x

Агаарын бохирдлын улмаас дэлхий даяар өдөр бүр 2,000 орчим хүүхэд нас барж байгааг шинэ судалгаа харуулжээ

АНУ-ын Health Effects Institute хүрээлэн өчигдөр дэлхийн 200 гаруй улс, бүс нутгийг хамруулсан агаарын бохирдлын талаар судалгааныхаа үр дүнг нийтэлжээ.

Өнөөдөр дэлхий даяар өдөр бүр 2,000 орчим хүүхэд агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийн улмаас нас барж буйг уг тайланд өгүүлсэн байна.

Агаарын бохирдол нь зөвхөн цусны өндөр даралттай холбоотой эрсдэлийн дараа хүмүүсийн цаг бусаар нас барах хоёр дахь том хүчин зүйл болжээ.

Тухайлбал 2021 онд дэлхий даяар 8.1 сая хүн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөр нас барсан нь нийт цаг бус үхлийн 12 орчим хувь болсон байна.

Агаарын бохирдлын нөлөөгөөр эндэгсдийн 700,000 гаруй нь тав хүртэл насны хүүхдүүд байжээ.

Тэдгээрийн 500,000 гаруй тохиолдол нь нүүрс, мод зэрэг бохир түлшээр дотоод орчинд гал түлсэнтэй холбоотой бохирдлоос болсныг тогтоосон байна.

Ерөнхийдөө дэлхийн бүх хүн ямар нэг хэмжээгээр бохирдсон агаараар амьсгалж байгааг уг судалгаа харуулжээ.

Агаарын бохирдолтой холбоотой үхлийн 90 гаруй хувь нь PM2.5 буюу 2.5 микрометр хүртэл хэмжээтэй тоосонцрын нөлөөнөөс болсон гэж үзсэн байна.

Ийм тоосонцор бүхий агаараар амьсгалахад уушгины хорт хавдар, зүрх судас, чихрийн шижин зэрэг өөр олон өвчний эрсдэл нэмэгддэг ажээ.

Айл өрхүүдийн халаалт, гал тогоонд хэрэглэдэг бохир түлшийг солих замаар агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн нас баралтыг эрс бууруулах боломжтойг судлаачид зөвлөсөн байна.

Өнөөдөр дэлхий даяар хоёр тэрбум гаруй хүн ийм зорилгоор ахуйн хүрээнд шатдаг хатуу түлш ашиглаж байгаа нь эндэгдлийн нэг гол шалтгаан болж байгаа гэнэ.

2000 оноос хойш дэлхийн хүн амын зарим хэсэг зуухнаас татгалзаж, цэвэр халаалт, хоол боловсруулах аргад шилжсэний үр дүнд агаарын бохирдолтой холбоотой бага насны хүүхдийн эндэгдэл 50 гаруй хувиар буурсныг судалгаа харуулжээ.

Ийм шилжилтэд дэлхийн улс орнуудын засгийн газрууд, хувийн хэвшлийнхэн нийт $2.2 тэрбумыг ойрын үед зарцуулахаар төлөвлөөд буйг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг өнгөрсөн сард мэдээлж байсан юм.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХЗХ: Амь, Амьдрал 14 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 1 цаг 28 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 1 цаг 32 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 1 цаг 34 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 1 цаг 36 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 1 цаг 38 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 1 цаг 39 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 1 цаг 41 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 1 цаг 43 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 1 цаг 49 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 1 цаг 50 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 1 цаг 51 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 1 цаг 52 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 1 цаг 54 мин Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо 1 цаг 55 мин АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ 1 цаг 55 мин Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов 2 цаг 7 мин Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 2 цаг 8 мин Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай 2 цаг 9 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь монгол иргэдтэй уулзав 2 цаг 10 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top