x

Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо

Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форумыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Орхон аймагт амжилттай зохион байгуулж, 21 аймаг, нийслэлээс 100 гаруй сэтгүүлч оролцлоо. Энэ удаагийн форумыг орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн ёс зүй сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Өмнөговь аймгаас хамгийн олон буюу 11 сэтгүүлч хамрагдсан байна.

Форумын нээлтийн ажиллагаанд МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр, салбарын тэргүүлэгчид, Орхон аймгийн удирдлагууд оролцлоо. МСНЭ-ийн Орхон аймгийн салбарын тэргүүн М.Балжинням нээлтийн үгэндээ, "Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийг УИХ-аар хэлэлцэх гэж буй энэ үед орон нутгийн сэтгүүлчид хамтдаа тулгамдсан асуудлаа хэлэлцэн, мэргэжлийн үнэт зүйлсээ хадгалан авч үлдэх нь чухал" гэдгийг онцлов.

МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр "Шинэ хуулийг батлуулахдаа яарахгүй, сайн нягтлан боловсруулж, сэтгүүл зүйн хараат бус байдлыг хамгаалсан, олон ургалч үзэл, олон талт байдлыг хангасан байх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр форумд оролцогчдод хандаж, “Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбар төрийн бодлого, шийдвэрийг иргэдэд хүртээмжтэй хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Эрдэнэт хоттой холбоотой мэдээлэл сэтгүүлчдэд нээлттэй байх бөгөөд бид цаашид ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэдгийг тэмдэглэлээ.

Форумын үеэр урилгаар хүрэлцэн ирсэн илтгэгч Ph.D Б.Болормаа “Орон нутгийн хэвлэл мэдээлэл – Олон улсын туршлага”, Ph.D Ж.Цэсэн “Үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүрэг”, “Глобал Монголиа” сэтгүүлийн эрхлэгч Х.Хорлоо “Орон нутгаас олон улсад ажиллах боломж”, “Эрдэнэт инфо” сайтын эрхлэгч Э.Одсүрэн “Орон нутгийн хэвлэл мэдээллээр хэрхэн бизнес хийх вэ?” сэдвээр илтгэл тавьж, туршлагаа хуваалцсан юм.

Сэтгүүлчид “Орон нутгийн хэвлэл мэдээллийн өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлууд, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах шаардлагын талаар нээлттэй ярилцлаа. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль одоогийн нөхцөлд тунхгийн шинжтэй, амьдралд нийцэхгүй байгааг онцолж, шинэчлэлийн ажлыг чанартай хийхийг санал нэгтэй дэмжсэн юм.

Форумын хүрээнд орон нутгийн сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, бүтээн байгуулалтын онцлогтой танилцав. Эрдэнэт үйлдвэр нь долоон мянга орчим ажилтантай, иж бүрэн дэд бүтцийг бүрдүүлсэн, уул уурхайн хариуцлагатай томоохон төслийн жишиг байгууллага гэдгийг онцоллоо.

Орон нутгийн сэтгүүлчид жил бүр энэ мэт форумд оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, бүс нутгийн хөгжил дэвшилтэй танилцдаг уламжлал тогтжээ. Дараагийн буюу VII форумыг Дорноговь аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 1 цаг 22 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 1 цаг 38 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 1 цаг 39 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 1 цаг 40 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 1 цаг 42 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 1 цаг 44 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 1 цаг 46 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 1 цаг 48 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 1 цаг 49 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 1 цаг 52 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 1 цаг 53 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 1 цаг 57 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 1 цаг 59 мин 13 үе дамжсан товшуур хөгжим 3 цаг 27 мин Японд дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж анхааруулжээ 3 цаг 29 мин 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ 3 цаг 30 мин Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Хархорум музейд боллоо 3 цаг 31 мин Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв 3 цаг 32 мин Л.Туруунаа Астанад төрийн дууллаа эгшиглүүлэв 3 цаг 35 мин Нью-Йорк дахь тэмцээнд манай баг зургаан алтан медаль авчээ 3 цаг 36 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top