв Өчигдөр 13 цаг 01 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top