x

Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа

Хуучин Ленин клуб байрлаж байсан объектын залгаа байршилд зөвшөөрөлгүйгээр баригдаж байгаа барилгыг албадан буулгах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өгчээ.

Өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн албан хаагч болон дотоодын цэргийнхнээр хамгаалуулж байгаад дутуу баригдсан барилгын карказыг нурааж эхлэв. Нийслэлийн зүгээс тухайн компанийг зөвшөөрөлгүй газар барилга барьсан учраас албадан нураах болсныг мэдээлсэн боловч барилгын эздийн зүгээс 2017 онд уг газрыг хувь этгээдээс худалдаж авсан гээд, 2018 онд 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ болон барилга барих зөвшөөрлөө үзүүлэв. 

"ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙХАД АЛБАДАН НУРААЖ БОЛОХГҮЙ" 

“Оргил МГЛ” ХХК-ийн хувь эзэмшигч Б.Дэлгэрмаа:

-Нийслэлийн зүгээс иргэдэд маш буруу мессеж өгч байна. Хууль бус газар, нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барилга барьж байна гэж ойлгуулаад байна. Гэтэл бидэнд бүхий л албан ёсны бичиг баримт байна. Энэ газрыг буулгахад 1.3 тэрбум төгрөг улсаас төсөвлөсөн байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Хүний эд хөрөнгийг дураараа сүйтгэж болох юм уу? Аливаа маргаантай асуудал шүүхийн шийдвэрийн дагуу байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гараагүй байна шүү дээ. Шүүх шийдтэл энд хэн ч гар хүрч, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах ёсгүй.

 

“Оргил МГЛ” ХХК-ийн хувь эзэмшигч Б.Дэлгэрзаяа: 

-Манай “Оргил МГЛ” ХХК албан ёсны компанийн гэрчилгээтэй, газрын гэрчилгээтэй, нийслэл, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам гээд барилга барихад шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг шат шатны газруудаас хууль дүрмийн дагуу аваад барилгын ажлаа хийж гүйцэтгээд явж байсан. Дөрвөн жилийн өмнөөс тодорхойгүй шалтгаанаар барилгын үйл ажиллагааг зогсоосон. Үүнийг захиалгатай хэрэг гэж үзэж байгаа. Энэ жилээс бид барилгын ажлаа эхлэх гээд явж байсан боловч нийслэлээс барилгын ажлыг цуцлах захирамж гарсан. Тэгэхдээ тухайн захирамжийг бид нарт албан ёсоор гардуулаагүй, мэдэгдээгүй байж цагдаа, хүчний байгууллагыг оролцуулан албадан нурааж байна. Өнөөдрийн байдлаар бидэнд газрын зөвшөөрөл цуцалж байгаа албан ёсны захирамжаа танилцуулаагүй, ямар шалтгаанаар, яагаад гэдэг албан тоотоо өгөөгүй байна. Шуудангаар илгээсэн гэдэг тайлбар хэлээд л аль хэдийн суурь нь цутгагдчихсан в1,в2, нэг давхар хүртлээ босчихсон барилгыг нураах үйл ажиллагаа явуулж байна.

Энэ хэний тушаал юм бэ гээд асуухаар Х.Нямбаатар дарга үүрэг өгсөн гэдэг хариулт хэлж байна. Үүнийг ээлжит хувийн хэвшлүүд рүү дайрдаг, өмчийг нь булааж авдаг үйл ажиллагааны нэг хэлбэр юм болов уу гэж харж байна гэлээ. Тус компанийн хувьд тухайн газар дээрээ үйлчилгээний зориулалт бүхий барилга барьж байсан гэх тайлбарыг өгч байгаа юм. Үйлчилгээний төвийн бүтээн байгуулалт долоон жилийн өмнө эхэлсэн ба одоог хүртэл баригдаагүй, үйл ажиллагааг нь санаатай зогсоосон талаар “Оргил МГЛ” ХХК-ийн зүгээс хэлж байлаа. Хэрэв барилгын үйл ажиллагаа зогсоогүй бол тухайн үйлчилгээний төв хоёр жилийн өмнө ашиглалтад орох байж. Тухайн компанийн хувьд өөр олон газар барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан гэх ба өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм байна.

