Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 350-500 дуудлага ирдэг бөгөөд үүний дийлэнх нь хоолны болон архины хордлого байдаг талаар эмнэлгийн ажилтнууд мэдээллээ. Тус үзүүлэлт нь тэмдэглэлт баяр, амралтын өдрүүдэд хэд дахин нэмэгддэг байна.
Хоолны хордлогын гол шалтгаан:
- Хоносон, хадгалалтын горим алдагдсан хоол хүнс хэрэглэх
- Хүнсний баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэх
- Хоол боловсруулах эрхтний ачаалал ихсэх
Архины хордлогын эрсдэл:
- Олон хоног архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
- Өөх тос ихтэй хоолтой хослуулах
- Нойр булчирхайн үрэвсэл, үхжил үүсэх
Эмч нарын онцолсноор, нойр булчирхайн үрэвсэл нь хүндэрвэл амь насанд аюултай нөхцөл байдал үүсгэж болзошгүй тул баярын өдрүүдэд согтууруулах ундаа, өөх тостой хоолны хэрэглээг багасгах шаардлагатайг зөвлөж байна.
Хордлогын шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа.