x

Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа

Эрүүл мэндийн салбарын бодлого нь алслагдсан аймаг, орон нутгийн иргэдэд чанартай тусламж үйлчилгээг цаг алдалгүй, тухайн бүс нутагт нь авах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд яаралтай тусламжийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлэх чадварлаг мэргэжилтнийг орон нутагт бэлтгэх шаардлага ихэсч байгаа юм.

Орон нутгийн болон гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгийн сувилагч мэргэжилтнүүд туршлага солилцох, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх зорилгоор ур чадварын тэмцээнд оролцлоо. Энэхүү тэмцээн нь өрсөлдөөн гэхээс илүү бусдаас суралцах, хамтдаа хөгжих, яаралтай тусламжийн сувилахуйн тусламжийг улам боловсронгуй болгох зорилготой байв.

Яаралтай тусламжийн тасагт ажиллаж буй сувилагч нар хамгийн хүнд, шуурхай тусламж үзүүлэх шаардлагатай нөхцөлд ажилладаг бөгөөд богино хугацаанд оновчтой шийдвэр гаргаж, хүний амь насыг аврах чухал үүргийг хүлээдэг. Тиймээс тэдний мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлэх нь эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зорилтуудын нэг болж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт жилд 23 мянга гаруй иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг бөгөөд ирж байгаа иргэдийн тал орчим хувь нь хөдөө орон нутгийн иргэд байдаг. Энэ их ачааллыг бууруулах, орон нутгийн иргэдийг заавал нийслэлд зорчихгүйгээр өөрийн бүс нутагтаа чанартай, шуурхай тусламж авч чаддаг болгох нь тус салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Ур чадвартай сувилагч мэргэжилтнийг бэлтгэх нь цаг хугацаа, тасралтгүй сургалт шаарддаг ч шат дараатайгаар мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх сургалтуудыг зохион байгуулж байна. Ур чадварын энэ удаагийн тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж, сувилагч мэргэжилтнүүдийн багаар ажиллах хандлагыг төлөвшүүлэх, амь нас хөнгөн буй үед тусламжийг цаг алдалгүй үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэхийг зорьж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 34 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 35 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 38 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 40 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 42 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 43 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 44 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 45 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 46 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 47 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 48 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 50 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 51 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 52 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 52 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 54 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 56 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 57 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 58 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 59 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top