1. Гадуур явах цагаа хязгаарлах
Хэрэв та ургамлын харшилтай бол өглөө эсвэл салхитай байхад гадуур хэт их явахгүй байхыг зөвлөж байна. Учир нь ургамлын ид цэцэглэлтийн үед агаарт цэцгийн тоосонцрын агууламж хамгийн их байдаг юм. Энэ үед гудамж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах нь хамгийн тохиромжгүй үйлдлүүдийн нэг. Оройн цагаар эсвэл бороо орсны дараа гадуур алхах нь харшилтай хүмүүст хамгийн тохиромжтой.
2. Хамгаалалтын зүйлс ашиглах
Хүнд хэлбэрийн харшилтай хүмүүст гадуур гарахдаа нэг удаагийн маскыг чийглэж, зүүхийг эмч нар зөвлөж байна. Энэ нь загварлаг харагдахгүй ч эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй арга юм. Мөн том тольтой нарны шил нь таны нүдэнд тоосонцор орж нүд загатнуулахаас хамгаалдаг байна.
3. Өөрт тохирсон эм, бэлдмэлийг тогтмол хэрэглэх
Хэрэв та харшилтай бол эмчид хандаж өөрт тохирох эм, бэлдмэлийг тогтмол хугацаанд хэрэглэх хэрэгтэй. Мөн өөрийн хэрэглэдэг эм, нүд, хамарны дусаалга үргэлж биендээ авч яв. Учир нь зөвхөн харшил тань хүндэрч, хэрэглэхээс өөр араггүй болсон үед бус харшил хөдлөхөөс өмнө хэрэглэж харшил хөдлөхөөс сэргийлэх хэрэгтэй.
4. Гэр доторх бичил тоосонцорт анхаарлаа хандуул
Гэрт тоосонцор орж ирэхээс хамгаалж хаалга, цонхоо хаагаарай. Оройн цагаар гэртээ агаар оруулах нь тохиромжтой байдаг. Харин хаалга болон цонхондоо нойтон даавуу зүүхээ мартуузай. Харшлын эсрэг чийгшүүлэгч, агаар цэвэршүүлэгч, агааржуулагч гэх мэт шүүлтүүртэй тусгай төхөөрөмжүүд ч бий.
5. Өглөө, оройд тогтмол усанд орох
Хувцас, бие болон үсэнд тогтсон тоосонцрыг байнга угаах нь харшилгүй амьдрах хамгийн энгийн алхмуудын нэг.
6. Угаасан хувцсаа гадаа хатаах хэрэггүй.
Мөн л тоосонцор тогтоохгүйн үүднээс юм шүү.
7. Харшил хөдөлгөх хоол хүнснээс татгалз
Харшлаар шаналж байгаа хүмүүс аль болох ногоо идэхгүй байх хэрэгтэй. Үүнд, бүх халуун орны жимс, байгалийн жимсгэнэ, бяслаг, өндөг, чавга, самар, шоколад, улаан лооль, загас, сүү, сүүн бүтээгдэхүүн орно.
8. "Хоёрдогч" харшлаас зайлсхийх
Хоол хүнснээс илүүтэйгээр "хоёрдогч" харшил танд зовлон авчирч магадгүй. Энэ нь гоо сайхны хэрэгсэл, анхилуун үнэртэй лаа, цэвэрлэгч бодисууд болно. Гэртээ муур, нохой, үс ихтэй амьтан тэжээдэг бол харшил тусах нь амархан байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар эпидермин гэх харшил нь дэлхийд хамгийн түгээмэл байдаг гэсэн судалгаа гарчээ. Иймээс харшил тань хөдөлсөн үед өөрийн хайртай гэрийн тэжээвэр амьтнаа эрхлүүлэхгүй байхыг зөвлөж байна.
9. Тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх
Албан байгууллага болон гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийхийг зөвлөж байна. Ингэснээр тавилга дээр тогтсон тоосонцор арилж, таны харшил хөдлөхгүй юм.
10. Ус их уух
Ус бол харшилтай хүмүүсийн жинхэнэ аврал. Энэ нь амьсгалын системийг цэвэрлэж, харшил үүсгэх олон хүчин зүйлүүдээс хамгаалдаг.