Жижиг дунд үйлдвэрийн газраас “Made in Mongolia-2025” экспог Австрали Улсын Сидней хотод энэ сарын 23-25-нд зохион байгуулна.
Монголын Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох, Австралийн зах зээлд таниулах зорилготой тус үзэсгэлэн хоёр дахь жилдээ болж байна. Үзэсгэлэнгийн үеэр бараа бүтээгдэхүүний дээжийг үйлдвэрийн анхдагч үнээр /тээврийн зардал нэмсэн/ худалдан борлуулах юм.
Тус үзэсгэлэн энэ сарын 23-нд 16:00-19:00, 24-нд 13:00-19:00, 25-нд 13:00-19:00 цагт болох аж.