x

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа

Монгол Улсын хэмжээнд 2025 оны дөрөвдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 8.6 хувиар өссөн байна. Энэ нь 2024 оны дөрөвдүгээр сарын инфляцын түвшнээс 2.9 нэгж хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Хүнсний барааны үнэ 6.8 хувиар, хүнсний бус барааны үнэ 9.4 хувиар, бусад барааны үнэ 6 хувиар, үйлчилгээний үнэ 17 хувиар нэмэгдсэн нь инфляцын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд мах, махан бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлсөн байна. Тухайлбал:

  • Мах, махан бүтээгдэхүүний үнэ 13.7 хувиар өсөхөд:

    • Үхрийн мах 13.2 хувиар,

    • Адууны мах 2.5 хувиар,

    • Хонь, ямааны мах 17.1 хувиар тус тус нэмэгдсэн байна.

  • Талх, гурил, будааны бүлгийн үнэ 3.9 хувиар өссөн нь талх, нарийн боовны үнийн өсөлт 5.9 хувь, гоймонгийн үнийн өсөлт 19.3 хувиар нэмэгдсэнтэй холбоотой.

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 9.8 хувиар өссөн бөгөөд инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.6 нэгж хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 6.1 нэгж хувиар нөлөөлсөн байна.

Эдийн засагт нөлөөлж буй бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөс дурдвал:

  • Үхрийн цул махны 1 кг дундаж үнэ 22,929 төгрөг болж, өнгөрсөн оныхоос 14.1 хувиар нэмэгджээ.

  • 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2,229 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.1 хувиар буурсан байна.

  • АИ-92 бензиний дундаж үнэ 2,390 төгрөг байгаа нь 2023 оны дөрөвдүгээр сараас хойш өөрчлөгдөөгүй байна.

Бүс нутгийн хувьд:

  • Баруун бүсэд барааны бүлгийн үнэ 6.9 хувь,

  • Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 7.9 хувь,

  • Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.4 хувь, хүнсний бус барааны үнэ 10.9 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Аймгуудаас Булган аймагт инфляцын түвшин хамгийн бага буюу 4 хувь, Ховд аймагт хамгийн өндөр буюу 15.3 хувиар нэмэгдсэн байна.

Үндэсний статистикийн хороо хэрэглээний үнийн индексийн сагсыг шинэчлэн 2025 оны хоёрдугаар сараас эхлэн 418 нэр төрлийн бараа, үйлчилгээгээр бүрдүүлэн, 2023 оны дундаж үнийн суурьтайгаар хэрэглэж байгаа аж.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 30 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 37 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 46 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 10 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 16 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 42 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 42 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 5 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 11 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 7 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 16 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 16 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 17 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 18 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 19 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 20 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 21 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 46 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 48 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top