x

Агаарын бохирдол хүний оюуны чадамжийг ихээр бууруулдгийг тогтоожээ

Агаарын бохирдол нь хүний биеийн эрүүл мэндэд хор хөнөөлтэйгээс гадна оюун ухааны чадамжийг ихээр бууруулдгийг шинэ судалгаа тогтоожээ.

Судалгааг Хятадад хийсэн байна. Гэхдээ дэлхийн хүн амын 95 хувь нь ямар нэг хэмжээгээр агаарын бохирдолд өртдөг гэдэг утгаараа бүх хүнд хамаатай юм.

Судалгааны дүгнэлтээр бол бохир агаараар амьсгалсан хүний хэлний болон математикийн сорилын дүн мэдэгдэхүйц буурч байсан нь нэг жилийн боловсролоо алдсантай тэнцэх хохирол болж байгаа гэнэ.

“Агаарын бохирдол хүн бүрийн боловсролын түвшнийг нэг жилээр хорогдуулж байна” хэмээн судалгаанд оролцсон АНУ-ын Йелийн нийтийн эрүүл мэндийн сургуулийн ажилтан Ши Чэн ярьжээ.

Ялангуяа 64-өөс дээш насны боловсрол багатай эрчүүдэд хамгийн муугаар нөлөөлж байгаа гэнэ.

Хүн амын энэ хэсгийн хувьд бүр хэдэн жилийн боловсролоо алдсантай тэнцэх хохирол амсаж байгааг тогтоожээ.

Өмнө нь агаарын бохирдлыг сурагч, оюутнуудын танин мэдэх чадварт сөргөөр нөлөөлдгийг тогтоож байсан бол энэ судалгаагаар анх удаа бүх насны хүмүүст, тэр дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүст үзүүлэх ялгаатай нөлөөг олж тогтоосон байна.

“Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааг 2010-2014 оны хооронд Хятад даяар 20,000 иргэнээс хэлний болон арифметикийн сорил авах замаар гүйцэтгэсэн юм байна.

Ингэхэд хэлний боловсрол нь математикийн чадвараас илүү буурч байсан эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хохирч байжээ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи нь өөр өөр замаар ажилладаг нь үүнд нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Мөн агаарын бохирдлын оюун ухаанд үзүүлэх нөлөө богино хугацаанд үйлчилдэг тул жишээ нь агаарын бохирдолтой өдөр сурагчдаас шалгалт авбал үр дүн нь муу байх талтай гэжээ.

Хятад улс хэдийгээр агаарын бохирдлоо бууруулж байгаа ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын стандартаас даруй гурав дахин өндөр хэвээр байгаа юм. 

Эх сурвалж: AFP

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 7 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 1 цаг 21 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 1 цаг 22 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 1 цаг 23 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 1 цаг 24 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 1 цаг 25 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 1 цаг 26 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 1 цаг 28 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 1 цаг 28 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 29 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 1 цаг 31 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 1 цаг 32 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 1 цаг 34 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 1 цаг 35 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 1 цаг 37 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 1 цаг 39 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 1 цаг 40 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 1 цаг 42 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 1 цаг 44 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 46 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө... Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази та...
Top