 

"ТУС КОМПАНИЙН БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН"

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төв талбайн урд байрлах хуучин Ленин клубын барилгыг 1929 онд барьж ашиглалтад оруулсан. Хамгийн сүүлд 2006 онд барилгын доорх газар 10610 ам.метр талбайгаар бүртгэгдэж, 2018 оноос хойш үйл ажиллагаа эрхлэгч, газрыг ашиглагчдад цөөнгүй өөрчлөлт орж эхэлсэн байдаг. Тухайн компанийн барилгыг буулгах газарт НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан  ажиллажээ. Ингэхдээ дараах тайлбарыг өгсөн байна.

НЗДТГ-ын дарга Д.Амгалан:

-"Хуучин Ленин клубын газар ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй байсныг залилж, тухайн газраас хууль бусаар эзэмшсэн байж болзошгүй асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Уг асуудалтай холбогдуулан хуучин Ленин клуб байрлаж байсан объектын залгаа байршилд зөвшөөрөлгүйгээр барилгын каркас угсарч байсан “Оргил МГЛ” ХХК-ийн барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна.

“Оргил МГЛ” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар орсон 748 ам.метр талбайг чөлөөлөх тухай гурван шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд тус компанийн барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгосон зэрэгт үндэслэн барилгын каркасыг албадан нурааж, газрыг чөлөөлж байгаа юм. 2017 онд иргэн Б.Дэлгэрмөрөнгөөс 322 ам.метр газрыг “Оргил МГЛ” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлж шийдвэрлэсэн, мөн газрын талбайн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг асуудлыг мөн хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна" гэв.

Газрын маргаантай холбоотой асуудалд “Оргил МГЛ” ХХК-ийн зүгээс,

-"Хоёр улсын хоорондын өмч, хөрөнгөө бүртгэх үйл ажиллагаа 2019 онд цэгцэрсэн. ОХУ-ын бүртгэгдсэн газар кадастрын зурган дээрээ манай барилга барилга барьж буй газраас гадуур байгаа. Манай газар үүнтэй огт хамааралгүй. Тусдаа бид газар өмчлөх хуулийн дагуу 10 гаруй жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авсан. Нийслэлийн зүгээс газар давхацсан гэж ярьж байгаа. Хэний ямар газартай давхацсан нь ямар ч тодорхойгүй. Бид хууль ёсны өмчлөгч байхад өөр хэн байгаа юм бэ?. Хэлээд байгаа шалтгаанаа нотлох нэг ч бичиг баримт байхгүй байна шүү дээ. Газар давхцаад байна гээд бидэн дээр ирэх өөр иргэн байна уу? Байхгүй байна шүү дээ. Өнөөдөр бид хэнтэй маргаж байна вэ гэхээр төрийн хууль, хүчний байгууллагууд, нийслэлийн дарга нартай л маргаж байна.

Одоогоор шүүхийн шийдвэр эцэслэгдэж гараагүй байгаа учраас хууль хүчний байгууллагын ажилчдыг татан аваад байгаа юм байна. Шүүхийн процесс ямар үндэслэлээр, ямар шатанд явж байгааг тодруулахад "Газрын маргаан гэж ойлгож болно. Шүүх хурал хэд хэдэн шат дамжлагатай явах байх. Одоогоор шүүх хурлын анхны хэлэлцүүлэг ч зарлагдаагүй байна. Бид шүүхэд хандчихсан, хэрэг үүссэн байгаа. Тиймээс шүүх хурлыг товоо хүлээж байна" гэв. Компанийн зүгээс тухайн газар дээр 2020 оныг хүртэл 2,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ. Уг барилгыг нураахад зориулж Нийслэлийн төсвөөс 1,3 тэрбум төгрөг төсөвлөжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 1 цаг 22 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 1 цаг 38 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 1 цаг 39 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 1 цаг 40 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 1 цаг 42 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 1 цаг 44 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 1 цаг 46 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 1 цаг 48 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 1 цаг 50 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 1 цаг 52 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 1 цаг 53 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 1 цаг 57 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 1 цаг 59 мин 13 үе дамжсан товшуур хөгжим 3 цаг 27 мин Японд дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж анхааруулжээ 3 цаг 29 мин 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ 3 цаг 30 мин Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Хархорум музейд боллоо 3 цаг 31 мин Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв 3 цаг 32 мин Л.Туруунаа Астанад төрийн дууллаа эгшиглүүлэв 3 цаг 35 мин Нью-Йорк дахь тэмцээнд манай баг зургаан алтан медаль авчээ 3 цаг 36 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top