x

Хэт их суух нь таны биологийн насыг хөгшрүүлнэ

Өдрийн цагаар хэт их суух нь таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг олон төрлийн өвчин, эмгэг үүсгэдэг гэдгийг бид мэднэ. Үүний шалтгаан нь ч тодорхой. Хөдөлгөөний дутагдал эдгээр эмгэгүүдийг үүсгэх гол шалтгаан болдог. Тэгвэл удаан суух нь биологийн явцаар хүний эсэд муу нөлөө үзүүлдэг болохыг American Journal of Epidemiology сэтгүүлийн нийтэлсэн судалгаа баталж байна.

Сан-Диего дахь Калифорнийн их сургуулийн судлаачид хэт удаан суух нь хүний хромосомд хэрхэн нөлөөлж буйг олж тогтоожээ. Эрдэмтэд ахимаг насны 1,500 эмэгтэйг туршилтанд хамруулсан бөгөөд тэдний цуснаас дээж авч судалгааг хийсэн юм. Мөн туршилтанд хамрагдсан хүмүүст тэдний өдөр тутмын хөдөлгөөнийг бүртгэдэг тусгай төхөөрөмжийг долоон хоногийн турш биед нь суурилуулж өгчээ. Судалгааны үр дүнд өдөрт 10-аас дээш цаг суудаг, 30-аас бага минут дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн биологийн нас, идэвхтэй амьдардаг хүмүүсийнхээс найман жилээр түрүүлж байжээ. Эдгээр хүмүүсийн теломер буюу хромосомын төгсгөлүүд нь богиноссон (эс хуваагдах бүрт теломер богиносч байдаг) байсан нь судалгааны үр дүнгээс илэрсэн юм. Харин богино теломер нь биологийн насны хөгшрөлт явагдах гол шалтгаануудын нэг болдог байна.

Судалгааны багийн удирдагч Алладин Шадиаб хэлэхдээ "Дасгал хөдөлгөөн хийдэггүй, удаан хугацааны турш суудаг хүмүүсийн теломерын урт нь богиноссон байсан. Өөрөөр хэлбэл өдөрт 10-аас дээш цаг суудаг, хөдөлгөөний дутагдалтай эмэгтэйчүүдийн биологийн нас нь илүү өндөр бөгөөд тэдний эсэд илүү хурдацтай хөгшрөлт явагддаг" гэжээ. Нөгөөтэйгүүр дасгал хөдөлгөөн нь эсийн түвшний хөгшрөлттэй тэмцэх чадвартай гэдгийг энэхүү судалгаа баталсан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 9 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 1 цаг 23 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 1 цаг 24 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 1 цаг 25 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 1 цаг 26 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 1 цаг 27 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 1 цаг 28 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 1 цаг 30 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 1 цаг 31 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 32 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 1 цаг 33 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 1 цаг 34 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 1 цаг 36 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 1 цаг 38 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 1 цаг 39 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 1 цаг 41 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 1 цаг 42 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 1 цаг 44 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 1 цаг 46 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 48 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө... Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази та...
Top