x

Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна

Монгол, Унгар Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотод “Улаанбаатарын соёлын өдрүүд” энэ сарын 10, 11-нд амжилттай зохион байгуулагдаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй уг арга хэмжээ нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний өв соёлоо олон улсад сурталчлах ач холбогдолтой юм.

Соёлын өдрүүдийн хүрээнд “Go Mongolia” үндэсний аялал жуулчлалын брэндийг онцлон сурталчилж, морьт харвааны үзүүлэх тоглолт, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон гар урчуудын үзэсгэлэн худалдаа, монгол үндэсний хоолны өдөрлөг, “Монгол-Унгарын түүхийн жимээр” гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат киноны нээлт, хүндэтгэлийн нэгдсэн урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ Будапешт хотын Маргарет аралд болж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Монголын үндэсний өв соёлыг танилцуулахаас гадна аялал жуулчлал, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, хоёр орны иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

Монгол, Унгар Улс 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоож, 1957 онд хоёр улсын нийслэлд харилцан Элчин сайдын яамаа нээж байсан түүхэн уламжлалтай.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 1 цаг 23 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 1 цаг 39 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 1 цаг 40 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 1 цаг 41 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 1 цаг 43 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 1 цаг 44 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 1 цаг 46 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 1 цаг 49 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 1 цаг 50 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 1 цаг 52 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 1 цаг 53 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 1 цаг 58 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 1 цаг 59 мин 13 үе дамжсан товшуур хөгжим 3 цаг 28 мин Японд дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж анхааруулжээ 3 цаг 29 мин 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ 3 цаг 30 мин Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Хархорум музейд боллоо 3 цаг 31 мин Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв 3 цаг 32 мин Л.Туруунаа Астанад төрийн дууллаа эгшиглүүлэв 3 цаг 35 мин Нью-Йорк дахь тэмцээнд манай баг зургаан алтан медаль авчээ 3 цаг 37 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top