x

Ч.Наранбаатар: “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” уралдааны ялагчийг Азийн наадам үзэх эрхээр урамшуулна

МҮОХ Монголын үндэсний олимпын академитай хамтран улсын хэмжээний бүх Ерөнхий боловсролын сургуулийн дунд зарласан “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны талаарх мэдээллийг өглөө.

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан 2021 оны Арванхоёрдугаар сарын 27-ноос 2022 оны Тавдугаар сарыг 1-ний хооронд үргэлжилнэ.

Энэ удаагийн болзолт уралдааныг БШУЯ, БТСУХ-ноос дэмжин ажиллаж буйгаараа онцлог юм.

Уралдааны хүрээнд манай орны ерөнхий боловсролын сургуулиудын олимпын танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх, бие бялдрын хүмүүжлийн ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, биеийн тамирын багш нарын ажлын хариуцлага, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой ажлууд зохиогдох юм байна.

Тухайлбал аймаг, дүүргийн олимпын зөвлөлүүд болон Биеийн тамир, спортын газруудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, үр дүнг дээшлүүлэх, өсвөр үеийнхэнд олимпын боловсрол олгох ажлын агуулга, хэлбэр, үр дүн, ач холбогдлыг сайжруулах, ЕБС-ууд дахь олимпын танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх, биеийн тамирын хичээлийн агуулгыг баяжуулах, явуулах хэлбэрийг өргөжүүлэх, биеийн тамирын багш нарын бүтээлч идэвх, санаачилгыг дэмжих, хөдөлмөрийн үр дүнг үнэлэх асуудал орох аж.

Болзолт уралдааны ялагчдыг “Ханжоу-2022” Азийн наадам үзэх эрхээр урамшуулахаар төлөвлөснийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар мэдээллээ.

Өмнөх болзолт уралдаанд 21 аймаг, найман дүүргийн 350 гаруй ерөнхий боловсролын сургууль хамрагдаж, үүний хүрээнд спорт, олимпизмыг сурталчлан таниулсан мянга гаруй арга хэмжээ зохиогдож, 300 мянга гаруй хүн хамрагдаж байжээ.

Эх сурвалж: МҮОХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 5 цаг 45 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 5 цаг 50 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 6 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 6 цаг 21 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 6 цаг 38 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 6 цаг 39 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 6 цаг 40 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 6 цаг 40 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 6 цаг 42 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 6 цаг 45 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 6 цаг 46 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 6 цаг 47 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 6 цаг 48 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 7 цаг 37 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 8 цаг 5 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 8 цаг 9 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 8 цаг 25 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 10 цаг 7 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 10 цаг 8 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 10 цаг 8 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top