x

Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хан Хэнтийн дархан цаазат газрын Майн зоо орчимд дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гарсан ойн түймрийг бүрэн унтраахаар холбогдох байгууллагууд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Түймрийн голомтод Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын 12 хүн 6 морьтойгоор, нийслэлийн Онцгой байдлын газраас 25 албан хаагч, Мандал сумын Онцгой байдлын газраас 15 хүн, Үндэсний аврах бригадын 5 хүн, Булган аймгийн ОБГ-аас 10 хүн, Мандал сумын аж ахуйн нэгж, байгууллагуудаас 41 хүн, сайн дурын 2 иргэн нийт 110 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Түүнчлэн түймрийн голомтод Зил-131 автомашин 6, Ланд-76 автомашин 2-ыг ашиглан ажиллаж байгаа юм.

Өнөө өглөө нэмэлт хүчээр Зил-131 автомашин 2, албан хаагч 4, 12 аж ахуйн нэгжээс 23 хүн, нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй баг түймрийн голомт руу хөдөлсөн байна.

Одоогийн байдлаар Шарлан голын хойд энгэрүүд, Майн голоос Атаа Шарлан голын бэлчир хүртэлх болон Атаа голын эх хүртэлх бүс нутгийн түймрийг бүрэн унтраасан байна. Харин Майн зоо, Ягаан яа, Гацуурт талын чиглэлд түймэр үргэлжилж байгаа тул эдгээр бүсэд хүч нэмэгдүүлэн ажиллаж, түймрийн тархалтыг бүрэн зогсоохоор зорьж байна.

Онцгой байдлын ерөнхий газар, байгаль хамгаалагчид, орон нутгийн байгууллагууд хамтран түймрийн эрсдэлийг бууруулах, тархалтыг хязгаарлах, бүрэн унтраах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч байгаа бөгөөд ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулж, иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг сануулж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 1 цаг 24 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 1 цаг 40 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 1 цаг 41 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 1 цаг 42 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 1 цаг 44 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 1 цаг 45 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 1 цаг 47 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 1 цаг 50 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 1 цаг 51 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 1 цаг 53 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 1 цаг 54 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 1 цаг 59 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 2 цаг 0 мин 13 үе дамжсан товшуур хөгжим 3 цаг 29 мин Японд дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж анхааруулжээ 3 цаг 30 мин 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ 3 цаг 31 мин Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Хархорум музейд боллоо 3 цаг 32 мин Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв 3 цаг 33 мин Л.Туруунаа Астанад төрийн дууллаа эгшиглүүлэв 3 цаг 36 мин Нью-Йорк дахь тэмцээнд манай баг зургаан алтан медаль авчээ 3 цаг 38 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top