x

Томуу, томуу төст өвчний тархалт өсөж, менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байна

ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийж, томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг мэдээллээ. Мөн менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг зөвлөв.

Томуугийн тархалт нэмэгдэж байна

ХӨСҮТ-ийн Вирус судлалын тасгийн эрхлэгч, доктор Ц.Наранзул мэдээлэхдээ, "2025 оны 6 дугаар долоо хоногийн вирус судлалын тандалтын дүнгээр, шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 60.9 хувьд амьсгалын замын зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 18.9 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хөдөлгөөнтэй холбоотой байж болзошгүй" гэж дурдлаа.

Эдгээр эмгэг төрүүлэгчдийн дотор реновирус, амьсгалын замын синцитиал вирус тус бүр 3.2 хувийг эзэлж байгаа нь анхаарах шаардлагатай үзүүлэлт гэж мэргэжилтнүүд онцлов.

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэхдээ, "Томуу, томуу төст өвчний тархалт 10 мянган хүн тутамд 56.8 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 5.1 тохиолдлоор нэмэгдсэн" гэлээ. Одоогоор 17 аймагт томуугийн алаг цоог дэгдэлттэй, дөрвөн аймагт халдвар идэвхтэй байдалтай байгаа тул ХӨСҮТ-өөс тухайн аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлжээ.

Менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байна

Менингококкт халдварын хувьд 2007, 2013, 2019 онд дэгдэлт байдлаар бүртгэгдэж байсан бөгөөд ихэвчлэн 1-5 дугаар сард тархах хандлагатай гэж мэргэжилтнүүд анхаарууллаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гурав болон тавдугаар сард хамгийн их халдвар бүртгэгдсэн тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Ирэх өдрүүдэд Цагаан сарын баяр болохтой холбогдуулан худалдааны төвүүд, олон нийтийн газруудад халдварын эрсдэл нэмэгдэх магадлалтай тул дараах урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгөв:

  • Битүү орчинд амны хаалт зүүх
  • Хоолойгоо давсны уусмалаар тогтмол зайлах
  • Гараа тогтмол угааж, ариун цэврийг чанд сахих
  • Хүн ихтэй газраар үйлчлүүлэхээс зайлсхийх
  • Дархлаагаа дэмжих, зөв хооллох
  • Хувцсаа тохируулан өмсөж, дулаан хувцаслах

Эмнэлгийн байгууллагуудын зөвлөмж

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс албан байгууллага, айл өрх бүрт хоёр цаг тутамд агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ хийх шаардлагатайг онцлов. Мөн томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө эмчлэхээс зайлсхийж, яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөсөн юм.

Цаашид өвчлөлийн тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх нь чухал байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.253)
    Олон жил ханиад , томуугийн чанаргүй вакцин өндөр үнээр авчран мөнгө угааж баяжсан ЭМЯ ныхан одоо цадсан баймаар даа!!! Эмийн сонсголын үр дүн эмийг жороор олгодог болов!!!
    2025 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 42 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 47 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 48 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 51 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 52 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 54 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 55 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 58 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 1 цаг 3 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 1 цаг 5 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 1 цаг 5 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 1 цаг 6 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 1 цаг 8 мин Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо 1 цаг 9 мин АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ 1 цаг 9 мин Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов 1 цаг 22 мин Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 1 цаг 23 мин Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай 1 цаг 23 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь монгол иргэдтэй уулзав 1 цаг 24 мин АН-ын бүлэг завсарлага авч, УИХ-ын дарга сургааль айлдав 1 цаг 52 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top