x

Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо

Унгарын шигшээ багийн довтлогч Доман Сонгот хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд 1949 оноос хойших хамгийн залуу тоглогч болж түүхэнд нэрээ бичүүллээ. Тэрбээр Германы шигшээ багтай хийсэн хэсгийн шатны тоглолтын үеэр 16 нас 11 сар 2 хоногтойдоо мөсөн талбайд гарсан байна.

Өмнөх хамгийн залуу оролцогчийн амжилтыг 1949 онд Норвегийн шигшээ багийн довтлогч Лейф Сульхейм тогтоож байсан бөгөөд тэрбээр 16 нас 6 сар 29 хоногтойдоо дэлхийн аваргад оролцож байжээ. Лейф Сульхейм Норвегийн “Фурусет” клубт тоглож байсан бөгөөд 2024 оны долоодугаар сард 92 насандаа таалал төгссөн юм.

Д.Сонгот Финландын “КооКоо” клубт тоглодог бөгөөд энэ улирлын Финландын 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд 37 тоглолтод оролцож, 9 шайб оруулан, 7 оновчтой дамжуулалт хийсэн амжилттай тогложээ.

Тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтод Германы баг Унгарын шигшээг 6:1-ээр илт давуу ялсан бол дараагийн тоглолтод германчууд Казахстантай, унгарчууд АНУ-ын шигшээ багтай тоглохоор болсон байна. А хэсгийн тоглолтод Шведийн шигшээ баг Австрийн багийг 4:2-оор хожсон байна.

Энэ удаагийн ДАШТ Швед, Дани улсад тавдугаар сарын 9-нээс 25-ны өдрүүдэд үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн аварга Чехийн шигшээ баг Швейцарийн багийг 2:0-ээр хожиж, дэлхийн аварга болсон юм.

Олон улсын хоккейн холбооны шийдвэрээр дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын шигшээ баг энэ жилийн тэмцээнд оролцохгүй байгаа нь онцлох үйл явдлын нэг болоод байна.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарын түгжрэл 20 хувиар буурах тооцоолол гарчээ 8 мин ХАМАС барьцааны бүх хүний цогцсыг хүлээлгэн өгснөө зарлалаа 1 цаг 10 мин Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчихлээ 1 цаг 22 мин Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааны тов хойшлов 1 цаг 28 мин Зудын эрсдэлийн үнэлгээгээр нутгийн ихэнх хэсэгт хүндрэл бага байх төлөвтэй байна 1 цаг 46 мин Балбад суралцаж байсан хоёр ламхай эх орондоо ирж байна 1 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн Парламентын Доод танхимын даргатай уулзлаа 2 цаг 0 мин Хэрэггүй 2 цаг 0 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2 цаг 4 мин Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон 14 цаг 46 мин Сэргээгдэх эрчим хүчний өсөлт түүхэн дээд түвшинд хүрсэн ч уур амьсгалын зорилт биелээгүй 17 цаг 38 мин Газыг сэргээн босгох ажилд 70 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж НҮБ мэдэгдэв 17 цаг 39 мин Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх 10 гэрээ байгууллаа 17 цаг 42 мин Улаанбаатарын гол дулааны шугамыг өргөтгөж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ 17 цаг 44 мин Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангахыг үүрэг болгов 17 цаг 46 мин Өнөөдөр - “Дэлхийн гар угаах өдөр” 17 цаг 46 мин Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлийн хүн тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй боллоо 17 цаг 49 мин Солонготын даваанд халтиргаа, гулгаа үүсч, том оврын автомашины хөдөлгөөн түр зогсжээ 19 цаг 16 мин Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндийн төмөр замын төслийн санхүүжилтийг баталлаа 19 цаг 18 мин Монгол Улс нарны эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаанд нэгдлээ 19 цаг 20 мин
iИх уншсан
"Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Монгол, Энэтхэгийн удирдлагууд нөхөрлөлийн бэлгэдэл болгон м... Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна
Top