x

БНСУ-ын “Асан” эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг БНСУ-ын “Асан” Эрүүл мэндийн төв хамтын ажиллагааны гэрээгээ үргэлжлүүлэхээр онлайн хурлыг өнөөдөр зохион байгууллаа. 

Хуралд УНТЭ-ийг төлөөлж Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал, УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Гэрэлтуяа нар, БНСУ-ын “Асан” Эрүүл мэндийн төвийг төлөөлж Олон улсын харилцааны хэлтсийн дарга Куан Ким, Олон улсын харилцааны ахлах менежер Кристина Хан, Олон улсын эмнэлгийн зохицуулагч Л.Пүрэвсүрэн нар тус тус оролцов.

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ, “Олон жилийн турш тууштай хамтран ажиллаж ирсэн бидний хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах технологийг нутагшуулсан. Өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэн суулгах хагалгааг 270 хүнд амжилттай хийгээд байна” гээд цаашид “Асан” Эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Хамтын ажиллагааны гэрээнд тусгаснаар БНСУ-д манай эмч мэргэжилтнүүд суралцахад байрлах байр, сургалтын төлбөр, хоолны зардлыг Асан эмнэлгээс бүрэн хариуцах юм. Мөн ажиллах чиглэлийн цар хүрээ, хамтран ажиллах салбаруудыг ярилцаж удахгүй гэрээгээ шинэчлэн байгуулахаар тохиролцов.

Өнгөрсөн онд УНТЭ-ийн элэг болон нойр булчирхай шилжүүлэх, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ /ЭКМО/, дотоод шүүрэл, гастроэнтерологи, дүрс оношилгоо, дурангийн чиглэлийн нийт 24 эмч, эмнэлгийн мэргэжилтэн БНСУ-д суралцсан байна.

УНТЭ 2010 оноос хойш манай эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр сургах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор “Асан” Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж эхэлсэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХЗХ: Амь, Амьдрал 20 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 1 цаг 34 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 1 цаг 38 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 1 цаг 40 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 1 цаг 43 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 1 цаг 44 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 1 цаг 45 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 1 цаг 47 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 1 цаг 49 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 1 цаг 55 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 1 цаг 56 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 1 цаг 57 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 1 цаг 58 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 2 цаг 0 мин Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо 2 цаг 1 мин АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ 2 цаг 1 мин Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов 2 цаг 13 мин Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 2 цаг 14 мин Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай 2 цаг 15 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь монгол иргэдтэй уулзав 2 цаг 16 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top