x

ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины талтай ямар нэгэн урьдчилсан болзолгүйгээр тавдугаар сарын 15-нд Туркийн Истанбул хотод шууд хэлэлцээ хийх саналыг тавьсан талаар DW агентлаг мэдээлжээ. В.Путин хэлэлцээний гол зорилгыг зөрчилдөөн үүсэх болсон шалтгаануудыг арилгаж, түүхэн алсын хараатай, урт хугацааны бат бөх энх тайвныг тогтоох явдал хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр яриа хэлэлцээний явцад түр эвлэрэл болон гал зогсоох бодит тохиролцоонд хүрэх боломжийг үгүйсгэхгүй хэмээн нэмж онцолжээ.

Энэ хүрээнд тавдугаар сарын 12-нд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярихаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. Гэсэн ч В.Путин Украины зүгээс санал болгосон 30 хоногийн хугацаатай гал зогсоох асуудалд тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. Харин өмнө нь Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ОХУ энэ саналыг нарийн судалж үзсэний үндсэн дээр хэрэгжүүлэх боломжтой гэж мэдэгдсэн юм.

АНУ-ын Axios цахим хуудсанд мэдээлснээр, хэрэв В.Путин 30 хоногийн гал зогсоох саналыг хүлээн авбал Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оростой шууд хэлэлцээ хийхэд бэлэн гэж Дональд Трамптай утсаар ярихдаа мэдэгджээ. Д.Трамп Украины удирдагчийн энэхүү байр сууринд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд одоо ОХУ-ын хариуг хүлээж буй талаар мэдээлэлтэй эх сурвалжууд мэдээлсэн байна.

В.Путин мөн сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэр Украины талыг өмнө нь тогтсон эвлэрлийн хугацаанд эрчим хүчний байгууламжуудад цохилт өгсөн, Улаан өндөгний баярын эвлэрлийн үеэр 5000 гаруй удаа гал нээсэн, тавдугаар сарын 8-10-ны хооронд таван удаа хил даван нэвтрэхийг оролдсон гэж буруутгажээ.

Украины тал өмнө нь дөрөвдүгээр сарын сүүлчээр хэрэгжүүлсэн Улаан өндөгний баярын эвлэрлийн үеэр ОХУ-ын Зэвсэгт хүчин цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсэн гэж буруутгаж, иргэний дэд бүтцэд халдсан гэдгийг онцолж байсан юм. Украины Ерөнхийлөгч В.Зеленский тухайн үед алсын зайны дрон болон холын тусгалтай пуужингаар довтолгоо хийхийг 30 хоногийн хугацаагаар зогсоохыг санал болгож байсан ч одоогоор энэхүү саналд тодорхой үр дүн гараагүй байна.

Эх сурвалж: DW, Axios

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.217)
    украйн ялагдаж байгаа шүү дээ путин украйны эрчүүдийг хайрласандаа хэлэлцээр хийхийг санал болгоод байгаа байхгүй юу зеленский тэнэг тэрийг нь ойлгохгүй нэг их мундаг тэмцэгч хүн.нохойн баас.
    2025 оны 05 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 5 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 8 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 13 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 21 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 24 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 27 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 23 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 27 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 30 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 33 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 38 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 41 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 11 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 20 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 31 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 43 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 6 цаг 58 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 6 цаг 59 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 5 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 23 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top