2002 оноос хойш дэлхий даяар тэмдэглэж буй "Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр"-ийг энэ жил мөн уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр нь олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хорт хавдартай хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдын бие, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилготой.
Монгол Улсад жил бүр 0-19 насны 100-120 орчим хүүхэд хорт хавдраар оношлогддог байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Сэйнт Жуд Хүүхдийн хавдрын эмнэлэг хамтран “Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах Дэлхийн Платформ”-ыг хэрэгжүүлж байна.
Энэхүү санаачилгын хүрээнд нийт 35 нэрийн эм хүлээн авахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн 3 нэрийн эм Монголд иржээ. Тус төсөл хэрэгжсэнээр чанарын баталгаатай хорт хавдрын эмийг таван жилийн хугацаанд тасралтгүй нийлүүлэх боломжтой болох юм.