x

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 268 дугаар тогтоолоор 2023 онд Улаанбаатар хотод “Зүүн Азийн Залуучуудын II наадам” зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар 2021 онд наадмын албан ёсны нэрийг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам хэмээн өөрчилсөн билээ.

Наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг хуралдав.

Хурлаар эрүүл мэнд, аюулгүй байдал, хөдөлгөөн зохицуулалт зэрэгт илүүтэй анхаарч ажиллах талаар хэлэлцлээ.

Тодруулбал,

  • Эмнэлгийн болон галын машиныг объект тус бүрд бэлэн байлгах,

  • Камержуулах, дотоод холбоо, зарлан мэдээлэх бие даасан шугамын бэлэн байдлыг хангах,

  • Орц, гарц дээрх хөдөлгөөний чиг, урсгалыг зохион байгуулан тэмдэгжүүлэх,

  • Наадмын үеийн нийгмийн хэв журмыг хангах, нээлт, хаалтын ёслолын ажиллагааны үеийн өндөржүүлсэн хамгаалалтад анхаарч, зочдын аюулгүй байдлыг ханган, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,

  • Спортын байгууламж болон тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг ханган, үзлэг хяналт хийх,

  • Наадмын зохион байгуулалтад ажиллах сайн дурын ажилчдад зориулсан авран хамгаалах анхан шатны сургалт, зөвлөмж олгох зэрэг ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулахаар хэлэлцэн шийдвэрлэв.

Спортын 11 төрлөөр зохион байгуулах уг наадамд дунджаар 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, Зүүн Азийн үндэсний олимпын есөн хороо, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан, хэвлэл мэдээллийн 200 гаруй төлөөлөл, 2000 орчим сайн дурын ажилтан, үйлчилгээ дэмжих 1500 орчим ажилтан, албан хаагчид оролцоно гэсэн судалгаа гарсан.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулснаар манай улсад олон улсын наадам зохион байгуулах туршлага нэмэгдэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх гэхчлэн нийгмийн үр өгөөж өндөр байх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 4 цаг 50 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 4 цаг 52 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 8 цаг 22 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 8 цаг 23 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 8 цаг 24 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 8 цаг 27 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 8 цаг 29 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 8 цаг 30 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 9 цаг 7 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 9 цаг 8 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 9 цаг 10 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 9 цаг 10 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 9 цаг 12 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 9 цаг 13 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 9 цаг 14 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 9 цаг 16 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 9 цаг 17 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 10 цаг 51 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 10 цаг 55 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 10 цаг 59 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ...
Top