x

Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд оролцохоор Дорноговь аймгийн Сайншанд суманд явах замдаа барилгын материалын үйлдвэрлэл болон сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдтэй газар дээр нь очиж танилцлаа. Тэрбээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “МАК” ХХК-ийн үйл ажиллагааг онцлон үзэж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “МАК” ХХК барилгын материалын иж бүрэн цогцолбор байгуулж, евро стандартын цемент, шохой, хаалга, цонх, дүүргэлтийн блок, фасад, шилэн хийц, агааржуулах ган хоолойн бүрэн автомат үйлдвэрүүдийг ашиглалтад оруулаад байна. Мөн тус компанийн хэрэгжүүлж буй “Даланжаргалан нарны цахилгаан станц”-ын үйл ажиллагаатай танилцсан юм.

Цаашид “МАК” компани гантиг болон инженерчилсэн чулуун хавтан, керамик хавтан, файбер цементэн хавтан, хуванцраар шуудай үйлдвэрлэх, бетон хийц, шил ганжуулах зэрэг шинэ үйлдвэрүүдийг байгуулж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ төслүүд бүрэн хэрэгжсэнээр Даланжаргалангийн цогцолбор төсөлд хоёр мянга, Сэргэлэнгийн төсөлд нэг мянган ажлын байр шинээр бий болно.

Мөн Монгол Улсад анх удаа үйлдвэр, уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах зорилгоор Сэргэлэн, Даланжаргалан, Хөөт гэсэн гурван байршилд нийт 40 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 90 МВт-ын цэнэг хураагуурыг ашиглалтад оруулжээ. Энэ нь зүүн хойд Азийн хэмжээнд аж үйлдвэрийн компанийн хэрэгжүүлсэн хамгийн том нарны цахилгаан станцын төсөлд тооцогдож байна.

Ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг Дорноговь, Баянхонгор аймагт, устөрөгчийн үйлдвэрлэл, дагалдах бүтээгдэхүүн боловсруулах төслийг Дорнод аймгийн Адуунчулууны уурхайг түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Ерөнхий сайд онцолсон юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт барилгын салбарыг хувийн хэвшилтэй хамтран хөгжүүлэх бодлого тусгагдсан бөгөөд энэ хүрээнд барилгын материал, түүхий эдийн тасралтгүй нийлүүлэлтийг хангах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө.

Маргааш Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Дорноговь аймгийн Сайншанд суманд хуралдах юм.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 8 цаг 46 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 8 цаг 52 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 8 цаг 57 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 9 цаг 9 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 9 цаг 10 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 9 цаг 13 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 9 цаг 14 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 9 цаг 16 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 9 цаг 29 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 9 цаг 37 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 9 цаг 43 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 10 цаг 50 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 11 цаг 34 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 11 цаг 35 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 11 цаг 36 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 11 цаг 41 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 11 цаг 54 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 13 цаг 24 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 13 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 14 цаг 0 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top