x

Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулагдаж буй “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөнд сувилагчид, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид болон зочид, төлөөлөгчид өргөнөөр оролцож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцож, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээж илааршуулах, сэргээн засах үйл хэрэгт сувилагчдын үүрэг, хариуцлага нэн чухал болохыг онцлон тэмдэглээд, Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр төр, засгаас сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сувилагч бэлтгэхэд онцгой анхаарч буйг дурдлаа. Сүүлийн жилүүдэд сувилагчийн цалинг 2019 онтой харьцуулахад 1.7-2 дахин нэмэгдүүлж, 2024 оноос орон нутаг, онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгож эхэлсэн талаар мэдээлэв. Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож, Архангай аймагт энэ намраас Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төв байгуулах гэж буйг дуулгалаа.

Ерөнхийлөгчийн санаачилгаар сувилагчдыг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт өнөөдрөөс эхэлж байгааг онцлон дурдав.

Цаашид сувилагчдын тоог нэмэгдүүлэх, нарийн мэргэшил эзэмшүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг олон нийтэд сурталчлан таниулах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхэд төрийн бодлого чиглэх ёстойг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Манай улс 15 мянга гаруй сувилагчтай бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувийг эзэлдэг. Гэвч 1000 хүнд ногдох сувилагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас хоёр гаруй дахин бага үзүүлэлт юм. Мөн сүүлийн дөрвөн жилд бэлтгэгдсэн сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй байгаа гэсэн статистик тоо баримт байна.

Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, хувь хүний хөгжлийн илтгэлүүд сонсгогдож, “Эдийн засаг, нийгмийн хөгжилд сувилагч бидний оролцоо” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг болох юм.

Энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдаа дэмжиж эдийн засгаа бэхжүүлье” уриан дор дэлхий нийтээрээ 30 дахь жилдээ тэмдэглэж байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 1 цаг 24 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 1 цаг 40 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 1 цаг 41 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 1 цаг 42 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 1 цаг 44 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 1 цаг 45 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 1 цаг 47 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 1 цаг 50 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 1 цаг 51 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 1 цаг 53 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 1 цаг 54 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 1 цаг 59 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 2 цаг 0 мин 13 үе дамжсан товшуур хөгжим 3 цаг 29 мин Японд дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж анхааруулжээ 3 цаг 30 мин 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ 3 цаг 31 мин Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Хархорум музейд боллоо 3 цаг 32 мин Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв 3 цаг 33 мин Л.Туруунаа Астанад төрийн дууллаа эгшиглүүлэв 3 цаг 36 мин Нью-Йорк дахь тэмцээнд манай баг зургаан алтан медаль авчээ 3 цаг 38 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top