Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Хонконгийн “Матилда” олон улсын эмнэлгийн захирал Линда Бургон нар энэ сарын 28-нд хүүхдийн гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны хүрээнд эрүү нүүр болон хүнд хэлбэрийн гэмтлийн шалтгаант бусад төрлийн согогтой хүүхдүүдийг “Матилда” олон улсын эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлэх, мөн энэ чиглэлээр төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг сургах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал, эмчилгээ сургалт зохион байгуулах аж.
Түүнчлэн “Матилда” олон улсын эмч мэргэжилтнүүдийг ГССҮТ-д тодорхой хугацаанд урьж ажиллуулах, туршлага солилцох, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэхэд хамтрахаар тогтов.